"LikeIT Awards-2010"

LikeIT Awards-2010” буюу Хэрэглэгч төвтэй мэдээлэл, холбооны технологийн (МХТ) шилдэг байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг шалгаруулах анхдугаар уралдаан нь 2010 оны 12 сарын 01 -ээс 12 сарын 24 хүртэл урьдчилсан боловсруулсан санал өгөх вэб платформ дээр хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана.Энэхүү уралдааны дэмжигчээр "Мэдээлэл,Шуудан,Харилцаа Холбоо Технологийн Газар", "Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо", "Мэдээллийн Технологийн Үндэсний Парк", "Монголын Залуу Програмистуудын Холбоо" ажиллаж байна.

Уг уралдааны онцлог нь бүх нийтэд нээлттэй бөгөөд интернэтээр оны шилдэгт өрсөлдөх оролцогчийг хэрэглэгч өөрөө дэвшүүлэхээс гадна үнэлгээгээ өгч шалгаруулна.

Эхний шат-наас хамгийн олон нэр дэвшигдсэн 5 оролцогч төрөл тус бүрээс шалгарч, хоёрдугаар шатанд шалгарна.

Хоёрдугаар шат-нд төрөл тус бүрээс шалгарсан 5 оролцогч дэлгэрэнгүй танилцуулга хийж, хэрэглэгчид тухайн нэр дэвшигчид үнэлгээ өгнө.

Энэхүү үнэлгээний дүнгээр 1 нэр дэвшигч төрөл тус бүр-ээс оны шилдгээр шалгарна.

Нийт 12 төрлөөр шилдгүүд шалгарна.Үүнд:


Вэб сайт: (2)

Шилдэг вэбсайт

Шилдэг блог

Бүтээгдэхүүн үйлчилгээ: (5)

Хэрэглэгчийн таашаалд нийцсэн мэдээлэл, холбооны технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ

Үүрэн холбооны шилдэг үйлчилгээ

Интернэтийн шилдэг үйлчилгээ

Шилдэг лавлах үйлчилгээ

Мэдээлэл, холбооны технологийн шилдэг брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ

Байгууллага: (3)

Компьютерын шилдэг дэлгүүр

Програм хангамжийн шилдэг компани

Сүүлийн 10 жилийн шилдэг Мэдээлэл, холбооны технологийн компани

Хэвлэл мэдээлэл: (2)

Үзэх дуртай шилдэг телевиз

Сонсох дуртай шилдэг FM радио

Нэмэлт (Санал өгөх шатнаас оролцоно)

МХТ-ийн шилдэг реклам

МХТ-ийн шилдэг хэвлэмэл материал

Шилдэг вэб баннер

1 сар үргэлжлэх “LikeIT Awards-2010” уралдаан 2010 оны 12 сарын 24-ний өглөө 10 цагт .......................-нд албан ёсоор шилдгүүддээ өргөмжлөл гардуулснаар дуусгавар болно.

“LikeIT Awards-2010”үйл ажиллагаа зохион байгуулагдсанаар...

Мэдээлэл,холбоо технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээ, ажилчдын ур чадвар, идэвхи чармайлтууд нэгэн зэрэг тодорхойлогдож, бизнесийн үйл ажиллагааны амжилт, үр дүнгийн хэмжүүр болно гэдэгт итгэж байна.
"LikeIT Awards-2010" -н шагнал

"LikeIT Awards-2010" мэдээлэл, холбооны технологийн оны шилдгүүд шалгаруулах үйл ажиллагааны тэргүүн байруудад Цом, Өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагнал, мөн хэвлэл мэдээллээр олон нийтэд сурталчилан таниулна.

Оролцогч, дэмжигчиддээ амжилт хүсье!

http://www.likeit.mn/awards

Өгүүлбэрээр нь орчуулахуй..............

