Блог нээх алхмууд...

Блог яаж нээх вэ гэсэн асуултууд их ирж байгаа тул бяцхан зөвлөгөө бичихээр шийдэв.

Блог нээхэд компьютерын мэдлэг огт шаардахгүй. Танд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцахыг хүсч буй сэтгэл байхад л хангалттай. Гүүгл блоггер луу ороход тань доор үзүүлсэн дэлгэц харагдана.
Та гүүгл мэйл буюу gmail-ийн хаягтай бол түүнийгээ ашиглан нэвтрэх боломжтой. Хэрвээ тийм хаяг байхгүй бол хэн нэгэн танилаасаа gmail-ийн урилга илгээхийг хүсээрэй. Уг нь бета блоггер биш, хуучин блоггерт гүүгл хаяггүй байсан ч бүртгүүлж болдог л доо. Гэхдээ компьютер сайн мэддэггүй хүнд блогоо янзлахад бага зэрэг төвөгтэй учраас gmail-тэй болж авсан хойноо блог нээхийг санал болгож байна.

За тэгээд блоггерт бүртгүүлчихлээ. Одоо блогоо нээцгээе. Бүртгүүлсэн хаягаараа ороход дээд хэсэгт нь Create new blog гэсэн товч байгаа. Түүн рүү ороход дараахь дэлгэц гарч ирнэ.
Blog title гэдэг нь таны блогийн дээр харагдах хэсэг (Миний блогийн хувьд Нэг л өдөр ...... гэж оруулсан гэсэн үг). Blog address гэдэгт хэрэглэгч таны блогт очиж үзэхийн тулд хэрэглэгдэх хаяг. Ингэснээр таны шинэ блог www.таны оруулсан нэр.blogspot.com гэсэн хаягтай болох юм. Check availibility гэдгээр таны хүссэн нэр ашиглах боломжтой эсэх (өөр хэн нэгэн өмнө нь ийм нэртэй блог нээсэн байх магадлалтай)-ийг шалгана. Хэрэв боломжтой байвал та доор нь гарах үсгүүдийг хуулж бичээд, Continue товчийг дарахад л хангалттай.

Ингэсний дараа блогоо хүнд харагдах байдлыг нь тохируулах дэлгэц гарч ирнэ.
Зөвхөн өөрт таалагдсан биш, бусад унших хүмүүсээ ч бас бодолцож template буюу блогийн загвараа сонгохыг хүсье. Дээрх зургийн баруун дээд хэсэгт харагдаж буй хар дэвсгэртэй блог уншихад хэцүү байдаг тул сонгохгүй байсан нь дээр байх. Тэгээд аль нэг загварыг сонгоод, Continue товчийг дарахад таны блог бэлэн болж, интернэтэд байрлах болно.

Та одоо блогтоо бичлэг оруулах л үлдлээ. Блогоо нээсэн хойно харагдах байдлыг нь бага зэрэг өөрчилж, гангалах зэргийг Settings хэсэгт орж гүйцэтгэх боломжтой.

Эцэст нь дурьдахад та өөрийн блоггерын хяналтын дэлгэцийг зөвхөн англи биш, франц, герман, испани, португал, итали, япон, солонгос, хятад хэл болгож солих боломжтой.

Амжилт хүсье.

Мэдээллийн эх сурвалж

Google-ээс оновчтой хайлт хийх зөвлөмж


Интернет бол єнєє vед бидэнд байгаа хамгийн том боломж. Vvнийг зєв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хєгжим гээд бvх л зvйл чинь болж чадна.
Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж єгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн єнцєг булан бvрээс хоорондоо сvлжээгээр холбогдсон компьютерvvд байгаа хэрэг, vvний цаана мэдээж хvн байгаа.
Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн єнцєг булан бvрт байгаа интернет хэрэглэгчид бvрдvvлсэн байдаг.
Мэдээллийн сангийн нєєцийг нь далайтай зvйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зєв хэрэглэж чадвал...
Та єєрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рvvгээ ордог. Тэгээд хайх зvйлээ бичээд ENTER дардаг.

Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зєвлємжєє хамгийн энгийн амархнаас нь гvнзгий тvвшин рvv хvндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх vгээ оруулаад л болоо. Vvнийг хvн бvр мэддэг учраас илvvц нуршаад яахав. Жишээлбэл та Бєгжний эзэн киног шууд vзэхээр хайж байгаа бол тvvнийгээ бичихэд л маш олон vр дvн гарч бvгд тєлбєртэй, эсвэл хаана юу нь байгаа нь тэр бvр мэдэгдэхгvй байна.

Зорилгодоо хvрч чадсангvй юу.

Тэгвэл дараагийн тvвшин рvv орцгооё.

1. Тусгай тvлхvvр тэмдэгтvvдийг ашиглах. Vvнд хэд хэдэн тэмдэгт бий.

“+” тэмдэг, vvнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна.
Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл энэ киноны зєвхєн гуравдугаар ангийг нь хайна.
“-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ vг байх ёсгvй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, vvнийг ашиглан ижил утгатай vгнvvдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хvссэн боловч тэр vгнийхээ утгыг нь мэдэхгvй байгаа vед илvv тохиромжтой.
“ОR” тэмдэг, vvнийг Boolean тєрлийн vйлдэл гэдэг. Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR paris" гэж хайх хэрэгтэй.
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын vнэтэй ХВОХ олдох болно.

2. Тусгай vгнvvд ашиглах

"SITE:: vг" ингэж хайвал тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зєвхєн Монгол сайтуудаас хайхыг хvсвэл "SITE:: mn" гэж эхлvvлэх ёстой. Энэ мэтчлэн маш олон янзаар ашиглаж болно.
"INTITLE" Энэ бол маш чухал тvлхvvр vг. Тухайн хуудасны нэршил гарчиг буюу title-д байх vгээр хайдаг. Хамгийн тvгээмэл ашиглагддаг. Та уг тvлхvvр vгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хvссэн дуугаа хайж олох боломжтой.
Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал ?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хvссэн vедээ шууд татахаар олж авч болно.
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж єгєх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн vг орсон бvх сайтыг олно.

Define: гэсэн комманд нь тухайн vгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Vvнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгvйгээр тухайн vгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон vгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг vзэж болно.

Filetype: Энэхvv командыг єєрийн хvссэн єргєтгєлтєй файл, баримт хайхад хэрэглэнэ. Єргєн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" єргєтгєл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт тєрєл бvрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд тєрєл бvрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар єргєтгєлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бєгєєд хайлтынхаа хvрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын vр дvнд зєвхєн АНУ-ын боловсролын ".edu" єргєтгєлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай єєр нэгж хэмжээсvvдийг хооронд нь шилжvvлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжvvлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.

Ийм илvv сайн хєрвvvлэгч гэвэл энэ хаягаар ороод vзэж хэрэглэж болно. Тун дажгvй эд байгаа юм.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгvй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зєвхєн Google, Yahoo vйлчилгээгээр хязгаарлахгvйгээр бусад хайлтын системvvдэд ашиглаж болдог.
Мєн тооны нэмэх хасахаас эхлээд функцvvд ашиглан тоо бодож болдог.

http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны vйлдлийн талаарх мэдээллийг аваарай

Мэдээллийн эх сурвалж http://biznetwork.mn/network/topic/show/14822/page/1

Амьдрал юун дээр тогтдог вэ?


Бидний амьдрал маш олон зүйл дээр тогтдог. Бид үүнийг анзаардаг болов уу? Үгүй л байх гэж бодож байна. Хайр дурлал, итгэл сэтгэл, мөнгө, эрүүл мэнд, эд баялаг, гэр бүл, найз нөхөд, эрдэм мэдлэг... гээд амьдралд тал бүрээр баян байж жинхэнэ амьдралын сайн сайхан бүхнийг мэдэрнэ. Хэрэв эдгээрийн аль нэг нь л байхгүй бол бидэнд маш том зүйл байхгүй юм шиг санагдаж, энэ зүйл байхгүй байгаад гомдоллох хэрэг гардаг. Гэхдээ мөнгө л байвал гэр бүл ч хамаагүй, эсвэл хайр дурлал маань л бүтэж байвал эд баялаггүй болно гэсэн өрөөсгөл үзэл санаа байдаг шиг... Гэтэл мөнгө олох гэж хамаг байдгаа шавхан зүтгээд саятан болсны маргааш тал цус харвачихвал яах бол?, хайртай хүнээ дагаж гудамжинд гараад гуйлга гуйх нь холгүй амьдардаг Солонгос кино шиг амьдарвал яах бол? (муу ёр байгаа даа)

Зарим зүйлийг ямар нэгэн өөр зүйлээр үлгэрлэн үзүүлвэл илүү ойлгомжтой байх нь бий. Тийм учраас би хүмүүний амьдралыг ширээний тавцантай зүйрлэвэл илүү ойлгомжтой бас сонирхолтой байх болов уу гэж бодлоо.
Нэг хөлтэй ширээ байдгийг бид мэднэ. Уг ширээг тогтвортой байлгахын тулд хөлний доор нь дахиад нэг тавцанг суурь болгож хадах эсвэл маш бүдүүн хөл хийх хэрэгтэй болдог. Үүнийг амьдралтай зүйрлэн үзвэл хэрэв хэн нэгний амьдрал зөвхөн мөнгөн дээр тогтдог бол тэр хүний амьдралыг аз жаргалтай сайхан байлгахын тулд дэлхий дээр байгаа юуг ч худалдаж авч болохоор маш их мөнгө эсвэл хайр дурлал дээр тогтдог бол хэзээ ч гомдоохгүй, уурлуулахгүй, уйтгарлуулахгүй байж чадах хүн, найз нөхөд дээр тогтдог бол бүх талаар туслах найз нөхөд хэрэгтэй. Гэтэл бидний амьдралд энэ бол хэзээ ч бүтэшгүй зүйл. Учир нь мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл зөндөө байна бас төгс төгөлдөр хүн огтхон ч байхгүй гээд үүнийг няцаагаад өгөх олон нотолгоо байна. Баян гэдэг үг учиртай. Мөнгөгүй ч гэсэн сэтгэлээрээ баян хэмээн сайрхах хүмүүс байдаг, гэтэл хэзээ нэгэн цагт тэд ядуугийн зовлонг амсах нь дамжиггүй. Орчин үед баян гэсэн үг мөнгөтэй гэсэн утга санааг илэрхийлээд байдаг болсон шиг гэвч түрийвч дүүрэн мөнгөтэй атлаа аз жаргалгүй хүмүүс цаана чинь байна, тэдний сэтгэл хов хоосон яв ядуу байна. БАЯН байхын тулд амьдралын бүх салбарт хангалуун байх хэрэгтэй. Энэ л баян гэдэг үгийн төгс төгөлдөр утга санааг илэрхийлэх болно.

