
Бидний амьдрал маш олон зүйл дээр тогтдог. Бид үүнийг анзаардаг болов уу? Үгүй л байх гэж бодож байна. Хайр дурлал, итгэл сэтгэл, мөнгө, эрүүл мэнд, эд баялаг, гэр бүл, найз нөхөд, эрдэм мэдлэг... гээд амьдралд тал бүрээр баян байж жинхэнэ амьдралын сайн сайхан бүхнийг мэдэрнэ. Хэрэв эдгээрийн аль нэг нь л байхгүй бол бидэнд маш том зүйл байхгүй юм шиг санагдаж, энэ зүйл байхгүй байгаад гомдоллох хэрэг гардаг. Гэхдээ мөнгө л байвал гэр бүл ч хамаагүй, эсвэл хайр дурлал маань л бүтэж байвал эд баялаггүй болно гэсэн өрөөсгөл үзэл санаа байдаг шиг... Гэтэл мөнгө олох гэж хамаг байдгаа шавхан зүтгээд саятан болсны маргааш тал цус харвачихвал яах бол?, хайртай хүнээ дагаж гудамжинд гараад гуйлга гуйх нь холгүй амьдардаг Солонгос кино шиг амьдарвал яах бол? (муу ёр байгаа даа)
Зарим зүйлийг ямар нэгэн өөр зүйлээр үлгэрлэн үзүүлвэл илүү ойлгомжтой байх нь бий. Тийм учраас би хүмүүний амьдралыг ширээний тавцантай зүйрлэвэл илүү ойлгомжтой бас сонирхолтой байх болов уу гэж бодлоо.
Нэг хөлтэй ширээ байдгийг бид мэднэ. Уг ширээг тогтвортой байлгахын тулд хөлний доор нь дахиад нэг тавцанг суурь болгож хадах эсвэл маш бүдүүн хөл хийх хэрэгтэй болдог. Үүнийг амьдралтай зүйрлэн үзвэл хэрэв хэн нэгний амьдрал зөвхөн мөнгөн дээр тогтдог бол тэр хүний амьдралыг аз жаргалтай сайхан байлгахын тулд дэлхий дээр байгаа юуг ч худалдаж авч болохоор маш их мөнгө эсвэл хайр дурлал дээр тогтдог бол хэзээ ч гомдоохгүй, уурлуулахгүй, уйтгарлуулахгүй байж чадах хүн, найз нөхөд дээр тогтдог бол бүх талаар туслах найз нөхөд хэрэгтэй. Гэтэл бидний амьдралд энэ бол хэзээ ч бүтэшгүй зүйл. Учир нь мөнгөөр худалдаж авч чадахгүй зүйл зөндөө байна бас төгс төгөлдөр хүн огтхон ч байхгүй гээд үүнийг няцаагаад өгөх олон нотолгоо байна. Баян гэдэг үг учиртай. Мөнгөгүй ч гэсэн сэтгэлээрээ баян хэмээн сайрхах хүмүүс байдаг, гэтэл хэзээ нэгэн цагт тэд ядуугийн зовлонг амсах нь дамжиггүй. Орчин үед баян гэсэн үг мөнгөтэй гэсэн утга санааг илэрхийлээд байдаг болсон шиг гэвч түрийвч дүүрэн мөнгөтэй атлаа аз жаргалгүй хүмүүс цаана чинь байна, тэдний сэтгэл хов хоосон яв ядуу байна. БАЯН байхын тулд амьдралын бүх салбарт хангалуун байх хэрэгтэй. Энэ л баян гэдэг үгийн төгс төгөлдөр утга санааг илэрхийлэх болно.
Хэн нэгэнд ширээ зур гэсэн даалгавар өгвөл бүгд л дөрвөн хөлтэй ширээ зурна. Учир нь 4 хөлтэй ширээ тогтоц сайтай болхоор бид дандаа л 4 хөлтэй ширээ хэрэглэдэг. Гэтэл ширээний 4 хөлний нэг нь хугарвал яах вэ? Мэдээж тогтохгүй, нураад л уначихна...