Google Translator програмыг ашиглаад та орчуулах шаардлагатай зүйлсээ хүссэн хэлрүүгээ орчуулаарай. Одоогоор монгол хэлрүү орчуулга хийхгүй байгаа гэхдээ удахгүй биз дээ :)

За орчуулаад байгаарай залуусаа :)

Фэйсбүүкийн Монгол Улс хуудасны залуусын КЛИП......

Фэйсбүүкийн Монгол Улс хуудасны залуус дэлхийн өнцөг булан бүрээс өөрсдийн төрийнхөө далбаатай зурагнуудаа явуулж УЛС ТУНХАГЛАСАН баяраараа клип хийлгэж олны хүртээл болголоо. Та бүхэн сонирхож үзээрэй.



Гадаад хэлийг хамтдаа сурцгаая "зөвлөгөө"

1. Гадаад хэл сайн сурах нэг үндэс нь эх хэлээ сайн сурсан байх явдал.Justify Full
2. Сонсох, ярих, унших, бичих гэсэн дөрвөн чавдарын аль нь чухал вэ гэвэл ярих нь хамгийн чухал. Ярих процессын эхлэл нь сонсох чадвар. Мөн дээрх чадваруудаас аман орчуулгын чадвар том зүйл бий.

3. Уламжлалт сургалтын гол алдаа нь ярианы чадварыг орхигдуулдаг.

4. Яриа гэдэг бол хэл юм. Харин хэл гэдэг бол ярианы гар юм. Ярих сонсох чадварыг эзэмшсэн цагт бусад чадварыг олж авахад илүү хялбар болно.

5. Бид дүрмийг ганцаараа, бие даан сурдаг нь буруу алхам. Дүрмийг харилцан ярилцан, тусгай орчинд олуулаа сурах нь чухал.

6. Англи хэл сурахын тулд бид заавал англиар сэтгэх хэрэгтэй гэвэл тийм биш. Англиар сэтгэх нь бидний хэл сурсаны дараа дадал зуршилаар болдог зүйл.

7. Англи хэл сурахын тулд англи, америкйн түүхийг тодорхой хэмжээгээр судлах хэрэгтэй.

8. Гадаад хэл сурч байгаа хүн дуудлага, аялагад онцгой анхаарах хэрэгтэй. Англиар ярих үедээ өөрийн ярианы дуудлага, аялагад анхаарлаа хандуулаад хэрэггүй. Зөвхөн хэлэх гэсэн зүйлээ зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй.

9. Сонсголын дасгалыг зөвхөн ганцаараа, чимээгүй орчинд, эсвэл лингафон танхимд хийх.

10. Дараагийн сэдэв рүү орохын тулд өмнө үзэж өнгөрсөн сэдвүүдийг ойлгон орчуулж өөрийн үгээр тайлбарлан ярьж сурах хэрэгтэй.

11. Англи хэл сурахын нэг чухал үндэс бол байнга дасгал сургууль хийх явдал байдаг.

12. Үгийг дангаар цээжлэдэг арга учир дутагдалтай. Учир нь амьдрал дээр үг дангаараа утга агуулах нь ховор. Иймд үгийг өгүүлбэрт байхад нь бусадатй нь цуг цээжлэх хэрэгтэй.

13. Өгүүлбэрийн хэв маягийг яг өгүүлбэрийг ойлгон өөрийн болгон авдаг тэр л аргаараа өөрийн болгон тогтоох хэрэгтэй.

14. Хэлний төрлийн олон сурах бичгээр сурах хэрэгтэй. Дүрмийн ном үзэх нь дүрмийн мэдлэгийг сайжруулах зорилготой.

15. Шалгалтанд зориулан бэлдсэн хэл удахгүй бүдэгрэн алга болдог. Тиймээс хэрэглэх гэж л хэл сурах хэрэгтэй.