Хэн нэгэнд ширээ зур гэсэн даалгавар өгвөл бүгд л дөрвөн хөлтэй ширээ зурна. Учир нь 4 хөлтэй ширээ тогтоц сайтай болхоор бид дандаа л 4 хөлтэй ширээ хэрэглэдэг. Гэтэл ширээний 4 хөлний нэг нь хугарвал яах вэ? Мэдээж тогтохгүй, нураад л уначихна...
Хэрэв ширээ 5 хөлтэй байсан бол яах байсан бол??? Яах юу байх вэ дээ, илүү тогтвортой байх нь мэдээж, нэг хөл нь хугарсан ч бусад 4 хөл дээрээ тогтож чадна.... Аан тэгвэл 6 хөлтэй байсан бол...? Ширээ олон хөлтэй байх тусмаа тогтвортой байдаг нь маш тодорхой. Яг л үүн шиг бидний амьдралыг учир утгатай байлгадаг олон зүйл байснаар амьдрал илүү амттай байна. Амьдралд юу эс тохиолдох вэ дээ, хүмүүс хамгийн эрхэм нандин хайртай зүйлсээ алдах тохиолдол бий. Хэдийгээр ийм муу зүйл тохиолдсон ч цаашид амьдрах хүсэл төрүүлэх өөр олон зүйлстэй байснаар бидний амьдрал олон хөлтэй ширээ шиг илүү тогтвортой байна гэх гээд байна. Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлуулж нурших шаардлагагүй, жаахан толгойгоо ажиллуулахад л ойлгочихно хэмээн бодном. Харин үүнд нэг ойлгомжгүй зүйл байж болох юм. Хэрхэн олон хөлтэй ширээтэй амьдрах вэ? Энэ бош маш энгийн зүйл - амьдралдаа олон хүнийг олон зүйлийг хайрлаж, хүндэлж, биширч, олон зүйлст чин сэтгэлээсээ хандаарай гэсэн үг дээ.

Харин одоо та бүхэндээ ширээний хөлтэй зүйрлэж болохоор өөр нэгэн зүйлийн талаар бичье.
Бид өөрт ноогдсон 24 цагаа өдөр тутам зайлшгүй хийх шаардлагатай ажлууддаа хэрхэн зөв зохистой хуваарилах вэ хэмээн үргэлж толгойгоо гашилгаж явдаг улс. Үүний хариултыг олохын тулд бид энэ ширээний хөлнүүдийг хооронд нь холбосон байгаа шиг амьдралдаа болж байгаа бүхнийг хооронд нь зөв зохион байгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зэрэг хийж болохоор ямар ажлууд байна вэ гэдгийг бодож ол. Жишээлбэл ойролцоо өдөр төрсөн найзуудынхаа төрсөн өдрийг хамтад нь нэг өдөр тэмдэглэчихвэл цаг хугацаа, мөнгө хэмнэнэ, автобусанд явахдаа дэмий цонх ширтэн сууснаас шинэ үг цээжилж суувал үр дүнгүй өнгөрөөж байгаа цагаа хорогдуулж байгаа хэрэг, эсвэл телевизийн нэвтрүүлэг, кино ... үзэж суухдаа үүнээс санаа аваад хичээлийн даалгаварт өгсөн эссе, ангидаа тавих илтгэл зэрэг дээрээ ашиглачихмаар юм юу байна бодоод сууж болно шүү дээ. Нэг үгээр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах, харин нөгөө үгээр хэлбэл ямар ямар ажлууд хоорондоо холбоотой байна вэ гэдгийг хайж олно гэсэн үг. Эвлүүлдэг тоглоом тоглож байгаа юм шиг л сонирхолтой байх байх даа. Хэрэв зөв зохицуулж чадвал цаг хугацаанд баригдаж, түүний боол нь болох бус, цагийг өөрөө өөрийнхөө төлөө зүтгэдэг үнэнч нарийн бичиг болгож болно.

http://n-topsecret.blogspot.com/2010/02/blog-post.html

Windows-ын хэлийг хэрхэн солих вэ?

Сүүлийн үед манайхан гаднаас компьютер их авах болсон. Дан ганц АНУ гаас биш Герман, Орос, Япон, Хятад гэх мэт газраас үйлдвэрийн оригнал компьютер нилээн орж ирэх болсон. АНУ-с ирсэн компьютерууд англи хэл дээр байдаг болохоор бидэнд ямар нэг асуудал гардаггүй. Харин Герман, Япон зэрэг улсаас ирсэн компьютерууд тухайн улсынхаа хэл дээр Үйлдлийн системтэй ирдэг билээ. Үүнээс гарах хялбархан арга нь Шинээр үйлдлийн систем ангил хэл дээр нь суулгах.Гэхдээ миний хувьд хэрвээ оригинал үйлдлийн системтэй бол шинээр суулгалгүй байхыг илүүд үздэг. Харамсалтай нь гаднаас ирсэн зөөврийн болон ширээний компьютерууд ихэвчилэн Windows Home Premium байдаг болохоор шууд Хэрэглэгчийн интерфэйсийн хэлийг оруулах боломжгүй байдаг. Зөвхөн Business болон Ultimate хувилбарууд л шууд хэлний багц нэмэх бололцоотой байдаг билээ. Харин бидэнд оригинал үйлдлийн системээ хэвээр нь хадгалж зөвхөн дэлгэцийн хэлийг солих л шаарлага үлдэж байна. Саяхан надад ийм асуудал тулгараад интернэтээр хэсч явтал тун гоё хэрэглэлтэй таарлаа. Энэхүү хэрэглэлийг Vistalizator гэдэг бөгөөд та энэ хэрэглэлийн тусламжтайгаар Vista noSP - SP2, 32/64 bit хүртэл, Win7 RTM 32/64 үйлдлийн системийн хэлүүдийг сольж болох юм байна. Хэрэглэхэд тун энгийн. Та эхлээд тухайн хэрэглүүрийг http://www.froggie.sk/download.html энэхүү сайтнаас татаж авах хэрэгтэй бөгөөд дараа нь өөрт тохирох хэлний багцыг доод талаас нь сонгоод мөн адил татаж вах хэрэгтэй. Ингээд татаж авсан хэрэглүүрээ ажиллуулаад дараа нь тэндээсээ хэлний багцаа зааж өгөөд ажиллуулахад л хангалттай. Түүнээс гадна уг хэрэглүүр дотор байгаа Тусламжийн хэсгээс Windows Update -н шинэчилэлийг татаж аваад тухайн хэлэндээ тааруулан Windows Update ээ шинэчилэх хэрэгтэй. Үгүй бол та сонгосон шинэ хэл дээрээ Windows Update хийж чадахгүй болно. Би хувьдаа энэ хэрэглүүрээр Япон Windows 7 Home Premium 64 bit OS тэй компьютерийг 100% англи хэлтэй болгож өөрчиллөө.

Таны хулгана эвдэрсэн үед компьютерын гарыг хэрхэн ашиглах вэ


ALT+TAB компьютер дээр нээлттэй байгаа цонх буюу программуудын хооронд шилжинэ.
ALT+F4 - Сонгосон зүйлээ хаана. Жишээлбэл программ, цонх зэргийг зарим тохиолдолд гацаад байгаа программыг үүгээр хааж болдог.
SHIFT+DELETE - Сонгосон файлыг хогийн саванд хийлгүй шууд устгана.
CTRL+C - Copy буюу аливаа зүйлийг хуулж авна. Жишээлбэл файл текст гэх мэт
CTRL+X - Дээрхийн адил. Гэхдээ таслаж авах буюу шууд зөөгдөнө гэсэн үг юм.
CTRL+V - Дээрх хоёр үйлдлээр гүйцэтгэсэн буюу хуулсан, таслаж авсан зүйлээ сонгосон газарт тавина. CTRL+Z - Сүүлийн үйлдлийг буцаана. Зарим программ дээр нилээн олон үйлдэл буцаадаг.
F1 - Виндоусын болон бусад бүх программын тусламжийг харуулна.
CTRL – Старт буюу зүүн доод талын Виндоусын зурагтай товчийг нээнэ.
ALT+TAB компьютер дээр нээлттэй байгаа цонх буюу программуудын хооронд шилжинэ.
ALT+F4 - Сонгосон зүйлээ хаана. Жишээлбэл программ, цонх зэргийг зарим тохиолдолд гацаад байгаа программыг үүгээр хааж болдог.
SHIFT+DELETE - Сонгосон файлыг хогийн саванд хийлгүй шууд устгана.
CTRL+C - Copy буюу аливаа зүйлийг хуулж авна. Жишээлбэл файл текст гэх мэт
CTRL+X - Дээрхийн адил. Гэхдээ таслаж авах буюу шууд зөөгдөнө гэсэн үг юм.
CTRL+V - Дээрх хоёр үйлдлээр гүйцэтгэсэн буюу хуулсан, таслаж авсан зүйлээ сонгосон газарт тавина. CTRL+Z - Сүүлийн үйлдлийг буцаана. Зарим программ дээр нилээн олон үйлдэл буцаадаг.
CTRL+Y - Буцаасан үйлдлээ эргүүлж буцаана. Зарим программ дээр өөр хослол байдаг. Ихэнхдээ дээрх үйлдлээр ажилладаг.
CTRL+B – Текстийг тодруулж эсвэл бүдгэрүүлнэ. Ингэхдээ та тухайн текстээ сонгосон буюу идэвхжүүлсэн байх шаардлагатай.
CTRL+U - Текстийн доогуур зураас хийнэ. Тухайн текстээ сонгосон байх буюу идэвхжүүлэх шаардлагатай
CTRL+I - Сонгосон буюу идэвхжүүлсэн хэсгийн текстийг налуу болгоно.
CTRL+A - Бүгдийг сонгох буюу идэвхжүүлэх.
F10 – Цэсийг харагдуулна. Сүүлийн үед олон программын цэс нуугдмал болсон болохоор их хэрэгтэй дээ заримдаа дан ALT аа дараад гаргах нь ч бий.
SHIFT+F10 - Хулганы баруун талын товчны үүргийг гүйцэтгэнэ.
SHIFT - Товчлуурыг даран СД гээ хийж уншуулбал СД шууд ачаалахгүй. Өөрөөр хэлбэл Ауторан нь хийгдэхгүй гэсэн үг.
ALT+SPACE – Цонхны цэсийг нээнэ. Виндоусын сонгосон байгаа цонхны системийн цэс гэсэн үг. Үүнийг ашиглаад цонхыг Жижгэрүүлж, зөөж, хааж болдог.
CTRL+TAB - Программ доторх цонхонд шилжинэ. Жишээлбэл Интернэт Хөтөч 7 дээр дотор нь нээсэн цонхнууд дотроо шилжинэ.
CTRL+SHIFT+TAB - Дээдэхийн адил гэхдээ цонхнууд дотор буцана.
CTRL+F4 - Программ доторх цонхыг хаана.
ALT+F6 - Программ дотор нээсэн жижиг хоёр программын дунд шилжинэ. Жишээлбэл Notepad нээгээд дотор нь Find -г нээхэд хооронд нь шилжинэ гэсэн үг.
F2 - Файлын нэрийг өөрчлөхөд дардаг.
ALT+ENTER- Сонгосон файлын мэдээлэл рүү ордог. Жишээлбэл файлын хэмжээ үүсэн он cap зэрэг харагдана гэсэн үг.
BACKSPACE – Буцах товч.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслах

SHIFT товчоо 5 удаа дарахад - Наалдамхай товчнууд гарна. Ок гэснээр ALT, CTRL, WINDOWS, SHIFT гэсэн товчнуудыг нэг удаа дарахад дараатай байгаа юм шиг болгодог юм.
SHIFT товчоо 8 секунд дарахад - Энэ товчийг дараатай мэт болгоно.
Left ALT+left SHIFT+NUM LOCK - Хулганы товчийг унтраана асаана.
Left ALT+left SHIFT+PRINT SCREEN - Тод зураглалтай болгоно унтраана.