Хэн нэгэнд ширээ зур гэсэн даалгавар өгвөл бүгд л дөрвөн хөлтэй ширээ зурна. Учир нь 4 хөлтэй ширээ тогтоц сайтай болхоор бид дандаа л 4 хөлтэй ширээ хэрэглэдэг. Гэтэл ширээний 4 хөлний нэг нь хугарвал яах вэ? Мэдээж тогтохгүй, нураад л уначихна...
Хэрэв ширээ 5 хөлтэй байсан бол яах байсан бол??? Яах юу байх вэ дээ, илүү тогтвортой байх нь мэдээж, нэг хөл нь хугарсан ч бусад 4 хөл дээрээ тогтож чадна.... Аан тэгвэл 6 хөлтэй байсан бол...? Ширээ олон хөлтэй байх тусмаа тогтвортой байдаг нь маш тодорхой. Яг л үүн шиг бидний амьдралыг учир утгатай байлгадаг олон зүйл байснаар амьдрал илүү амттай байна. Амьдралд юу эс тохиолдох вэ дээ, хүмүүс хамгийн эрхэм нандин хайртай зүйлсээ алдах тохиолдол бий. Хэдийгээр ийм муу зүйл тохиолдсон ч цаашид амьдрах хүсэл төрүүлэх өөр олон зүйлстэй байснаар бидний амьдрал олон хөлтэй ширээ шиг илүү тогтвортой байна гэх гээд байна. Эдгээрийг дэлгэрэнгүй тайлбарлуулж нурших шаардлагагүй, жаахан толгойгоо ажиллуулахад л ойлгочихно хэмээн бодном. Харин үүнд нэг ойлгомжгүй зүйл байж болох юм. Хэрхэн олон хөлтэй ширээтэй амьдрах вэ? Энэ бош маш энгийн зүйл - амьдралдаа олон хүнийг олон зүйлийг хайрлаж, хүндэлж, биширч, олон зүйлст чин сэтгэлээсээ хандаарай гэсэн үг дээ.
Харин одоо та бүхэндээ ширээний хөлтэй зүйрлэж болохоор өөр нэгэн зүйлийн талаар бичье.
Бид өөрт ноогдсон 24 цагаа өдөр тутам зайлшгүй хийх шаардлагатай ажлууддаа хэрхэн зөв зохистой хуваарилах вэ хэмээн үргэлж толгойгоо гашилгаж явдаг улс. Үүний хариултыг олохын тулд бид энэ ширээний хөлнүүдийг хооронд нь холбосон байгаа шиг амьдралдаа болж байгаа бүхнийг хооронд нь зөв зохион байгуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зэрэг хийж болохоор ямар ажлууд байна вэ гэдгийг бодож ол. Жишээлбэл ойролцоо өдөр төрсөн найзуудынхаа төрсөн өдрийг хамтад нь нэг өдөр тэмдэглэчихвэл цаг хугацаа, мөнгө хэмнэнэ, автобусанд явахдаа дэмий цонх ширтэн сууснаас шинэ үг цээжилж суувал үр дүнгүй өнгөрөөж байгаа цагаа хорогдуулж байгаа хэрэг, эсвэл телевизийн нэвтрүүлэг, кино ... үзэж суухдаа үүнээс санаа аваад хичээлийн даалгаварт өгсөн эссе, ангидаа тавих илтгэл зэрэг дээрээ ашиглачихмаар юм юу байна бодоод сууж болно шүү дээ. Нэг үгээр хэлбэл нэг сумаар хоёр туулай буудах, харин нөгөө үгээр хэлбэл ямар ямар ажлууд хоорондоо холбоотой байна вэ гэдгийг хайж олно гэсэн үг. Эвлүүлдэг тоглоом тоглож байгаа юм шиг л сонирхолтой байх байх даа. Хэрэв зөв зохицуулж чадвал цаг хугацаанд баригдаж, түүний боол нь болох бус, цагийг өөрөө өөрийнхөө төлөө зүтгэдэг үнэнч нарийн бичиг болгож болно.http://n-topsecret.blogspot.com/2010/02/blog-post.html

