Хайрын дөрвөн мөртийн цуглуулга

Дурлал гэдэг ус уу?
Дуслаар урсах цус уу?
Эгэл чиний зүрх үү?
Эсвэл миний хайр уу?

Хатан дэлхийд нар байхад
Хан хорвоод ээж минь байхад
Хажуу дэргэд чи минь байхад
Хамгийн жаргалтай нь би байдаг.

Нар дутах орчлонд гэрэл болж
Нас дутах орчлонд жаргал болж
Үзэмж дутах орчлонд гэрэл болж
Үргэлж чи минь инээмсэглэж яваарай

Чимээгүйхэн инээх чинь надад таалагддаг
Чи минь гээд хэлчихвэл бүтэн өдөртөө өег явдаг
Уруул давах үг чинь миний хувьд үнэтэй
Учрах тавилан бий эсэхийг мэдэхгүй тусмаа чамдаа хайртай

Чамайгаа харж байж нүд минь амардаг
Чинийхээ тухай сонсож байж чих минь амардаг
Чамдаа хүрч байж бие минь амардаг
Чамайгаа хайрлаж байж зүрх минь амардаг.

Шаналаад байна зүрх минь гуниглаад Яагаад?
Шархлаад байна зүрх минь өвдөөд Яагаад?
Эзгүйрээд байна сэтгэл минь дурсаад Яагаад?
Харагдаад байна зүүдэнд минь санаад Яагаад?
Би чамд хайртай болохоор...

Дурласаан би чамд
Дуугүйхан явсаар дасаж дурласан
Анхны харцаар ч биш
Анхны болзоогоор ч биш
Зөөлөн үнсэхэд чинь ч биш
Зүгээр л нэг мэдэхэд дурлачихсан байсан.

Зүгээр л чамайг харах гэсэн юм
Зүггүй юм шиг хамт алхах гэсэх юм
Зүрхэндээ чамайгаа сийлэх гэсэн юм
Зүрхний гүнээс хайрлах гэсэн юм.

Хайрлахгүй юм бол зүрхээр яах юм бэ?
Харамлахгүй юм бол сэтгэлээр яах юм бэ?
Хүсэхгүй юм бол биеэр яах юм бэ?
Хүлээхгүй юм бол тэвчээрээр яах юм бэ?

Чамд дурла гэж сэтгэл намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж зүрх минь надад хэлсэн
Хайрлаж явъя гэж харин би өөрөө шийдсэн.

Чамайг хайрла гээд зүрх цохилоод байна
Чамайг мартваа гээд зүүд сануулаад байна
Чамайг харах гээд харц хайгаад байна
Чамтай л уулзах гээд зүрх тэмүүлээд байна.

Удвал цэцгийн цоморлиг шиг уруулыг чинь үнсэхдээ
Уртхан авсан амьсгалаасаа харамладаг байлаа
Уйлахад чинь урсдаг нулимсыг чинь
Унагачихвий гэхдээ алгаа тосдог байлаа, би

 Голж биш олж идэх хоолтой
Гоёлд биш ажилд өмсөх хувцастай
Инээхээс гадна уйлах хувьтай
Иймэл амьдралаар би амьдардаг.......

Хайртай л юм бол түүнийхээ төлөө яв
Харуусах зүйл чамд байхгүй
Үнэнчээр явсан чиний хайр мөхөхгүй
Үүрд хайртайгаа хамт жаргаарай найз минь......

Бусдын нүднээс булааж хайрладаг
Бурханаас хүртэл нууж хайралдаг
Эрхэлж туниж шаналж хайрладаг
Эргээд уулзахыг мөрөөдөж хайрладаг.......

Алтан нар илчээр гийнэ
Амраг чи минь хайраар гийнэ
Шөнийн тэнгэрийг саран чимнэ
Сайхан чи минь намайг чимнэ.......

Зүгээр л чамд хайртай болохоор
Зүрхнийхээ гүнд нуучихдаг юм
Санах бүрдээ гаргаж харчихаад
Салахгүйн тулд буцаагаад хийчихдэг юм........

Ай хөөрхий амьдралаа гэж
Адтай нэгний тоглоом нь
Аргатай хүний таяг нь
Арчаагүй доодсын хаан нь юм даа........ 

No comments:

Post a Comment