Мэдээлэл харилцаа, холбооны улсын зөвлөгөөн (Фото)

2011 оны 05 дугаар сарын 25-26 -ны өдрүүдэд Төрийн ордонд болсон “Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн” -ий фото зургууд.

























Дэлгэрэнгүй зургийг ЭНД дарж үзнэ үү

W32 Nimda вирус ямар учиртай байв?

2001 оны 9 сарын 11-ний өдрөөс сар гаруйн өмнө АНУ кибер халдлагад өртсөн байдаг. 2001 оны 7 сард Майкрософтын IIS (Internet Information Services) веб сервер ажиллаж буй компьютерууд нэгэн ворм (worm) –оор халдварлажээ. Энэхүү ворм нь “N” тэмдэгтийн цуваагаар буфферыг дүүргэн buffer overflow хийж машин дээр ямар нэгэн код ажиллуулах боломжийг бий болгодог байсан байна. 7-р сарын 19 гэхэд нийт 350000 орчим компьютер энэхүү вормд өртсөн байв. Удалгүй энэ нь АНУ-ын Засгийн газрын серверүүд рүү довтлох зорилго бүхий тусгайлан төлөвлөгдсөн халдлага болох нь илэрчээ.
Ворм халдварласан бүх компьютерууд тодорхой хугацаанд Засгийн газрын серверүүд рүү нэгэн зэрэг маш олон ping мессеж илгээж байсан ба энэ нь маш их хохирол учруулж байв. Төлөвлөгөө нэгэнт тодорхой болж серверүүд ч халдлагын үеэр үйл ажиллагаа нь зогссон байна. Харин 2001 оны 8 сард бас нэгэн компьютерийн ворм илэрчээ. Судлаачид үүнийг Code Red II гэж нэрлэсэн байна. Code Red II- нь өмнөх вормоосоо ч илүү цар хүрээг хамран тархсан байдаг. Эдгээр вирусуудын хаанаас үүсэлтэйг хэн ч одоогоор мэдээгүй байна.
Эдгээрийн дараа Nimda гарч ирсэн. Энэ вирус нь 9-р сарын 11-ний үйл явдлаас яг 7 хоногийн дараа буюу 2001 оны 9-р сарын 18-ны өдөр АНУ-ийн засгийн газрын серверүүд рүү халджээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг Аль Каедатай холбон тайлбарлаж байв. Маш олон замаар тархах чадвартай байсан ба ингэснээрээ интернэтэд хамгийн бага хугацаанд (22 минут) хамгийн их тархсан вирус/ворм боллоо. Цаашлаад Америкийн санхүү, эдийн засгийн секторт 3 тэрбум долларын хохирол учруулснаараа түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй вирусаар тодорсон юм.
Nimda нь өмнөх вормуудаа бодвол илүү үр дүнтэй, таван өөр замаар тархаж байсан байна. Э-мэйлээр, нээлттэй сүлжээний share-ээр, вэбсайтуудаар, эксплойтуудаар дамжин тархаж байснаас гадна Cod Red II вормын үлдээсэн back door-уудаар эрчтэй тархсан байна. Мөн 9 сарын 11-ний дараах үймээн, шуугиантай байдал ч ихээр нөлөөлсөн аж. Үүнээс үзэхэд Code Red ворм нь Nimda-г тархаах зориулалтаар гарч ирсэн ба маш нарийн төлөвлөгдсөн энэхүү халдлага нь АНУ-ийн түүхэн дэх хамгийн том кибер халдлага юм.

Эх сурвалж http://unaga.net

Компьютерийн тэмдгүүд юу өгүүлнэ вэ?

1.Тэжээлийн товчлуур (Power button

Дэлхийн хоёрдугаар дайны үед инженерүүд тусгай тэжээлийн товчлуурын дарагдсан эсэхийг тэмдэглэхдээ хоёртын тооллын системийн 1, 0-ийг ашигладаг байжээ. Унтраалга дарагдсан бол 1 буюу ассан, дарагдаагүй бол 0 буюу унтарсан гэж тэмдэглэдэг байсан байна. Харин 1973 онд Олон улсын Цахилгаан техникийн хороо (International Electrotechnical Commission) зурган дээр үзүүлсэнчлэн задгай тойргийн дотор зураас оруулан тэмдэглэдэг болсноор цахилгаан хэрэгслүүдэд ашиглагдаж эхэлжээ.