Виндоус товчтой холбоотой хослолууд

Windows Logo+R – RUN программа нээнэ. Энэ программаар олон зүйл нээж болно. Жишээ тооны машиныг CALC гэж бичээд нээж болно.
Windows Logo+M – Нээлттэй бүх цонхыг жижгэрүүлнэ.
SHIFT+Windows Logo+M Буцаагаад томруулна.
Windows Logo+F1 - Виндоусын тусламжийг нээнэ.
Windows Logo+E -Windows Explorer, буюу Виндоусын хөтөчийг нээнэ.
Windows Logo+F - Виндоусаас хайлт хийнэ. Файл, хавтас зэргийг хайхдаа ашигладаг.
Windows Logo+D - Дэлгэц рүү шууд шилжинэ нээлттэй бүх цонхыг жижгэрүүлнэ.
Windows Logo+TAB - Таскбар буюу компьютерын доор нээлттэй байгаа файлуудын хооронд шилжинэ. Windows Logo+Break – Системийн тохиргоо уруу орно.
Windows Logo+L - Виндоусаас шууд гарна.

Intellitype хэмээх программ суулгасан үед ашиглах товчлолууд

Windows Logo+P - Хэвлэх төхөөрөмжүүдийг нээнэ.
Windows Logo+C - Контрол панел нээнэ.
Windows.Logo+V - Clipboard нээнэ.
Windows Logo+K - Гарны тохиргоог нээнэ.
Windows Logo+I - Хулганы тохиргоог нээнэ.

Ихэнх программ дээр ажиллах энгийн товчууд

TAB - товчнуудын хооронд шилжинэ.
SHIFT+TAB - буцаад шилжинэ.
SPACEBAR - Зай авах том товч.
ESC - Гарах, цуцлах товч.

"Адройд үйлдлийн систем"

Өдгөө мэдээлэл технологийн хөгжлийн хурдац өдөр тутам, цаг, минут, секунд бүрт шинэ шинэ технологиуд ар араасаа шил даран гарч ирж байна. Эдгээрийн нэг болох "Андройд үйлдлийн систем" нь мэдээлэл технологи болоод мобайл төхөөрөмжүүдэд маш түргэн хүчээ авч байгаа нэг шинэ шинэлэг үйлдлийн систем юм байнa. Өнөөдөр бидний хэрэглэдэг гар утас нь харилцаа холбоонд хэрэглэхээс гадна дуу авиа, дүрс зураг, кино, интернэт гээд өдөр тутам хэрэглэдэг олон зүйлсийг хийж чаддаг шидэт дохиур шиг болсон. Харин ийм чадвартай болох тусам илүү үнэтэй болж байгааг бид бүгэд мэдэх билээ. Харин тэгвэл энэ бүх шаардлагад нийцсэн хэрнээ хямдхан бүр энэнээс ч илүү олон үйлдлийг хийх чадвартай үйлдлийн систем гарсан ба энэ нь бол "Адройд үйлдлийн систем" юм. Энэ үйлдлийн систем нь Нээлттэй эх (Open Source) бүхий програм юм Тийм болохоор энэ гар утасны үйлдлийн системийг суулгасан гар утас нь илүү хямдхан байхаас гадна хэрэглэгчдэд илүү өргөн боломж олгох юм. Ялангуяа интернэт технологи, вэбийн ертөнц санаанд багтамгүй өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед энэ андройд үйлдлийн систем нь бидний хэрэглээг өндөр түвшинд хангаж чадахуйц үйлдлийн систем юм.

Андройд гэж юу вэ?
Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг.
Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон.
Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн.

Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна.
Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна.
1.1 Open Handset Alliance /OHA/

Open Handset Alliance нь бизнесийн салбарын Google, HTC, Motorola, Qualcomm, Samsung, LG, T-Mobile, Nvidia зэрэг 50 гаруй фирмийг багтаасан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжүүдийн нээлттэй стандартуудыг хөгжүүлэх зорилготой 2007 оны 11 дүгээр сарын 5-нд байгуулагдсан.

OHA нь Линукст суурилсан хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформ болох анхны бүтээлээ гаргаж нийтэд зарласан.

2008 оны 12 дугаар сарын 9-нд Андройдын төсөлд 14 байгууллага гишүүнээр нэгдсэн. Үүнд: ARM Holding PLC, Atheros Communication, Asustek Computer Inc, Garmin Ltd, Softbank, Sony Ericsson, Toshiba Corp, Vodafone Group

1.2 Лиценз
2008 оны 10 дугаар сарын 21-нээс эхлэн Андройд нь нээлттэй чөлөөт эхийг хөгжүүлэх боломжтой болсон. Google нь Apache license-тэй суурь кодыг эхлүүлэв.

1.3 Андройдын сайжирсан хувилбарууд
Андройд нь анхны эхийг гаргаснаасаа хойш хэд хэдэн сайжруулсан хувилбаруудыг гаргасан. Энэхүү сайжруулсан хувилбарууд нь үйлдлийн системийн алдаануудыг /bug/ засч, шинэ боломжуудыг нэмсэн.

Cupcake
2009 оны 4 дүгээр сарын 30-нд Андройд нь Cupcake 1.5 албан ёсны хубилбараа гаргасан. Энэхүү хувилбар нь дараахь давуу талуудтай:
- Видео бичлэг хийх болон харах боломжтой
- Утаснаасаа шууд YouTube-д видеогоо хуулах боломжтой. Мөн Picasa-д зургаа хуулах боломжтой.
- A2DP Bluetooth-г дэмжинэ.
- Тодорхой хэмжээний зайд Bluetooth-ээр автоматаар холбогдох боломжтой.
- Дэлгэц хоорондын анимаци
- Вэб хуудсууд хооронд copy болон paste хийх боломжтой
Donut
Donut SDK 1.6 хувилбар нь 2009 оны 9 дүгээр сарын 15-нд хэрэглээнд гарсан бөгөөд дараахь давуу талуудтай.
- Андройдын зах зээлийг өргөтгөсөн
- Камер, камкордер, галлирей интерфэйс зэргийг нэгтгэсэн.
- Галлерей нь хэрэглэгч өөрөө фотогоо сонгох болон устгах боломжоор хангагдсан.
- Дуу танигч хайлтын системтэй
- Bookmark хайлтын системтэй
- CDMA/EVDO, VPN, текстээс авиа болгох процесс зэргийг дэмжигч технологитой.
- Мөн хайлтын хурд сайжирсан.
-
Eclair
2009 оны 10 дугаар сарын 26-нд Eclair SDK 2.0 хувилбар гарсан бөгөөд дараахь өөрчлөлтүүд хийгдсэн.
- Техник хангамжийн хурд сайжирсан
- Дэлгэцийн хэмжээ болон нягтшил сайжирсан
- Хэрэглэгчийн интерфэйс сайжирсан
- Хэрэглэгчийн шинэ браузертай болсон бөгөөд HTML5-ыг дэмждэг болсон
- Шинэ контакт жагсаалтуудтай болсон
- Хар цагааны харьцаа сайжирсан
- Google Maps сайжирсан
- Microsoft exchange-ийг дэмжих болсон
- Дижитал zoom-тэй болсон
- Виртуаль keyboard
- Bluetooth 2.1-тэй болсон
Андройдын одоогийн үзүүлэлтүүд:
- VGA, OpenGL ES 1.0-д тулгуурласан 2D болон 3D график library-тай
- Өгөгдөл хадгалах SQLite програм хангамжтай
- GSM/EDGE, CDMA, EV-DO, UMTS, Bluetooth, Wi-Fi технологиудыг дэмжинэ, холбогдоно.
- SMS болон MMS мессеж бичих боломжтой.
- Вэб браузертай
- Java дээр бичсэн кодыг ажиллуулах боломжтой.
- Дараахь аудио, видео медиа форматуудыг дэмжинэ. /H.263, H.264 (in 3GP or MP4 container), MPEG-4 SP, AMR, AMR-WB (in 3GP container), AAC, HE-AAC (in MP4 or 3GP container), MP3, MIDI, OGG Vorbis, WAV, JPEG, PNG, GIF, BMP /
- Хуруу мэдрэгч, камер, GPS-ийн төхөөрөмж, магнетометр зэрэг нэмэлт төхөөрөмжүүд холбох боломжтой
- 2009 оны 2 дугаар сараас Америкт Андройдын зах зээл илүү өргөжиж байгаа бөгөөд компьютер ашиглахгүйгээр хэрэгцээгээ хангах утсан дээр суурилсан хэрэглээний программуудыг ихээр татаж авах болсон байна. 2009 оны 12 дугаар сар гэхэд 20 000 гаруй Андройд хэрэглээний программуудыг татаж авчээ.
Техник хангамжийн хөгжүүлэлт
Андройд үйлдлийн системтэй анхны утас 2008 оны 10 дугаар сарын 22-нд нийтэд гарсан бөгөөд HTC Dream нэртэй байв.
2009 оны төгсгөл гэхэд Google-ийн Андройдийн загвар бүхий 18 утас хэрэглэгчдийн гар дээр очжээ.
Програм хангамж хөгжүүлэлт /SDK/
Анхны програм Snake game байлаа. Харин одоо Google нь Андройдерийн зах зээлд дараахь хэрэглээний программуудыг санал болгоод байна. Үүнд:
- Google Voice
- Спорт сонирхогчдод зориулсан Scoreboard
- Од харах SkyMap
- Санхүүгийн үйлчилгээнд зориулсан Finance програм
- Газрын зураг засах үйлчилгээнд зориулсан Maps editor програм
- Андройд календарь
- Мөн Google Maps болон Gmail-ийг нэгтгэсэн юм

Андройд хөгжүүлэгч нарт
SDK-г Eclipse-тэй холбох
PoliceLight програмын танилцуулга
Android Project үүсгэх

GPS системийн тухай

GPS гэдэг нь дэлхийгээс 7440 км зайд байрлах орбит замаар явах 24 хиймэл дагуулуудаас бүрдэнэ. Эдгээр хиймэл дагуулууд нь дэлхийг өдөрт 2 удаа тойрон эргэж, дэлхийн аль ч цэгт байгаа GPS хүлээн авагчтай хэрэглэгчийн байрлалыг цаг хугацаа болон байрлалыг тодорхойлж өгдөг сансрын хиймэл дагуулуудын систем юм.
GPS үйлчилгээ нь анх цэргийн зориулалтаар гарсан боловч иргэний болон арилжааны чиглэлээр илүү өргөн ашиглагдаж байна. Энэ системийн дагуулуудаас ирүүлэх дохиолол тасралтгүй бөгөөд хэрэглэгч, хүлээн авагчийн тоонд хязгаар байхгүй , мөн үйлчилгээ үзүүлсний төлбөр гэж байдаггүй.

GPS технолгийн үндэс нь маш өндөр нарийвчлалтай цаг хугацаа болон байрлалын талаархи мэдээлэл байдаг. Хиймэл дагуулууд газрын станцаас ирэх дохиололыг хэмжин өөрийн байрлалыг нарийвчлан тооцоолж, энэ мэдээллээ тасралтгүй цацдаг. GPS хүлээн авагчийн байрлал тодорхойлоход 3-аас багагүй хиймэл дагуул ашиглана. Нэг доор хүлээн авсан мэдээлэлд анализ хийж өөрийн байгаа байрлалыг (уртраг, өргөрөг) гэсэн хоёр хэмжээсээр тодорхойлно. Харин дөрөв ба түүнээс олон хиймэл дагуулаас хүлээн авсан долхиоллын тусламжтайгаар байрлалыг (уртраг, өргөрөг, далайн түвшинтэй харицуулсан өндөрлөг) гурван хэмжээсээр тодорхойлдог.