16. Харь оронд очиж хэлийг сурах нь илүү хор хохиролтой. Хил гарахын тулд их зардал гарна. Гадаад оронд өдөрт дундажаар 11-12 цаг ажиллах бөгөөд ажил гэр хоёрын хооронд 1-2 цаг зарцуулна гээд тооцьол хаана нь хэлийг нухах цаг гарах вэ? Мөн англи, монгол хэлээ чөлөөтөй сэлгэн хэрэглэх нөхцөл гардаггүй. Тиймээс хэл эх орондоо сурах нь дээр.

17. Хэлийг өргөн фронтоор сурдаг. Мөн хэл бол математик биш тул заавал дараалал шаардахгүй.

18. Хэлийг өөрийн төвшний хүмүүстэй уйгагүй бэлтгэх хэрэгтэй.

19. Англи хэл дээр кино, нэвтрүүлэг, сонин, сэтгүүл сайтар үзэж байх нь хэлийг өөрийн болгоход чухал.

20. Ямар ч нөхцөл байдалд цэвэрхэн бичлэг бүхий хуурцаг чухал байдаг.

21. Гадаа хүнтэй харилцах нь дадлагжихад нөлөө үзүүлнэ. Гэхдээ тэд англи хэлийг зовоогүй сурсан тул алдах нь тэдэнд ойлгомжгүй санагддаг.

22. Өөрийн хэлээр уншиж буй мэт тасралтгүй, хичээнгүйгээр унших явцдаа ярианы болон сонсголын чадвараа нэмэгдүүлэх. Энэ бол амжилтын үндэс. Өөрөөр хэлбэл яриа болон сонсголын дасгалыг тусад хийлгүйгээр бүгдийг нь уншлагын дасгалд багтаах хэрэгтэй.

23. Үеэ өнгөрөөсөн хэллэг, үг, өгүүлбэрээс салж орчин үеинй хэллэг бүхий үг, хэллэгийг сонгох хэрэгтэй.

24. Нэг амьсгалын дасгал нь тасралтгүйгээр тод ярьж сурахад чиглэгдэнэ. Энэ арга монголоор цагаан лонх тоолохтой адил юм. Нэг амьсгаагаар хэллэг өгүүлбэрийг олон дахин унших.

25. Гурван хамгийн арга нь цэвэр, тод, тунгалаг ярихад чиглэгдэнэ. Уг арга нь хамгийн чангаар, хамгийн тодоор, хамгийн хурднаар унших гэсэн зарчим юм. Дасгал хийхдээ нэг өгүүлбэр болон бэлдсэн эхийг эхлээд чангаар уншиж эхэлнэ. Энэ таны сонсгол болон ярианы чадварт онцгой нөлөөлдөг бөгөөд өөрийн алдаа ялган таниж мэдэхэд зориулагдсан. Дараа нь өгүүлбэр, хэллэг, үгийг тод дуудна. Энэ нь олсон алдаагаа засан дуудна гэсэн үг. Дараа нь хурдан уншина. Энэ нэг амьсгалын аргатай адил үүрэгтэй. Эцэст чанга, тод, хурднаар уншина.

26. Хамгийн хялбар үсэг, авиа, өгүүлбэр, хэллэг ер нь бүх зүйлд чухалчлан авч үзэж уйгагүй хичээлэх хэрэгтэй. Амжилтыг нэг үсэг, нэг өгүүлбэрээс олж авах болно.

27. Үгийг зөв тодорхой дуудаж сурах нь амжилтын үндэс.

28. Тодорхой хэмжээний үгсийн сан, яриа, өгүүлбэрийн бүтэцийг мэддэг болсон хойноо дүрэм үзэх нь танд ашигтай. Дүрмийг өөртөө тохиромжтой байдлаар тайлбарлаж, сурах арга барилаа өөрөө сонгох хэрэгтэй.

29. Чөлөөт цагаараа сурах л таны ганц боломж.

30. Аливааг асууж лавлана гэдэг нь хэлний төвшинг ахиулах сайн боломж.