2. @ тэмдэг

Энэ тэмдгийг олон оронд янз бүрээр нэрлэдэг. Франц, италичууд “сүүл”, хятадууд “жижиг хулгана”, харин германд “Сармагчингийн сүүл” гэж нэрлэдэг. Компьютрийн хэрэглээнд и-мэйл хаягт ашиглагддагийг нь мэдэхгүй хүн байхгүй биз. 1971 онд програмист Raymond Tomlinson ARPANET буюу анхны интернэтийн сүлжээнд мэйл системийг нэвтрүүлэхдээ мэйл хаягаа машины хаягнаас тусгаарлах зорилгоор @ тэмдгийг анх хэрэглэж эхэлсэн байна. Гэхдээ 1885 онд Underwood Typewriter Company хэмээх бичгийн машины компани анх гаран дээрээ @ тэмдгийг оруулжээ. Энэ нь “at the rate of” гэсэн утгыг илэрхийлдэг байж. Зарим эх сурвалжийн дурдсанаар 6-р зууны үед лам нар энэ тэмдгийг ашиглаж байсан гэдэг.

3.USB

USB лого нь олимпийн бурхан Neptune-ий сэрээтэй адил төстэй байдлаар зурагджээ. Гэхдээ сэрээний үзүүрүүд дэх хурц үзүүр нь гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсүүдээр солигджээ. Энэ нь бүх төрлийн төхөөрөмж USB стандартаар холбогдоно гэдгийг илэрхийлсэн юм байна.






4. Apple команд товчлуур дээрх тэмдэг

Apple-ийн комманд тэмдэг Аpple-ийн гаран дээрх энэ тэмдэгтэй хослуулан бусад товчлууруудыг дарснаар тодорхой командуудыг үүсгэж болдог. Windows-д ч мөн адил ийм товчлуур бий. Гэхдээ Apple-ийн хувьд үйлдлийн системийнх нь лого биш, тэс ондоо лого байдаг. Үүнийг тухайн үеийн багийн гишүүн Andy Hertzfeld санаачилжээ. Харин Steve Jobs энэ саналыг нь эсэргүүцэж үндсэн логогоо тавих гэхэд Hertzfeld Apple-ийн лого хэтэрхий олон байна, ингэснээрээ үнэ цэнийг нь унагаана хэмээн өөр лого тавихыг зөвлөсөн аж. Ингээд уран бүтээлч Susan Kare олон улсын тэмдэг дүрсний толь бичгээс энэхүү тэмдгийг олжээ. Энэ нь Шведээс гаралтай “Gorgon loop” гэж нэрлэгддэг тэмдэг бөгөөд өдийг хүртэл ашигласаар байгаа билээ.

5. Bluetooth

Bluetooth буюу монголчилбол “Цэнхэр шүд” гэж нэрлэгдэх энэ төхөөрөмж нь анх шүд шиг хэлбэртэй байжээ. Мөн цэнхэр өнгөтэй байсныг та бараг таасан биз. Гэхдээ тэмдэгний хувьд өөр учир агуулгатай юм байна. 10-р зууны үед Harald Bluetooth хэмээх Данийн нэгэн хаан байжээ. Жинхэнэ нэр нь Harald Gormmson бөгөөд нэрс жимсэнд учиргүй дуртай байсан учир шүднүүд нь байнга цэнхэр өнгөтэй байсан гэнэ. Иймээс Bluetooth-ийн логонд энэ хааны нэрний эхний үсгүүд болох “H”, “B”-г эртний скандинов, германы үсгээр оруулж өгчээ.  Нөгөөтэйгүүр Harald хаан нь тухайн үед зөрчилтэй байсан Норвеги, Швед, Данийн олон овог аймгуудыг нэгдэхэд чухал нөлөө үзүүлсэн нь Bluetooth технологи компьютер, гар утас, принтер зэрэг олон төхөөрөмжүүдийг нэгдэж ажиллахад тус болдогтой төстэй гэнэ.

Эх сурвалж: http://unaga.net