Хиймэл дагуулын сигнал

Сансрын хиймэл дагуул нь L1,L2 гэсэн хоёр төрлийн радио сингалыг ашигладаг. L1 радио сигналыг цэрэг дайны зориулалтай GPS-д ашиглах ба UHF зурвасын өргөнд 1575.2 мГц давтамжинд өгөгдөл дамжуулдаг байна.

GPS-г дэлхийн хаана ч ашиглаж болох боловч агуй, хонгил, машины граж, усан дор зэрэг газар GPS-н синалыг дамжуулах боломжгүй байдаг.

GPS систем гурван хэсгээс тогтоно.
• Сансрын хэсэг
• Удирдлагын хэсэг
• Хэрэглэгчийн хэсэг


а) Сансрын хэсэг

GPS системийн сансрын хэсэг нь GPS системийн хиймэл дагуулуудаас тогтох ба дэлхийн тойрог замыг 12 цаг тойрдог. Эдгээр хиймэл дагуулууд нь сансраас радио долгионуудыг илгээдэг. GPS-н сүлжээнд 24-өөс багагүй хиймэл дагуулуудаас тогтоно. Нийт хиймэл дагуулуудын 18 нь ажиллагаатай, 6 нь нөөцөнд байдаг. Сансарт GPS системийн нийт 6 тойрог зам байх ба бүрд нь 4 хиймэл дагуул байдаг. Тэдгээр нь 60°-ийн тэнцүү байрлах ба экваторын хавтгайтай 55°-ийн хазайлттай байдаг.

Хиймэл дагуул нь жин нь 900кг

Хэмжээ нь 5 м

Хурд нь 4км/с

Дохионы дамжуулал 1575.42 МГЦ, 1227.6 МГц

b) Удирдлагын хэсэг

Хяналтын хэсэг нь дэлхийн эргэн тойронд суурилагдсан тохируулгын станцуудаас тогтдог. Хяналтын станц нь хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуулыг мөрдөх бөгөөд мэдээллийг дараа нь төв станц уруу дамжуулдаг. Газрын станц хиймэл дагуул хоёрыг өөр хоорондоо тасралтгүй мэдээлэл дамжуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд хиймэл дагуулаас 24 цагийн турш тусгай зөөгч дохиог газрын станц руу дамжуулж өгнө. Ажиллагаанаас гарсан хиймэл дагуулыг дэлхийн дээр байрлаж байгаа хяналтын станц тусламжтай удирдаж далай тэнгист унахаар тооцоолж тойрог замаас нь буулгана.

с) Хэрэглэгчийн хэсэг

GPS системийн хэрэглэгчийн хэсэг нь GPS системийн хүлээн авагчууд ба хэрэглэгчүүдээс бүрддэг. GPS-ийн хүлээн авагчууд нь хиймэл дагуулуудын дохионуудыг байрлал, хурд, хугацааны үнэлгээний хэмжигдэхүүн болгон хувиргадаг. GPS системийг навигац, байршил тогтоох, бусад судалгаа шинжилгээ хийхэд ашигладаг. X,Y,Z гурван хэмжигдэхүүнт байрлал тогтоох системийн хамгийн анхны хувилбар нь GPS юм. Байршил тогтоох төхөөрөмжийг нисэх онгоц, усан онгоц ганцаарчилсан жижиг гар зөөврийн төхөөрөмжинд өргөн ашиглагдаг.
Тодорхой байрлал тогтоогч нь алс холын хүлээн авагчидад зориулан байрлалын өгөгдөл болон засваруудыг ашиглан байрлалыг тодорхойлоход GPS системийн ашигладаг.

Мэдээлэлийн эх сурвалж http://gsmaf.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=84&Itemid=36

Хурдан шивэхийн тулд яах вэ?

Хүн болгон л хурдан бичдэг болохыг хүсдэг. Даргынхаа хажууд гараа харалгүй тачигнатал шивээд л, найзтайгаа чалчингаа ажилаа шивээд л лаг биз дээ. Тэгвэл хурдан бичдэг болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Энд тэндгүй 10 хурууны бичээчийн дамжаа, хурдан бичих дасгал гэх мэт зүйлс байдаг. Гэхдээ тэднийг танд тус болно гэж би хувьдаа бодохгүй байна. Хурдан бичиж сурахад хамгийн зөв арга нь үргэлж ямар нэг зүйл бичиж байх явдал юм. Гэхдээ мэдээж анхаарах хэд хэдэн зүйл байдаг.

Эхний ээлжинд та юу юугүй хурдан бичих гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Хамгийн түрүүнд гараа зөв байршуулж хуруунууд харгалзах хэсгүүдэд нь байрлуулж сур. Хэрвээ та анзаарсан бол гаран дээр F, J үсэгнүүд дээр товгор байгаа. Энэ нь анх гар үүсэхэд л байсан товгорууд бөгөөд өдгөөг хүртэл бүх л гаран дээр байдаг юм. Энэ 2 товгорын туслалцаатай та гараа харалгүй хуруунуудаа зөв байршуулж сурна. Зүүн гарын долоовор хуруу F дээр, Баруун гарынх нь J дээр байх ёстой бөгөөд тухайн байрлалаас 2 гар 2 уулаа ижил ачаалал авч үсэгнүүдээ дарахад хялбар болдог.

Маш олон хүмүүс эхнээсээ буруу сурснаар 2 хурууны бичээч болчихдог. Энэ нь хуучны бичгийн машинтай холбоотой. Бичгийн машин дээр маш чанга хүчтэй дарахгүй л бол үсэг нь гардаггүй. Тэгээд ч хурдан бичих гэж оролдвол үсэгнүүд нь давхарлдаад гацчихдаг байсан. Харин компьютер дээр тийм зүйл байхгүй. Та аяархан товшиход л үсэгнүүд гарна. Та аймшигтай хурдан бичдэггүй л бол компьютерийн гар таниас хоцрохгүй. 2 хуруугаар бичдэг хүмүүс харахад хурдан биширмээр байдаг ч гэсэн үнэн хэрэг дээрээ 10 хуруугаараа бичдэг хүнээс хамаагүй удаан бичдэг юм. Зүгээр л гараа байнга ийш тийш нь хөдөлгөж зөөх нь сүртэй санагддаг. Харин та 10 хуруугаар бичээд сурчихвал гараа хөдөлгөх хэрэг огт гарахгүй.

Ингээд та гараа зөв байрлуулж товчлуураа хөнгөн дараад сурчихвал та хурдан бичихэд 50 хувь ойртох нь тэр. Одоо таны хийх ёстой зүйл бол тайван ажуухнаар ямар нэг юм шивэх. Хэзээ ч хурдлах гэж оролдох хэрэггүй. Тайван ажуухан шивснээр та үсэгнүүдийн байрлалыг цээжлэх болно. Түүнчлэн өөрт хамгийн эвтэйхнээр гараа байрлуулж хуруу болгондоо харгалзах үсэгнүүдийг нь цээжлүүлнэ. Жишээлбэл таны дунд хуруунууд гарын дунд хэсгийн үсэгнүүдийг таны оролцоогүй цээжлэх болно. Ингээд дунд хэсэг байдаг үсэгнүүд хэрэг болох үед хуруу чинь өөрөө тэр үсэг рүү очино. Харин та өөрөө хичнээн хичээгээд ч тэнд ямар үсэг байдгийг санахгүй. Хуруу чинь өөрөө л санах болно. Харин долоовор хурууны өмчний үсэгнүүд дээр хэзээ ч дунд хуруу очихгүй. Учир нь дунд хуруунуудад ч гэсэн өөрсдийн өмч үсэгнүүд байгаа юм.

Харин бичих зүйлээ сонгохдоо ямар нэг ном сонин ч юмуу хуулж бичих зүйл сонгох гэсний хэрэггүй. Та бичих үгээ хараад эргүүлээд бичих гэсээр байтал хуруу чинь залхчина. Бас үсгээ хайж ядаж байхад давхар үгээ санаж байна гэдэг бөөн ядаргаа. Хамгийн шалгарсан арга бол блог бичих. Блог бичиснээр та ямар ч юм хуулах хэрэггүй болно. Түүгээр ч зогсохгүй таны Блог хэн нэгэнд маш их хэрэг болж ч болно шүү дээ. Хэрдээ блог бичих сонирхол төрөхгүй бол зүгээр л цээжээр мэдэх зүйр үгнүүд, онигоонуудаа шивээд байж болно.

Танд харин өөрийн гэсэн компьютер байхгүй бол маш их шалгарсан арга байдаг. Та интернэтээс гарны дээрээс нь авсан зураг олж аваад түүнийгээ гарны жинхэнэ хэмжээтэй болгоод хэвлээд ав. Ингээд зүгээр л ширээн дээр тавьж байгаад бичих зүйлээ төсөөлөөд цаасан дээрээ гараараа даран бичиж буй мэт хий. Ингэснээр мөн л адил үсэгнүүдээ хуруунууддаа цээжлүүлэх бөгөөд ингэж бэлдсэн хүн компьютертэй хүнээс ч илүү болох нь байдаг.

За ингээд танд амжилт хүсье. Эхний ээлжинд хэзээ ч яарах гэсний хэрэггүй. Мөн гаран дээрээ наасан Монгол үсгээ арилгах гэсний ч хэрэггүй. Аажимдаа тэр Монгол үсэгнүүд угаасаа хэрэггүй болно. Мөн мессэнжерээр Монголоор харьцах нь ч гэсэн үр дүнтэй арга шүү.

Бартер буюу бараа солилцоо

Мөнгө бий болохоос өмнө худалдаачдын худалдааны хэрэгцээг бартер худалдаа гүйцэтгэдэг байсан ба энэ нь худалдсан барааг эд материалаар сольдог хялбар хэлэлцээр байсан. Яг үүнтэй адилхан орчин үөийн бартер худалдаа нь бараа эсвэл үйлчилгээний худалдаанаас бүрддэг бөгөөд зарчмын хувьд менгән төлбөр шаарддаггүй. Энэ нь өмнөх хэлбэртэй ерөнхийдөө төстэй боловч өнөөдрийн бартер худалдаа нь илүү боловсронгуй болсон.

• Бараагаар худалдаа хийх нь үндсэндээ хэвээрээ үлдсэн ч, бараа солилцоо нь дараах тохиолдлуудад мөнгөний хэрэглээг үгүйсгэдэггүй.
• Худалдсан барааны өртгийг үнэлдэг хэрэгслийн хувьд: (дансны гүйлгээ) 2 талын нийлүүлэлтийн үнийн дүн тэнцүү гэдгийг батлахад, мөн аль нэг тал нийлүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан алдагдлыг тооцоолж, хохирлыг барагдуулах эрхийг шүүх эсвэл арбитрт олгож өртгийг тооцоолсон байх шаардлагатай.
Төлбөрийн хэрэгслийн хувьд: Мөнгөн хэлбэрээр төлбөр хийхийн оронд барааны нийлүүлэлт шаардагддаг худалдааны үед 2 талын нийлүүлэлт бүрийн үнийг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
• Гол нийлүүлэлт болон угтвар нийлүүлэлт хоёр нэгэн зэрэг хийгдэх шаардлагагүй. Угтвар нийлүүлэлт болон гол нийлүүлэлтийн хоорондын хугацааг хэмнэхийн тулд банкнаас санхүүжилт хийгдэж болно.
• Угтвар нийлүүлэлт гэрээний дагуу хийгдэнэ гэдгийг нөгөө талдаа батлахын тулд гол нийлүүлэлтийг хүлээж авах импортлогч болон харилцагч банкнаас нь баталгаа шаардагдаж болно.
• Угтвар худалдаа нь адилхан 2 талын хооронд хийгдэх шаардлагагүй. Аль нэг улсын газрын тос импортолдог улсын байгууллагад нийлүүлэх газрын тос экспортлогчийн тосны нийлүүлэлт нь тухайн улсын улаан буудай экспортлодог улсын байгууллагаас улаан буудайн экспортоор төлөгдөж болно.
Бартерийн худалдаанд оролцогч талуудын үүрэг дараах байдалтай байна.