31. Ямар нэг үг хэллэгийг тогтоож дахин давтан хэлэх нь илүү үр дүнтэй. Ялангуяа чанга дуугаар нэг хэллэгийг унших нь илүү үр дүнтэй. Ингэх нь зөвхөн таны тогтооход хэрэгтэй байгаад зогсохгүй яриа, сонсгол, дуудлага гээд олон талын чадварыг хөгжүүлнэ.

32. Аливаа нэг зүйлийг дотроо төсөөлөөд түүндээ зохицуулан давтах хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хаана ямар үг хэллэг хэрэглэж болох талаар давтана гэсэн санаа. Жишээ нь илтгэл тавьж байгаа болон ярилцлагад орж байгаа гэх мэт.

33. Чи өөрийнхөө ярьж, орчуулж чадаж байгаа тэр зүйлээ л сонсоод ойлгох чадвартай байдаг. Тэгэхлээр ярианы чадварыг эзэмшснээр сонсох чадварыг аяндаа эзэмших болно.

34. Хэлц үгийг эзэмшсэн хүн англи хэлийг төрөлх хэл шигээ сурах эхлэлийг тавьдаг. Хэлц үг нь санаа бодлоор товчоор илэрхийлэх болон ярианы чадварт гойд нөлөөтөй.

35. Ганцхан ширхэг цэвэр дуудлага бүхий хуурцганд бүхий л авиа багтсан байдаг.

36. Англи хэлний өндөр чадварт хүрснийг илтгэх гол шалгуур бол аман орчуулгын чадвар юм. Уг чадварыг эзэмшихын тулд англи хэл дээр бичигдсэн нэг өгүүллэгийг унших үедээ монголоор яриад үзээрэй. Дунд нь ерөөсөө зогсож болохгүй. Ярихад хичнээн хүндрэлтэй байсан ч зогсож болохгүй.

37. Ямар ч аргаар хамаагүй санаа илэрхийлж сурах хэрэгтэй.

38. Яагаад гэсэн асуулт тавилгүйгээр бүгдийг байгаагаар нь хүлээн авч, сурах бичгийн дагуу хичээллэх хэрэгтэй.

39. Хэлж чаддаг зүйлээ оновчтой зоригтой хэлж сурах нь чухал. Өөрийгөө алдах байх гэж эмзэглэсний хэрэггүй.

40. Хичнээн зав чөлөөгүй байлаа ч хаяа нэг дүрмийн ном сөхөн хар.

41. Яриандаа сул үг хэрэглэх нь танийг яг л унаган анлгиар ярьж байгаа мэт сэтгэгдэл хүнд өгөх болно. 42. Англиар ном материал уншихдаа өөртөө хэрэгтэй мэдээлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

42. Англи хэл дээр хошин шогийн өгүүллэг, хэллэг эзэмшсэнээр англиар сэтгэхэд тань тус болно.

43. Хэмжээ хязгаар тавилгүйгээр унших бөгөөд чанга дуугаар, тод дуудаарай. Үг үсэг авиа нэг бүр дээр тогт. Гарсан шинэ үгийн утга нэг бүрийг харах биш тухайн өгүүлбэрт ямар утгаар орсныг ойлгох хэрэгтэй. Олон дахин давтан уншснаар чадвар чинь аяндаа сайжрах болно.

44. Ярины нууц гэдэг бол амаа зогсолтгүй хөдөлгөөн, өөрт хэрэгтэй бүхнийг хэлэх. Амны булчингуудаа өвдтөл нь дахин давтах.

45. Ярианы чадвар сайжирсанаар бичгийн чадвар сайжирна.

46. Өдөрт 1-2 өгүүлбэрийг Англи – Монгол, Монгол – Англи гэх мэтээр хөрвүүл.

47. Хэдийгээр үгийн сан бага, ерөөсөө орчуулж чадахгүй байсан ч тасралтгүй хуулан бичих нь танд тустай. Ядаж гар тань эвэлнэ. Үг үсэг танил болно.

48. Тооны тухайд тасралтгүйгээр тоогоо дараалуулан унших хэрэгтэй.

49. Өөртөө хэрэгтэй хэсэг бүлэг хэллэг, өгүүлбэрийг тогтоон хэрэглэх орчныг нь бодож төлөвлө.

50. Шинэ үгийг зөв дуудан дуудлага болон бичлэгийн хоорондын ялгааг нарийн мэдрэх нь таныг үг тогтооход тусална.

51. Үгийг дангаар нь цээжилснээс аль болох олон өгүүлбэр цээжил. Өгүүлбэрийг цээжлэхийн тулд өгүүлбэрийн бүтэцийг нь сайн ажиглан тогтоо. Ерөөс англи хэлний гол нууц өгүүлбэрийн бүтэцэд байдаг.

52. Шинэ үг гарч ирэхэд яаран толь шүүрэн авах хэрэггүй. Магадгүй тэр үгийг урьд өмнө нь чи мэддэг байсан байж болно. Мөн чиний мэддэг үгнүүдийн хувирсан хэлбэр байж болно. Эргэн санахыг хичээ. Үнэхээр мэдэхгүй гэсэн үедээ толь ашигла

За ингээд хамтдаа сурцгаагаад байхуу найзуудаа :)

Мэдээллийн эх сурвалж

Англи хэл сурахгүй бол хол явахгүй нь дээ......

Хэлтэй бол хөлтэй гэж.....
Магадгүй танд ч хэрэг болж болох юм гэж бодоод өдөр тутмын 200 үгийг бизнэтвок сайтаас олж орууллаа.