Харилцан солилцох түүхий эд
- В тал А талд FOB (X) нөхцөлөөр дараах тодорхойлолтын
дагуу__А талын газрын тосны жилийн нийт хэрэгцээ
болох__баррелээс хэтрүүлэхгүйгээр нийлүүлэх ёстой. (
Цаашид В талын газрын тос гэж нэрлэнэ).
- А тал В талд FOB (У) нөхцлөөр дараах тодорхойлолтын
дагуу__ В талаас А талд нийлүүлсэн газрын тостой ижил
чанарын , ижил хэмжээний тосыг нийлүүлэх ёстой. (Цаашид А талын газрын тос гэж нэрлэнэ). А талын газрын тосны нийлүүлэлт нь хоёр тал өөр нийлүүлэлтийн гэрээ байгуулаагүй бол улирал бүр хийгдэнэ.
А болон В талын газрын тосыг цаашид хамтад нь "Бүтээгдэхүүн" гэнэ.

Зөрүү
Жилийн хугацаа дуусах үед нэг талаас урьдчилан тохироогүйн улмаас нийлүүлэх ёстой хугацаандаа шаардлагатай байсан их хэмжээний бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тохиолдолд нийлүүлэлтэд зөрүү гарах бөгөөд энэ үед тухайн тал нөгөө талдаа уг бүтээгдэхүүний зөрүүний нийлбэртэй тэнцүү хэмжээний бүтээгдэхүүнийг нийлүүлэх ёстой.
а. Энэ зөрүү нь форс мажороос болж гарсан бол өртэй тал нөгөө талдаа төлбөр төлж зөрүүг арилгана.
б. Хэрэв энэ зөрүү нь форс мажороос болоогүй бөгөөд хамгийн багадаа 1000 баррелтэй тэнцүү бол өртэй тал нь нөгөө талдаа өөрийн сонголтоор төлбөр төлж эсвэл тухайн балансыг нөхөхөд шаардлагатай хэмжээний
бүтээгдэхүүнийг нийлүүлж зөрүүг арилгана. Өнгөрсөн жилийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж тооцсон хэмжээгээр зөрүү гарснаас хойш 45 хоногийн дотор төлбөр хийгдэх ёстой.

Бартерийн худалдааны бүтэц
Нэгэн газрын тос худалдагч Кубын газрын тос импортлогч компанид 2004 оны 2 дугаар сард газрын тос нийлүүлж төлбөрт нь Кубын сахар экспортлогч компаниас сахар
авахаар тохирч болно. Кубад сахарын ургац хураах хуваарийн дагуу сахарын нийлүүлэлтийг 2004 оны 11 дүгээр сард эхлэх боломжтой. Энэ үед худалдагч тал нийлүүлэлтийнхээ төлбөрийг авахын тулд банкны зээл ашиглах болно. Нийлүүлэгчдээ төлбөрөө шууд төлөхөд нь худалдан авагчийг банк санхүүжүүлж, дараах байдлаар гүйцэтгэлийн баталгаа гаргуулна.
■ Газрын тосны төлбөрт зориулсан кубын сахар хураах баталгаа
■ Кубын сахар экспортлогчоос худалдагчийн авах авлагад зориулсан санхүүжилт, банкнаас авсан зээлээ буцаан төлөөгүй тохиолдолд захиалгын дагуу авах сахарын нийлүүлэлтийг банк авч, олон улсын зах зээлд худалдахыг зөвшөөрнө.
■ Кубын сахар авах худалдагчийн худалдан авагчаас авах авлагад зориулсан санхүүжилт, элсэн чихрийн төлбөрт зориулж авсан зээлээ банкинд буцаан төлөх.
■ Худалдагчийн эрх ашгийн дагуу сахар хураалтын алдагдал эсвэл Кубын улс төрийн эрсдэлээс хамгаалсан даатгалд зориулсан санхүүжилт
■ Банкнаас газрын тосонд төлсөн төлбөр сахарын экспортоор буцаан төлөгдөхгүй тохиолдолд санхүүжүүлэгч банкинд нөхөн төлбөр төлөх баталгааг Кубын төв банк гаргах.

Дээр үзүүлсэн бүтэц нь батлан даагч болж буй Кубын банк Кубын сахар экспортлогчийн эрсдлийг хүлээхэд бэлэн байгаа мэт төсөөлөл төрүүлдэг. Хэрвээ форс мажороос эсвэл Кубын сахар экспортлогчийн алдаанаас болоод сахарыг товлосон хугацаандаа экспортлохгүй бол сахар худалдан авах тал үнээ төлөхгүй бөгөөд санхүүжүүлэгч банк нөхөн төлбөр авахгүй. Энэ үед банк газрын тосны худалдагч болох зээлдэгчийнхээ эсрэг эсвэл худалдагч алдагдлыг нөхөх даатгалд даатгуулсан эсвэл даатгалаа банкинд шилжүүлсэн бол худалдагчийн даатгагчийн эсрэг, эсвэл хамгийн сүүлд бүх эрсдэлтэй холбоотой байдгаар нь Кубын батлан даагч банкны эсрэг арга хэмжээ авах болно.
Зарим банк Кубын талтай худалдаа хийхэд гарч болох эрсдэлээс хамгаалах сангийнхаа хэмжээг нэмэгдүүлсэн байж болно. Энэ тохиолдолд дээрхи эрсдэлээс зайлсхийхээр үйл ажиллагаагаа зохион байгуулбал зөвхөн худалдагчид шаардлагатай санхүүжилтийг хийх боломжтой.

Тэдний санхүүжилтын арга доорхи загварт харуулсны дагуу дээр дурдсан аргаас үндсээрээ өөр байх болно.

Английн экспортлогч А үйлдвэрлэлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг бэлэн мөнгөөр худалдаа хийх боломжгүй орны импортлогч болох В-д экспортлохоор тохирчээ. Импортлогч В нийлүүлэлтийн үнийг урьдчилан төлөх боломжгүй бөгөөд А төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл хүлээхийг хүсэхгүй тул Английн ВА банкнаас баримтын зээлээр төлбөрийн баталгаа гаргаж өгөхийг хүснэ. Английн банк импортлогч В болон түүнийг (В) хүсвэл төлбөрийн баталгаа гаргаж өгөхөд бэлэн бөгөөд тухайн орны ВВ банк төлбөрөө төлөхгүй байх эрсдэлд орохоос зайлсхийхийг хүсэж болно. Тэгвэл бартер худалдаа нь бүх талуудад ашигтай нөхцлийг бүрдүүлж өгнө. Төлбөр дараах үе шаттай явагдана. Үүнд:
■ Импортлогч В өөрийн оронд байрлах С компаний бүтээгдэхүүний экспортоор төлбөрөө хийхийг санал болгоно.
■ Экспортлогч А Британий импортлогч Д,С-н бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүсэж байгааг олж мэднэ.
■ Импортлогч Д С-н бүтээгдэхүүний төлбөрийг ВА банкны тооцооны дансанд хаалттай байх эскрау дансанд урьдчилан хийнэ. Эскрау гэрээ нь дансанд Д-н өмч байгааг нотолно.
■ С, Д-д бүтээгдэхүүнээ экспортлоод, ВВ банкинд экспортын бичиг баримтуудаа бүрдүүлж өгнө.
■ ВВ банк С-д түүхий эдийн экспортын үнийг төлөөд, анхнаасаа эрсдэл хүлээхийг зөвшөөрсөн В-д зээл олгож, экспортын бичиг баримтыг ВА банк руу илгээнэ.
■ ВА банк барааны нийлүүлэлтийн үнэ байгаа эскрау дансыг хааж, өөрийн тооцооны дансандаа дотоод данс нээнэ. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн экспортын үнийг төлөхөд шаардагдах мөнгөтэй болсноор ВА банк В-д төлөх А-н төлбөрийг батлан даах боломжтой болно.
■ Үүний дараа А үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө В-рүү экспортлоод ВА банкинд Экспортын бичиг баримтаа бүрдүүлж өгнө.
■ ВА банк дотоод дансыг хааж, А-д экспортын үнийг төлнө.
■ ВА банк экспортын бичиг баримтыг ВВ банк руу илгээснээр ВВ банк С-ийн төлбөр хийгдсэнд тооцож В-ын дансыг хаана.
Дээрхи худалдаанд олон тал оролцож, санхүүжилт болон баталгааны аргууд нь өргән хүрээг хамарч байгаа боловч үндсэн үйл явц нь"газрын тосыг сахараар" солих худалдаа байлаа.

Бартерийн худалдааг амжилттай хэрэгжүүлэх нөхцлүүд
Бартерийн худалдааг амжилттай хэрэгжүүлэхийн тулд талууд доорх нөхцөлүүд хангагдсан эсэхийг шалгах ёстой.
■ Угтвар нийлүүлэлтийн гол субъект болох бараануудыг тодорхой заах, ялангуяа тэдгээрийн чанарын стандарт, гарал үүсэл, өртөг болон савлалтын хэлбэрийг тодорхой заах
■ Угтан нийлүүлэх бараа бэлэн эсэх түүнчлэн гол экспортлогчид хурдан ачуулахаар зохицуулсан эсэхийг шалгах. Барааг хадгалах шаардлагатай тохиолдолд хадгалалт болон түүнд хамаатай
даатгалыг санхүүгийн хувьд хариуцах боломжтой талыг тодорхой тогтоох

Урьдчилсан тээвэрлэлт эсвэл яаралтай нийлүүлэх үед барааны үнийг дансанд шилжүүлэхээс өмнө бараа зохих ёсоор байгаа гэдгийг гэрчлэх чанар болон тоо хэмжээний үзүүлэлтийг бүрдүүлэх
Эрсдэл бүрт хоёр талын үүргийг тодорхой заахын тулд инкотермсийг сонгох

Хэрэв тухайн барааны үнэ зах зээлээ дагаад өөрчлөгддөг бол угтан худалдах бараануудынхаа үнийг урьдчилан тохирох ( жишээ нь: газрын тос уу эсвэл сахар уу), хэлэлцээрт тохирсон үнээ тогтоосон он, cap, өдрөө тодорхой заах (жишээ нь бартерийн гэрээнд гарын үсэг зурсан он, cap, өдөр эсвэл нийлүүлэх он, cap, өдөр байж болно). Талууд мән зах зээл дэхь үнийн өөрчлөлтийн дагуу нийлүүлэгдэх барааны тоо хэмжээг {өсөлт эсвэл бууралт) урьдчилан тохирох хэрэгтэй.