Та бүхэн өөрийн мэддэг үгнүүдээ комментоор нэмээд байгаарай. Баярлалаа

1. I see - Би ойлголоо
2. I quit! - Би болилоо
3. Let go! - Боль, тавьж явуул
4. Me too - Би ч гэсэн
5. I will do my best ! - Би чадах бүхнээ хийнээ!
6. No way! - Яг ш дээ.
7. Come on - Алив.
8. Hold on - Тэсээрэй/Жаахан хүлээгээрэй
9. I agree - Би зөвшөөрчихнө, би ч гэсэн
10. Not bad - муугүй шүү
11. Not yet - Одоохондоо арай болоогүй байна
12. See you - Баяртай
13. Shup up! - Амаа тат, дуугүй бай
14. So long - Мөд уулзая, түр баяртай
15. Why not? - Яагаад үгүй гэж
16. Allow me - Алив би хийе
17. Be quiet! - Чимээгүй!
20. Have fun! - Өөрийнхөөрөө байгаарай
18. Cheer up! –Жаахан хөгжилтэй байл даа
19. Good job! - Сайн ажиллаа,
21. How much? - Хэдий үнэтэй
22. I’m full - Би цадчихлаа
23. I’m home - Би гэртээ
24. I’m lost - Би төөрчихлөө
25. My treat - Би даая.
26. So do i - Би ч гэсэн
27. This way - Энэ зүг
28. After you - Таны дараа
29. Bless you! - Бурхан өршөөг
30. Follow me! - Намайг дагаад
31. Forget it! - Мартаж үз ь Юу ч гээгүй ээ
32. Good luck! - Амжилт хүсье
33. I decline! - Зөвшөөрөхгүй байна
34. I promise - Амлаж байна.
35. Of course! - Тэгэлгүй яахав
36. Slow down! - Аяархан
37. Take care! - Болгоомжтой яваарай
38. They hurt - Тэд өвдчихсөн
39. Try again - Дахиад давт
40. Watch out! - Болгоомжтой
41. What’s up - Юу байнаа
42. Be careful! - Болгоомжтой
43. Bottoms up! - Босоод марш,ууж байгаа зүйлийнхээ ёроолыг харах
44. Don’t move!
45. Guess what? - Яасан гээч
46. I doubt it - Би эргэлзэж байна.
47. I think so - Миний бодлоор, би тэгэж бодож байна
48. I’m single - Би ганц бие.
49. Keep it up! - гүйцэх , Эрчээ алдахгүй шүү
50. Let me see - Надад харуулаач
51. Never mind - Сүртэй юм болоогүй ээ
52. No problem! - Асуудалгүй.
53. That’s all! - Ингээд л болоо.
54. Time is up - Цаг дуусаа
55. What’s new? - Сонин сайхан?
56. Count me on - Надад итгэж болно
57. Don’t worry - Санаа зоволтгүй
58. Feel better? - Арай дээрдэв үү?
59. I love you - Би чамд хайртай.
60. I’m his fan - Би түүний фен нь
61. Is it yours? - Энэ чинийх үү?
62. That’s neat - Тун сайн бодож хийсэн байна
63. Are you sure? - Та итгэлтэй байна уу?
64. Do i have to - Би тэгэх ёстой гэжүү?
65. He is my age - Тэр надтай чацуу
66. Here you are - За танд энийг
67. No one knows - Хэн ч мэдэхгүй
68. Take it easy - Тайвшир даа
69. What a pity! - Ямар харамсалтай юм бэ?
70. Аny thing else? - Өөр ямар нэг зүйл байна уу?
71. To be careful! -
72. Do me a favor? - Надад туслаач
73. Help yourself - За өөртөө үйлчлээрэй
74. I’m on a diet - Би хоолны дэглэм барьж байгаа
75. Keep in touch - Холбоотой байгаарай
76. Time is money - Цаг бол алт
77. Who’s calling? - Хэн залгаж байна.
78. You did right - Чи зөв хийсэн байна
79. You set me up! - Чи намайг хулхидсан байна
80. Саn i help you? - Танд тусламж хэрэгтэй юу?
81. Enjoy yourself! - Сайхан цэнгээрэй
82. Excuse me, Sir - Өршөөгрөй ноёнтоон
83. Give me a hand! - Надад туслаач!
84. How’s it going? - Хэр явж байна даа?
85. I have no idea - Надад ямар ч мэдэх юм алга
86. I just made it! - Би дөнгөж сая ажуулчихлаа!
87. I’ll see to it! - Би наадахыг чинь нэг харнаа/сонирхоноо
88. I’m in a hurry! - Би яарч байна!
89. It’s her field - Энэ тэрний өөрийнх нь салбар
90. It’s up to you - Чамаас л бүх юм шалтгаална , Чи өөрөө л мэд
91. Just wonderful! - Гайхамшигтай!
92. What about you? - Харин чи/чиний хувьд?
93. You owe me one - Чи надад нэг өртэй
94. Your’re welcome - Тавтай морил , Зүгээр
95. Any day will do - Хэзээ ч хйисэн яахав
96. Are you kidding? - Чи тоглоогүй биз?
97. Congratulations! - Баяр хүргье!
101. It sounds great! - Дажгүй сонсогдож байна.
102. It’s a fine day - Яахав дажгүй өдөр байна.
103. So far, so good - Одоогоор дажгүй л байна
104. What time is it? - Цаг хэд болж байна.
105. You can make it! - Чи амжуулнаа/чаднаа
106. Control yourself! - Хана байгаагаа мэдэж байна уу?
107. He came be train - Тэр галт тэргээр ирсэн.
108. He is ill in bed - Тэр өвдөөд орондоо байгаа.
109. He lacks courage - Тэр зориггүй
110. How’s everything? - Бүх юм хэр байна даа?
111. I have no choice - Надад ямар ч сонголт алга.
112. I like ice cream - Би мөхөөлөдөст дуртэй
113. I love this game - Би энэ тоглоомонд дуртай.
114. I’ll try my best - Би байдгаараа хичээнээ 1
15. I’m on your side - Би чиний талд байгаа шүү
116. Lont time no see! - Удаан уулзалдсангүй
117. No pain, no gain - Зовлон туулахгүйгээр ололтонд хүрнэ гэж байхгүй
118. Well, it depends - янз бүрийн шалтгаан бий л дээ
119. We’re all for it - Бид бүгдээрээ тэрний төлөө байгаа
120. What a good deal! - Ямар сайхан санал вэ!
121. What should i do ? - Би яах ёстой вэ?
122. You asked for it! - Чи энийг л асуугаа биздээ
123. You have my word - Миний үг бол амлалт
124. Believe it or not! - Итгэнэ үү байна уу өөрөө мэд
125. Don’t count on me - Надад найдаад хэрэггүй шүү
126. Don’t fall for it! - За наадах чинь худлаа шүү
127. Don’t let me down - Итгэлээ шүү/Урмыг минь битгий хугалаарай
128. Easy come easy go - Хялбархан олдсон зүйл хялбархан гээгддэг
129. I beg your pardon - Юу гэнээ дахиад хэлдээ
130. I’ll be back soon - Би удахгүй ирнэ
131. I’ll check it out - Би яасанг нь харамз
132. It’s a long story - ---- За даа яривал их юм болноо
133. It’s sunday today - Өнөөдөр ням гараг
134. Just wait and see! - Хүлээгээд харж бай
135. Make up your mind - За шийдвэрээ гарга
136. That’s all i need - Миний хэрэгтэй/асуух зүйл ингээд болоо
137. The view is great - Их гоё харагдаж байна
138. The wall has ears - Энэ хана чихтэй шүү.
139. There comes a bus - За автобус ирж байна
140. What day is today? - Өнөөдөр ямар өдөр билээ
141. What do you think? - Юу гэж бодож байна даа.
142. Who told you that? - Хэн чамд наадахыг чинь хэлсэн юм?
143. Who’s kicking off?
144. Yes’ i suppose so - За, тийм гэх үү дээ
145. You can’t miss it - Яг зам дээр чинь байгаа/андашгүй /Зам заах үед хэрэглэнэ/
146. Any messages for me? - Надад ямар нэг захидал байна уу?
147. Don’t be so modest - За битгий ёсорхоод/ичингүйрээд бай даа, Нэрэлхээд хэрэггүй.
148. DOn’t give me that! - Би наадахыг чинь сонсмооргүй байна
149. He is a smart boy - Тэр их ухаантай хүү
150. He is just a child - Тэр чинь жаахан хүүхэд шүү дээ.
98. I can’t help it - Би яаж ч чадахгүй нь
99. I don’t mean it - Би тэгье гэж бодоогүй
100. I’ll fix you up - Би чамд туслана аа
51. I can’t follow you - Би чамайг дагаж чадахгүйнээ
152. I felt sort of ill - Би нэг л өвдөөд байх шиг байна
153. I have a good idea! - Надад сайхан санаа байна.
154. It is growing cool - их аятайхан болж байна
155. It seems all right - Бүгд л ёсоороо/зөв байх шиг байгаам даа
156. It’s going too far - За хэтэрхий халиад явчихлаа/Энэ арай дэндлээ
157. May i use your pen? - Таны үзгийг хэрэглэж болох уу?
158. She had a bad cold - Тэр ханиад хүрчихсэн
159. That’s a good idea - Наадах чинь дажгүй санаа байна.
160. The answer is zero - Хариултыг олсонгүй/Үр дүнгүй боллоо
161. What does she like? - Тэр тэгээд ямаршуу эмэгтэй юм бэ дээ
162. As soon as possible! - Аль болох хурдан
163. He can hardly speak - Тэр бараг ярьж чадахгүй
164. He always talks big - Тэр дандаа том юм ярьдаг/Том баадаг:)
165. He won an election - Тэр сонгуульд ялсан
166. I’m a football fan - Би хөлбөмбөгийн хорхойтон
167. If only i could fly - Хэрвээ би нисч чаддагсан бол
168. I’ll be right there - Би наана чинь одоохон очлоо
169. I’ll see you at six - 6-д уулзья
170. It is true or false? - Энэ үнэн үү? Худал уу?
171. Just read it for me - Надад уншаад өгөөч
172. Knowledge is power - Мэдлэг бол хүч
173. Move out of my way! - Миний замаас холд
174. Time is running out - Цаг дуусч байна
175. We are good friends - Би сайн найзууд
176. What’s your trouble? - Чамд юу тохиолдов? Яачихаав?
177. You did fairly well! - Чи маш сайн хийсэн байна штээ
178. Clothes make the man - Хувцас бол бурхан
179. Did you miss the bus? - Автобуснаасаа хоцорчихсон юмуу?
180. Don’t lose your head - Битгий толгойгоо алдчихаарай
181. He can’t take a joke - Тэр тоглоом даадаггүйм
182. He owes my uncle $100 - Тэр миний авга ахад 100-н өртэй
183. How are things going? - Xэр байна?
184. How are you recently? - Ойрд чи хэр байна?
185. I know all about it - Би бүгдийг нь мэднэ
186. It really takes time - Энэ үнэхээр цаг авах юмаа
187. It’s against he law - Энэ хууль зөрчиж байна
188. Love me, Love my dog - хэрвээ надад сайн бол миний бүх зүйлийг хүлээн зөршөөрөө
189. My mouth is watering - Арааны шүлс гоожиж байна
190. Speak louder, please - Чанга яриач, тэгэх үү?
191. This boy has no job - Тэр хүү ажилгүй
192. This house is my own - Энэ байшин минийх
193. What happened to you? - Чамд юу тохиолдов?
194. You are just in time - Чи яг цагтаа ирлээ
195. You need to workout - Чи өөрөө учрыг нь ол/сайн бод
196. Your hand feels cold - Чиний гар чинь хүйтэн байна
197. Don’t be so childish - Битгий хүүхэд шиг аашлаад бай
198. Don’t trust to chance! - Боломжинд битгий итгэ
199. Fasten your seat belt - Суудлынхаа даруулгыг хийгээрэй
200. He has a large income - Тэр их орлоготой хүн