Шаардлагатай бүх экспорт болон импортын баримт бичгүүд бүрдсэн эсэхийг дахин шалгах
Импортлогчоос нийлүүлэгдэх бараанууд
экспортлогчийн үйл ажиллагаанд шууд хэрэглэгдэхгүй тохиолдолд тухайн бараануудыг урьдчилан борлуулахаар зохион байгуулах, боломжтой бол тухайн орны нийлүүлэгч эцсийн худалдан авагчид бараа шууд нийлүүлэгдэхээр зохицуулах. Экспортлогчид энэхүү худалдан авагчаас төлөгдөх үнэ нь импортлогчийн төлөх ёстой нийт төлбөрийн баталгаа болно.

Хэрэв боломжтой бол 2 талын нийлүүлэлтийг хариуцах банкуудаар баталгаа гаргуулах нь зүйтэй

Бяцхан заль гаргаж бусдаас ялгарах арга

Өнөө цагт CV бол ажилд ороход хамгийн түрүүнд шаардагддаг баримт билээ. Гэхдээ CV нь ажил олж авах хэрэгсэл биш, харин өөрийнхөө тухай анхны сэтгэгдлийг төрүүлэх хэрэгслүүр юм. Тийм учраас CV – гээ зөв бичиж чадахгүй л бол таны хүссэн ажил албан тушаалд таныг биш, харин танаас доогуур мэдлэг чадвартай ч танаас илүү CV бэлдсэн этгээд сонгогдох болно. За ингээд CV – гээ хийхдээ юунд анхаарлаа хандуулж, хаана нь бяцхан заль гаргаж болох вэ?

Та нэгэн компанид ажилд орохыг хүслээ гэж бодъё. Компаний үйл ажиллагааны хүрээ болон хэлбэр, ажлын нөхцөл, цалин, ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварын өсөлтөнд анхаарал тавьдаг байдал, салбартаа нэр хүндтэй зэрэг нь таны хүсэлд нийцэж. Яг таны мэргэжлийн ажилтан авна гээд зар өгчихөж үү? Үзээд алддаг л газар! Харин тэр сайхан газар ажиллахыг хүссэн таны мэргэжил нэгт олон хүн бас CV – гээ тийш явуулна гэдгийг тооцоолсон биз? Энэ олон хүнээс хэрхэн ялгарч өөрийгөө сонгуулах вэ?
CV бөглөх стандарт дүрмүүд ажлын зар бүхий сайт болгон дээр л байгаа, таны өрсөлдөгчид ихэнх нь тэдгээр дүрмүүдийг л дагаг, харин та стандарт дүрмээр хязгаарлагдаж ямар ч нүүр царайгүй CV хийгээд яах юм бэ? Дүрэмнээс жаахан гажихад болохгүй юм байхгүй шүү дээ. Гэхдээ хэмжээ хязгаартай гажихгүй бол горьгүй, хэтрүүлчихвэл “гажиг” амьтан байна гээд таныг ярилцлаганд ч урихгүй.

1. Хамгийн чухал зүйл. Та ажилтан нь болохыг хүсээд байгаа компанийхаа тухай аль болох их мэдээлэл цуглуулахыг хичээ, боломжтой бүх аргаар: интернет, үйлчлүүлэгч байдлаар очиж ажиглах, компаний ажилтнуудтай яриа дэлгэх гээд янз бүрээр мэдээлэл цуглуул. Мэдээлэл хэзээ ч илүүдэхгүй. Магадгүй, та тийш орохыг хүсэхээ болихоор зүйл олж мэдэж ч магад, тэгвэл хэрэггүй юманд цагаа үрээгүйдээ баярлах болно. Эсвэл, эсрэгээр, тийшээ ажилд орох хүсэл чинь улам бэхжин оргилож болно, тэгвэл танд бас л сайн: ярилцлаганд ороход энэ оргилуун хүсэл чинь таны талд л ажиллах болно. Ямар ч байсан, компаний үйл ажиллагаа болон ялангуяа гадны хүний нүднээс нуухыг хичээж байгаа зүйлүүдийг нь анхааралдаа авч ажиглана, жижиг зүйл гэж энд байхгүй, бүгдийг анзаар, танд хэрэг болно. Олж мэдсэн бүх зүйлээ бушуухан бичиж тэмдэглээд аваарай, дараа нь цэгцэлж дүн шинжилгээ хийн системчилэх хэрэгтэй болно.

2. Ихэнхи, CV – гээ зөв хийх зөвөлгөө бүхий нийтлэлүүдэд CV – тэйгээ хамт зургаа явуулж хэрэггүй гэж зөвлөдөг. Харин та эсрэгээр нь хийчих, гэхдээ фото зураг гэдэг бол ихээхэн эмзэг зүйл гэдгийг л санах хэрэгтэй: зураг маш их тус болж ч чаддаг, маш их гай болж ч чаддаг. Юун түрүүнд анхаарах зүйл бол - фото зургийн хэмжээ жижиг байх ёстой, тэгэхгүй бол таны явуулсан мэйл спам руу ороод хэн ч олж үзэхгүй байх аюултай. Зураг чинь хүний нөөцийн мэргэжилтний нүдэнд дасал болсон цээж зураг байх бөгөөд – одоо ноу – хау! – тухайн компаний ажилтнуудын хувцаслалтын стильтэй ижил хувцастайгаар зургаа авахуулаарай. Та тэдний хувцаслалтын стилийг мэдээлэл цуглуулах шатандаа олоод мэдчихсэн байгаа шүү дээ?

3. Өөрийнхөө яльгүй сул талуудыг заавал бичээрэй. Ингэснээр та өөрийгөө тувтан магтаад биччихсэн өрсөлдөгч нараасаа ялгараад ирэх бөгөөд та шударга хүн болж харагдана, танд итгэх итгэл эрс нэмэгдээд ирнэ. Гэхдээ энэ яльгүй сул талуудыг чинь хэд нугалаад нөхчих давуу талуудаа зэрэгцүүлэн дурьдаарай.

4. Өөрийнхөө сонирхдог зүйл хобби, сэтгэлд дотно байдаг зүйлсийн тухай маш богинохоноор дурьдахад зүгээр. Хэрэв таны хобби ажил олгогчийн хоббитой давхцаж байвал бүр догь. Тэдний сонирхдог зүйлийг та мэдчихсэн байгаа.

5. Хэзээ ч бичиж болохгүй хоёр зүйл: урьд ажиллаж байсан газраасаа гарсан шалтгаанаа дурьдахдаа хэзээ ч сөрөг зүйл бичиж болохгүй. Мөн хэр удаан ажил хайж байгаагаа бичиж болохгүй.

6. Хэрэв та өөрийнхөө хийсэн зүйл, гаргасан амжилтаа жаахан дөвийлгөөд биччихсэн бол (бүгд л ингэдэг) “Та хэрхэн үүнийг хийж чадсан бэ?” гэх асуултанд хариу бэлдээрэй, ярилцлаганд ороход чинь заавал ингэж асууна. Хэрэв та хүн үнэмшихээр хариулт урьдчилан бэлдэж чадах бол гаргасан амжилтаа нэлээд нэмчихэж болно, энэ нь таныг бусдаас бас ялгаруулаад ирнэ. Хамгийн гол нь, дараа нь, ажилд орсныхоо дараа тэр “гаргасан амжилтуудаа” батлах чадвартай байх хэрэгтэй.

7. Эцсийн зүйл. Хэрэв танд удирдах албан тушаалд ажилладаг танил байгаа бол (ямар ч “жижиг” дарга байж болно) түүндээ заавал CV – гээ үзүүлж шүүмжлүүлээрэй. Тэр хүний шүүмжлэл - зөвөлгөө нь үнэлж баршгүй байж ч магад. Хэрэв та хэд хэдэн танил даргатай бол бүгдээрэнд нь үзүүлж зөвөлгөө авахыг хичээгээрэй.

Танд амжилт хүсье!

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

Автобусанд суухын ашиг тус...

Ай даа мэдэхгүй миний хамгийн дуртай унаа бол яах аргагүй АВТОБУС. Миний хотын хөөрхөн хэдэн автобус л миний хичээл сургууль ажил амралтыг маань зохицуулдаг ачтан юм байгаан .Тэгсэн чинь сүүлийн үед нэг л бишээ. Ялангуяаа сүүлийн нэг сар харин автобуснаас уйдах янзтай. Бүүр ТАКСИ мөрөөддөг болчоод байгаамаа. Яадий мөрөөджил байг миний сэтгэл. Тэглээ гээд ямар таксидаж чадахгүй юм чинь нөгөө л муу автобусандаа чихэлдээд л........ Амьдрал урсаад л.........

Тэгээд нэг өдөр явж байгаад бодлоо тэгсэн чинь автобусанд суух чинь аймаар олон сайн талтай юм байна.

Өглөөний гимнастик хийх шаардлаггүй.

Шинэхэн өглөөг эрч хүч дүүрэн угтах та өглөөний гимнастикт цаг зав гаргах гэж эрт босох хэрэггүй. Яагаад гэж үү? Хариулт нь их энгийн. Буудлаасаа наана юм уу цаана зогсоод юу юугүй явчих гээд сандаргаад байгаа автобусанд суухын тулд та богино зайнд маш хурдан гүйх шаардлагатай гэж байгаа. Энэ төрлөөр олимпийн аврага нэг их удахгүй төрөх байх. Ингэж байнгын бэлтгэл хийдэг ард түмнийг тэнгэр бурхан харж үзэх байлгүй.

Хүчний бэлтгэл.

Хөлийн хурдаар автобусаа гүйцээд ирэхийн цагт эр бяраа гаргах бас нэг шалгуур таныг найрсаг нь аргагүй угтах болно. Аавын олон хүүхдийн алинаас нь дутах вэ? Адилхан л хоёр хөл, хоёр гар, хохимой толгой байна. Урдаа байгаагийнхан ууц нуруунаас нь татаад, хажуудаа байгаагийнхан хавирга сүвээнээс чангаагаад хаалганы завсраар ороод л авбал учир нь олдноо хөө. Энэ үед гарын болон цээжний булчин хөгжих нигууртай..

Хаалгаар ороод л та сонирхогчийн боксоор хичээлээд эхэлнэ

Чамаас өндрийнхөн баруун болон солгой гарын тохойны цохилтоос агшин бүрт бултах шаардлагатай. Аз нь таарвал ганц нэг хүнийг ч бас цохиод авах алтан боломж гарна. Гэхдээ эелдэг гэгч нь уучлалт гуйхгүй бол боксын хичээл маань гардан тулаан болж хувирах магадлал өндөр.

Урлагт хайртай нэгнийгээ үлдээх учиргүй гэдэг дүрэм бас үйлчилнэ.

Өөрөөр хэлбэл эхийн эцээж, тугалын тураахгүй. Монгол хүн найранд 3 дуутай гэдэгдээ. Та автобусаар үйлчлүүлвэл байнга гамм унших учир бэлтгэлгүй байхын зовлонг мэдрэхгүй болно. Автобус огцом зогсох, эсвэл дараагийн буудал дээрээс хүн нэмэгдэх бүрд “Ёо ёооо, Яа яааа “ гэсэн дууг хороор дуулахаас гадна зарим нэг гоцлох дуртай нь ЯАяалдаа Ёоёолдоо гээд чанга гэгч нь орилоход гайхаад байхын хэрэггүй.