"Өргөн зурвасын сүлжээ" үндэсний хөтөлбөр

F6e3d49712c4cc5a7c90b083f0980e5b

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологи /МШХХТГ/-ын газраас “Өргөн зурвасын сүлжээ” Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Хөгжлийн Институт (KISDI) –тэй хамтран “Өргөн зурвасын сүлжээний хөгжлийн чиг хандлага” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй 3 дахь удаагийн уулзалт семинарыг Дэлхийн банк, БНСУ-ын Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилтээр 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд МШХХТГ, МУ-ын Харилцаа холбооны зохицуулах хороо болон БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Хөгжлийн Институт (KISDI) хамтран зохион байгуулсан билээ. Тус семинарт дээрхи байгууллагуудаас, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгчид уригдан оролцож санал бодлоо илэрхийллээ.

Тус семинарын үеэр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Институт (KISDI) –ийн ерөнхийлөгч ноён Suk Ho Bang нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Семинарт Олон улсын өргөн зурвасын хөгжлийн чиг хандлага, Монгол улс дахь өргөн зурвасын сүлжээний хөгжлийн бодлого стратеги гэсэн 2 агуулгын хүрээнд Монгол улсын харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтын чиглэлээр, мөн БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Хөгжлийн Институтын зөвлөхүүдийн Монгол Улсын өргөн зурвасын сүлжээний хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн төлвийн талаар төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарсан хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү “Өргөн зурвасын сүлжээ”-ний Үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг семинарыг зохион байгуулснаар олон улсын болон БНСУ-ын туршлагаас суралцах, түүнчлэн улс орон даяар шилэн кабель, сүлжээний холболтыг бий болгосон суурилуулалтын талаар мэдээлэл авах, тус хөтөлбөрийн төслийг эхний байдлаар хэлэлцүүлж, төлөөлөгч байгууллагууд, олон нийтээс өгч буй саналыг тусгах юм.