“Хүн бүрт хөгжмийн боловсролыг тэгш” гэсэн бичигдээгүй дүрэм байнаа.

Энэ нь юу гэсэн үг вэ? Гэвэл DJ-гийн/ жолоочийн/ тавьсан дууг бүгд сонсоно гэсэн үг.

Сонгодог урлагийг 300 төгрөг төлөөд сураад, хичээллээд байна гэвэл та итгэх үү?

“ Ахаа араар чинь зөрчих үү” өлмий дээрээ зөөлөн гишгээд нэг… хоёр…гурав…, “эгчээ урдуур чинь гарч болох уу?” нэг гараа бариулаас тохой тэгш , 180 градусын өнцөг үүсгэж бариад, нөгөө гараараа цүнх болон бусад зүйлээ энгэртээ тэврээд эхлээд баруун хөл хагас 2 алхалт, дараа нь зүүн хөл хагас 2 алхалт, хамгийн гол нь зөөлөн мэдрэмжтэй гишгэхгүй бол заалны шүүгч дэндүү олон болохоор хэн нэгний хөл дээр гишгэхийг андахгүй. Ингээд л та цэнгээт болон балетын зарим нэг элементийг төвөггүйхэн сурчихлаа.

Улсынхаа хөгжил дэвшлийг цонхоор нь харж мэдэр

Хэрэв таны дэргэд өндөр настан, жирэмсэн, тахир дутуу хүн ирж зогсоогүй л бол сандал тавьж өгөх гээд байхын хэрэг байхгүй дээ.Одоо л энэ Улаанбаатарыг олж харж байгаа аятай цонхоор цоо ширтээд л яваад бай. Энэ нь улсын нийслэлийнхээ хөгжил дэвшлийг хойч залуу үе нь харж мэдрэх боломж юм.

Циркийн болон хошин урлагийн зарим нэг тоглолтыг ч бас хийж сурах болно.

Тухайлбал: инээдмийн бараг кино бүхэн дээр гардагдаа. Цонхтоо ирж наалдаал…нүүр ам нь үрчийгээл. Энэ үйлдлийг байнга хийх болохоор их эвсэлтэй болчихдог юм. Циркийн тэнцвэрийг үзүүлбэрийг санаж байна уу? Арай ч олсон дээр явахгүй ч тэнцвэрээ хадгалах гэдэг чинь урлаг шүү.

Автобусанд суух уушиганд сайн гэнээ итгэхүү

Хэрэв таны дэргэд эвгүй үнэртээ хүн ирж суух юмуу зогсвол амьсгалаа түгжих л хэрэгтэй болно. Хэт амьсгалаа түгжиснээс, эсвэл эвгүй үнэрт нь ухаан алдаж унаж болзошгүй.

Саунд суух хэрэг байхгүй /зөвхөн зуны улиралд/ мөнгөө хэмнэ.

Танд 300 төгрөгөөр үйлчлэх саун олдохгүй л болов уу /мэдээж зунд шүү/? Тэгвэл автобусанд суу. үйлчилгээ дутуу үзүүлнэ гэж ёстой байхгүй дээ.

Зиа тэгээд яриад бичээд байвал энэ жагсаалт их урт үргэлжлэх болохоор ингэсгээд дуусгая. Хэрэв та автобусанд суух гэж байгаа бол танд амжилт хүсье. Энэ ч бас хөөрхөн эр зориг шаарддаг юм шүү.

Харин уншигч та өөрийн бодлоо бичээрэй.

http://diesel.miniih.com/index.php//home/post/22

Эм хүйсгүй дэлхий /хошин өгүүллэг/

Улсын Их Хурлаас Монгол Улсын иргэн заавал эрэгтэй байх тухай хууль баталлаа. Манай улсыг “Эм хүйсгүй дэлхий” хэлэлцээрт нэгдэхгүй бол хандивлагчид зээл өгөхгүй гэж нээнтэглэсэн юм байж.
Гурав хоног эр хүн шиг жаргалтай амьтан байсангүй. Хундагаа элэгдтэл сархад хүртэж, хутгаа мохтол мах зооглов. Араас үглэж янших хүнгүй болно гэдэг амьдын жаргал байлаа....

Харин дөрөв дэх өглөө нэг л биш эхлэв. Нар хүртэл шартаад бүрзийчихсэн мандлаа. Эрчүүдийн ам ангаж, толгой ангалзаж, үхэхэд нэг хуруу дутуу амьтад өндийсөн боловч хэн ч тэдэнд бантан дөхүүлж өгсөнгүй.
Дэмий л хөршийнхөө хаалгыг нүдэж “Шартаж үхлээ.., ганц юм байна уу?” гэж уруу дорой царайлцгаав. Тэд хундаганы шавхруу ч олж долоосонгүй. Ядахдаа ханын цоргоноос ус дусдаггүй. Ундны усыг шахахаас эхлээд архийг лангуунаас худалдах гэхчилэн хамаг ажлыг өнөөх ад үзэгдсэн бүсгүйчүүд залгуулж байсан болж таарав. Жорлонгийн суултуурын ар дахь ус хураагуур л зовсон цагт зоригт эрсийн аминд оров.
Улсын Их Хурлын чуулганыг цагт нь нээсэнгүй. Ерөнхийлөгч хиртэй цамц, индүүгүй өмдтэй ирлээ. Ерөнхий сайд сахал үсэндээ баригдаж, хүрэм нь үрчийсэн харагдана. Их хурлын даргын чуулган нээж хэлэх үг байдаггүй. Хуучны сайхан цагт нарийн бичгийн дарга бүсгүй хэлэх үг, уух усыг нь жин тан бэлдчихдэг байсан санаанд орж, цээж нь урагдаж, ам нь хатав. Гүндалай Жаргалсайхантай маргасангүй. Авгай нар нь тэдэнд хэрүүлийн үг зааж өгч явуулдаг байсан юмсанж. Төрийн гурван өндөрлөг, эрхэм гишүүд дэмий л шартаж шаналан баахан сууцгаагаад тарлаа.
Үдийн хэрд толгой нь ангалзсан эрчүүд эмийн сан руу дайран орцгоолоо. Гэвч толгойны эмийг “анальгин” гэж мэддэг нэг ч эр тодорсонгүй. Эхнэрүүд нь “Май хөгшөөн, толгойны эмээ уу” гэдэг байснаас биш, нэрийг нь хэлж өгдөггүй байсан юмсанж. Эрчүүд тосон туулга ууж, ангаж цангасан дээрээ нэмж хагас өдрийн турш шингэнээр харваж, нүднээс гарч, хамчийж хорчийсон юмнууд болцгоов.
Мянгат малчин Галт гуай өлссөнөөс хий аргаж үхэв. Арга байж уу, хөөрхий. Галаа асааж, шөлөө буцалгаж, махаа чанаж идэж чадалгүй дөрөв хоночихсон юм чинь. “Далай” пүүсийн захирал Дэмчиг тайлан тэнцлээ мэдэхгүй мунгинав. Өдөржин ноцолдоод, аргаа барж, орой тийшээ дампуурлаа зарлахаас өөр бодогдох юмгүй боллоо.
Нийслэлийн 479 дүгээр цэцэрлэгийн нярай ангиар нэг өмхий самхай, шивтэр ханх тавив. Хүүхдүүдийн живхийг солилгүй бүтэн дөрөв хонуулчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байгаад асрагч болж дэвшсэн согтуу Балдангийн толгойд хүүхдийг хуурайлах тухай ядахдаа хүжийн галын чинээ ойлголт суугаагүй байж.
Аймшигт өдөр дуусч шөнийн түнэр харанхуй монгол нутгийг нөмөрлөө. Эрхэм гишүүн Хүрэлсүхийн зүүдэнд Ахмадын чөлөөт холбооны Баасан эгч орж ирэв. Зүгээр ч нэг орж ирсэнгүй. Томоос том гуулин данхтай зэлгээн цай барин ирж, хөөрхий гишүүний ам руу нь цутгав. Ангаж цангахын туйлд хүрсэн Хүрэлсүх гишүүн “Баасан эгч минь ээ!” хэмээн байдгаараа орилон босч ирээд, зүүдэлснээ мэдэн гутарч, “Муу Баасан эгчийгээ яах гэж тэгж үзэн ядаж байв даа…” гээд үсээ үгтээн эхэр татууллаа. Тэрээр авдрынхаа мухарт нуусан Намсрай бурханыг сэмхэн гаргаад “Баасан эгчийг, гуулин данхтай цайтай нь ирүүлж хайрла!” хэмээн наминчилж, арвантаа сөхрөн мөргөж байлаа.
Тав дахь өдрийн өглөөний тав гучид жорлонгийн суултуурын арын савны нөөц ус дуусав.
Их хурлын эрхэм гишүүд ээлжит бус чуулгандаа бараг л мөлхөж ирцгээлээ. Гал цогтой шингэн дуу нь цааш орсон Гүндалай гишүүн “Монгол Улсын иргэн эмэгтэй байж болох тухай хууль баталъя!..” гэж гонгинох аядаад, налмайтал уналаа. Усгүй хатаж зүүд зэрэглээ шиг сүүмийсэн Жаргалсайхан гишүүн “Дэмжиж байна, баталъя!” гэж царгисан хоолойгоор чарлахчаан болоод, Гүндалайтай зэрэгцэн, мөн л тэрийн ойчив.
Гишүүд байдаг хүчээ шавхан товчлуур руугаа зүтгэхийг оролдсон боловч хөдлөх тэнхэл хэнд нь ч үгүй болсон байлаа

http://wishmaster.blog.banjig.net/post.php?post_id=32790

A.Амарсайхан : Монгол бүсгүйн үзэсгэлэн гуагийн учир

(хошин өгүүллэг)
Хэрвээ монгол эрчүүд зальтай, залхуу, заваан, хэнэггүй байгаагүйсэн бол бүсгүйчүүд нь хэзээ ч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш болохгүй байхсан. Үүнийг би хэлээд байгаа юм биш. Манай суу билигт эрдэмтдийн хийсэн судалгаа нотлоод байгаа юм. Энэ тухай өгүүлье.
Нэг. Гуа сайхан биеийн учир
Монгол бүсгүйчүүдийн бие галбирын сайхныг яана! Уулын согоо мэт зэгзгэр бүсгүй улаан зам дээр нь хөндөлдөөд зогсож байгаагүй юм гэхэд Итгэлт баян “Аятайхан биетэй дамшиг шүү” хэмээх алдарт суут үгээ унагахгүй л байхсан.

Монгол эрчүүдэд нэг муу залины оронцог байгаагүйсэн бол бүсгүйчүүд яагаад ч ингэж гуалиг болохгүй байж. Тэрхүү залины оронцог нь их хөгийн. Ухаандаа, авгай руугаа шал худлаагаасаа хайр гэрэлтсэн харц чулуудаад, “Миний хайраа, өвгөнийхөө улавчийг дөхүүлээд өгөөч” гэнэ. Цаадах нь хошгироод л нисчихнэ! Бас өөр нэг нь “Миний хөгшний гарын хоол ч ёстой ясны хөлс гаргана шүү” гээд л, өдөр бүр хошгируулсаар насаар нь тогоо шанага бариулчихна. Орос ах нарын бадриун шар авгайчууд шиг мах мариа сууж, бүдүүрэх өчүүхэн ч атугай завдал өгөхгүй.
Хоёр. Цэвэр ичимтгийн учир
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий аалийг магтаагүй яруу найрагчийг дэлхийн бөмбөрцгийн аль ч мухраас олохгүй. Нутгийн замд хонь хариулж яваа бүсгүйг та харвал түүн рүү дөхөж очоод “Энэ зам хаа хүрэх вэ?” гээд асуугаад үзээрэй. “…Хн” гэчихээд л гутлынхаа хоншоор луу ширтэн, гэзэгнийхээ үзүүрээр оролдоод зогсчихно гайгүй.
Тэдний цэвэр ичимтгий болоод байгаагийн учир бас л өнөөх эрчүүдийн буруу болж таарч байгаа юм даа. Зээлийн гудамжаар залуу хос сугадалцан алхаж явна аа. Тэгтэл эрэгтэй нь яаж байна гээч! Яг Нацагдоржийн хуучин хүү шиг тонгойсноо нусаа хүрдхийтэл нийчихнээ, таминь. Бүсгүй нь яв ягаан болчихоод дэмий л цаадхыгаа нударна.
Согтчихоод өөрийгөө магтахад нь хэн ичих вэ, муу эхнэр нь л ичнэ. Анд яваад гурван чоно ташраар нь унагасан тухай хэнэг ч үгүй туугаад, “Тэгсэн тийм ээ, хө” гээд эхнэр лүүгээ харахад нь лооль шиг улаан болчихсон эхнэр нь аргагүйн эрхэнд толгойгоо дохихчоон аядна. Ингэж ичиж улайсаар байгаад цэвэр ичимтгий нь гэм биш бүүр зан болчихож байгаа юм.
Гурав. Алаг нүдний учир
“Миний алаг нүдэн сайн сууж байна уу?” гээд Мишигийн Цэдэндорж агсны нэгэн сайхан дуу байдаг даа. Бодоод байх нээ, монгол бүсгүйчүүдийн минь нүд ямар сайхан юм бэ? “Дүрлэгэр алаг нүд чинь ээ, хө”, “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” гээд л шүлэгч найрагчдын дуу алдаад байдаг нь аргагүй юм аа.
Гэтэл энэ дүрлэгэр алаг нүдний чинь хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бас л өнөөх эрчүүд болж таарч байна. Хөөрхий бүсгүйчүүдийг тэнгэр шиг гэдэстэй болгож орхиод Солонгос, Япон, Энэтхэг, Америк гээд дөрвөн зүг найман зовхист тараад алга болчихно. Тэгээд л хаа нэг утсаар яримар аядахаараа шал худлаагаасаа “Миний алаг нүдэн сайн сууж байна уу” гэнэ. Эвий, бүсгүйчүүд нь гэрийнхээ хойд хамар дээрээ гараад, “Явсан зүгийг чинь ширтэн ширтээд, янагийн дуугаа аялна” хэмээн гиншингээ цэвэр Ази заяаны онигор нүдээ томоос том болгон алсын бараа ширтэнэ. Ингэж зогссоор нэг л мэдэхэд дүрлийсэн алаг нүдтэй болчихсон байна.
Дөрөв. Сайхан хувцасладгийн учир
Монгол бүсгүйчүүд хувцаслана гэж үзүүлээд өгнө. Урин дулаан цагийн Улаанбаатарын гудамж Парисийн загварын шоуг холоо орхино. Үзэсгэлэн гуа цогцолсон тэгш сайхан бие бялдартай бүсгүйчүүд нааш цааш гунхах нь бурхдын харааг ч булаана.
Чухам юуны учир тэд ингэж гангарах болов оо? Аргагүй шүү дээ. Цаад хэнэггүй монгол эрчүүд нь тэдэн рүү огт тоож хардаггүй юм чинь. Нэг хэсэг нь төр түмний хэргийг “улс төржүүлээд” завгүй. Нөгөө хагас нь программ зохионо гээд компьютер шагайгаад хөшчихнө. Ажлаа тараад харихаа мэдэхгүй, архи айраг шимж, уушийн мухлагт шигдэнэ. Тэд хайртыгаа бүүр түүрхэн зэрэглээтүүлж харахаар болсон үедээ л гэрийнхээ босгыг мөлхөж давна. Эрчүүдийнхээ харааг өөр дээрээ ядахдаа ганц хором ч болтугай тогтоохсон гэж байдгаараа мачийдаг учраас л монгол бүсгүйчүүд тийнхүү ганган дэгжин хувцаслана.
Тав. Биенээсээ гал гаргадгийн учир
Монголчууд бүсгүйчүүдээ галын бурхан хэмээн дээдлэн шүтдэг. Тэд хэт цахиур, чүдэнз, асаагуур гээд юунаас ч хамаагүй гал гарган өтгөн шаргал цайгаа чанадаг. Сүүлдээ Өнөрмаагаас эхлэн биенээсээ ч хүртэл гал гаргадаг болцгоосон билээ.
Аргагүй шүү дээ, чааваас. Мартамхай монгол нөхөртөө өглөө гарах бүрт нь чүдэнз захина. Цаад нэг балай юм нь орой гэртээ ирж, авгайнхаа барааг хармагцаа л нүдээ том болгон, “Ээ золиг оо, нөгөө чүдэнзийг чинь мартчихаж” гэснээ л, сүртэйяа үргэлжлүүлэн шогширдог. Монгол Өнөрмаанууд ам хамар, чих нүд гээд бүх нүхнээсээ гал гаргах нь луунуудыг ичээдэг.
Зургаа. Ерөнхийлөгч болдоггүйн учир
Монгол бүсгүйчүүд хэзээ ч засгийн эрх булаацалддаггүй. Баасан эгчийг хар л даа. Түүнд ерөнхийлөгч болчихъё гэсэн өчүүхэн ч санаа үгүй. Зүгээр л эх болсон зургаан зүйл хамаг хөгшдийн төлөө ногоон торгон тэрлэгээ цагаан болгон, гадаа гандаж хөдөө хөхөрч яваа нэгэн.
Цаад увайгүй монгол эрчүүд нь төрийн бүх өндөрлөгүүдийг эзэлж суучихаад түүн рүүгээ хөөрхий бүсгүйчүүдийг ойртуулах ч үгүй. Тиймийн учир тэд ерөнхийлөгч болохын оронд төрийн бус байгууллага үүсгээд түүнийхээ гүйцэтгэх захирал болоод төрийн эсрэг цогтой тэмцэхийг илүүд үздэг. Эмэгтэйчүүдээр овоглосон төрийн бус байгууллага зуу зуугаараа бий.
Дүгнэж хэлэх үг
Тэр жил манайд зочилсон нэгэн гадаад эрхэм “Монгол бүсгүйчүүд үнэхээр сайхан юм аа. Зочид буудлын цонхоор харахад загварын шоу үзэж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм” хэмээн дуу алдаж билээ. Зүгээр ч нэг эрхэм бус дэлхий даяар алдартай Америкийн Миссурийн их сургуулийн профессор хүнээс ийм үг унаж байгаа юм шүү дээ.
Гадаад ч бай, харь гариг ертөнцийн ч бай, хэнийг ч болов барьц алдуулагч хацар гоо, бялдар гуалиг, хөл тэгш монгол бүсгүйчүүдээрээ бахархнам зээ. Ийм бүсгүйчүүдийн шалгарлын цор ганц хөдөлгөгч хүчин болсон эрчүүдээ хайрлагтун, төр минь ээ.

http://www.biirbeh.mn/modules.php?name=News&file=print&sid=1714

Аливаа зүйлс бодлоос үүсэлтэй

Бодит зүйлс эхлээд бодол санаанд бий болдог. Бүх зүйлс бодол санаандаа орхоосоо өмнө бүтээгчийн номд бичигдсэн байдаг. Өөрийн биеээр үзэж харах зүйлс тань анхлан таны бодол санаанд үүсдэг. Ийм учраас та ирээдүйгээ жолоодохыг хүсч буй бол ирээдүйнхээ тухай санаандаа алхам алхамаар ургуулан бодож төлөвлөх хэрэгтэй.
/Мөрөөдсөн болгон тань биелэхгүй байж болох ч огт мөрөөдөхгүй байх нь юутай харамсалтай/ гэдгийн санах хэрэгтэй.

Бидний бодол санааг байнга эзэмдэгч аливаа зүйлс цаг өнгөрөх тусам улам тодорч агуулга нь тодорхой болно. Энэхүү бодол санаа, таны хийж буй ажилд нөлөөлж, амьдралд хэрэгжүүлэх хүсэл сэтгэл тань улам ихсэх болно. Үүний улмаас бүтээсэн ажил үйл, хийсэн сонголт тань нэгэн цагт бидний сэтгэл санааг эзэмдэж байсан бодлын үр дүн гэж хэлж болно.
Зүбэер Гүндүзаллын хэлсэнчлэн "Хүн юу бодож байна, тэр нь өөрөө юм"

Үнэн хэрэгтээ тааруухан амьдралтай хүний бодол санаан ч гэсэн тааруухан байдаг. Энэ нь тухайн хүний оюун ухааны төвшинтэй ямарч холбоогүй харин мөрөөдөх, сэтгэх чадвартай хамаатай юм. Таны ертөнц бодож чадахын хэмжээгээр өргөжих болно. Оюун санаа тань хаа хүртэл мөрөөдөж хийсвэрлэж чадна тэр хэмжээгээр та алсыг харах болно. Та амьдралдаа хэдий хэмжээний баялаг өвөрлөнө, тэр болгон таны бодлоос үүдэлтэй байх болно.

Амжилтанд хүрэн арга замын тухай бичсэн ном болгонд, бодох сэтгэхийн чухлыг дурьдсан байдаг. Зарим нэг "Оюун санааны хүч", "Тархины хүч", "Бодох, сэтгэхийн хүч" гэх мэт ухагдахууныг тайлбарлахдаа бодлыг "бүтээгч" хэмээн тодорхойлсон байдаг. Хий хоосон бүхэн юуг ч бүтээж чадахгүй, мөнх бус бүхэн хий хоосоноос бодит зүйлийг бий болгож чадахгүй. Гэвч бүх зүйл бодлоос үүдэлтэй байдаг. Үүнийг Гэгээн Мевлана их оновчтой хэлсэн байдаг: "Анд минь чи зөвхөн бодол санаанаас бүрэлдсэн яс мах юм"

Бодол бодит зүйлийг бий болгодоггүй харин юуг бий болгохыг тодорхойлдог. Бурхан бидэнд амьдралыг хайрлахдаа бидний яаж амьдрахыг, юу хүсэж бодож байгааг харгалзан үздэг. Димметийн хэлсэнчлэн: "Системтэй бодох дадалгүй бол сурах нь ямарч үнэ цэнэгүй гэсэн үг юм". Зүгээр санаандаа орсоноо бодогч хүн огт боддоггүй хүнтэй адилхан. "Аливаа хүн оюун ухаанаа дээд цэгт нь хүртэл ашиглахгүйгээр ямарч амжилтанд хүрэхгүй" гэж Эйнштейн хэлсэн байдаг. Хүний хамгын чухал эрхтэн тархи мөн, бид түүнийг хөгжүүлэх нь бүү хэл хамгаалахын төлөө ч тэмцдэггүй.
Ингэх нь зөв гэж үү?

Эх сурвалжийг: Доктор Мухамед Боздаг "Сэтгэ амжилтад хүр" номноос