2011 он буюу модон туулай жилийн МХТ-ын салбарын өнгө.

Сайн байна уу 2011-2012 оны МХТ-ын салбарын зурхайг та бүхэнд толилуулж байна. За ингээд зурхайд юу гэж буусаныг хамтдаа уншицгаая.
2011 он нь эвлэлдэн нэгдэх модон туулай жил учраас МХТ-ын салбарт томоохон үйл явдал, өөрчлөлтүүдээр арвин жил болох ба оюуныхаа бүтээлийг дэлхийд экспортлох, дэлхийн зах зээлд өөрсдийн байр сууриа олох зэрэгт өлзийтэй сайн ба жилийн сайн сар нь 2-12-р сар болой. Энэ жил дэлхийд үнлэгдсэн мэргэжилтэнгүүд ихээр төрөн гарч Оюуны шавхагдашгүй уйрхайнууд олноороо илэрч эдийн засгийн хувьд тогтвортой болно. Өөрийн ур чадвар, кариарыг өсгөх сонирхолтой залуус 3-р сар болон 10-р сарын сүүлээр МТҮП луу мөрөө гаргах юм бол амжилт урд чинь отож, алт мөнгө даган ирэх болно.
 
Улс төрийн хувьд: 
Их хурлын эрхэм гишүүд өндөр суудлаасаа бууж олон нийтийн сайтуудаар олноороо үзэгдэж өөрсдийн увиагүй хэрүүлээрээ ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж, эсэргүүцсэн нэгнийг нь хэрэгт хийхээр зэхэж байгаа тул Эрхэмийн дээд гишүүдийг найзаараа нэмэх, дагах зэрэгийг цээрлэж, хийж бүтээх үнэтэй цагаа алдахгүй байвал зохилтой. Энэ байдал оны сүүлээр дээд цэгтээ хүрэх ба “Би бол тийм, Тэр бол ийм, Бид бол ийм, Тэд бол тийм” гэсэн үг хэллэгүүд кибер ертөнцийг ноёлох хүсэлт нь мэдэгдэх болно. Энэ увайгүй байдлаас хол байхын тулд PHP, JAVA, .NET, IPHONE, ANDROID....... зэрэг хүчтэй номуудыг уншиж судлан өөрсдийнхөө хөгжилд анхаарал тавьбал нигууртай болой.
 
Аplecation програм дээр суусан суусан хүмүүсийн хувьд энэ жилийн өнгө нь мөнх хөх тэнгэрийн өнгө ба дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээлүүдээ оруулж үлэмж хэмжээний ашиг олох сайн жил юм. Иймд аливаа програмыг бичиж эхлэхдээ хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлж, хэн ашиглах вэ гэдгийг сайн бодож, багаараа ажиллаж, амжилттай нэвтрүүлж, хариуцлагатай хандах юм бол ирээдүй үүдээ том дэлгээдинээмсэглэн угтах болно. “Экспортын баримжаатай ажиллах болно” гэсэн зүрхэн тарнийг уншаад ур чадвараа олон улсын түвшинд хүргээд урагшаа тэмүүлбэл зохилтой. Энэ жилийн уриа үг эвлэлдэн нэгдэх. Сайн үе нь 2-12-р сар.
 
Веб програмчлал дээр суусан хүмүүс нь дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой жил ба илүү ухаалаг дизайнлаг, найдвартай бүтээлүүдээрээ дэлхийг байлдан дагуулах ба улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж өөрсдийн ашиг орлогийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх жил юм. 
PHP, JAVA, ASP.... шүтэх ба Joomla, Wordpress..... зэрэг нээлттэй эх хөгжүүлэхээс цээрлэж эв нэгдэлийг чухалчлан, ур чадвараа дээдлэж өөрсдийн CMS-ыг гаргаж интернэтийн аюулгүй байдлыг шалгагч кибер армийнханд том цохилт өгч чадах юм бол хүн төрлөхтөний дунд суу алдар нь цуурайтсан хүчирхэг Монголын үр сад гэдгээ харуулж шинэ үеийн бахархалыг бий болгох болно. “Бид чадна” гэсэн зүрхэн тарнийг өдөр бүр уншиж чадахын төлөө хичээж зүтгэх юм бол амжилтыг та дагуулж чадна.
 
Гар утасны програм хөгжүүлэгчид хүрээгээ тэлж эгнээгээ өргөтгөж нийт хүн төрлөхтөнийг байгаа болгон онилж, тэдний хүсэл сонирхолд нийцсэн бүтээлүүдийг ар араас нь гаргах юм бол өөрсдийн ур чадварыг дэлхийд үнэлүүлж, байр сууриа эзлэн Оюу-Толгойгоос их ашигийг улсдаа оруулж өөдрөг өнгөлөг амьдралыг бүтээх болно. “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд” гэсэн зүрхэн тарнийг байнга уншиж бие биедээ харамгүй туслаж багаар ажиллаж чадвал сайхан бүхний эхлэл илүү хурдан ирэх болно.
 
Опенсоурс хөгжүүлэгчдэд энэ жилийн хувьд Хүч чадлын чинь сорьсон жил болох ба хэрвээ нэгдэж нийлээд хийж бүтээж чадах юм бол Монгол агуулагтай үйлдлийн систем зохиож Монгол туургатны хэрэглээ болгох боломжийн үүд нээгдэж байгаа билээ.
Тийм учраас энэ чиглэлийн залуус эвлэлдэн нэгдэж өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ зориулж, хамтаараа хөдлөх юм бол Монголоор овоглосон үйлдлийн систем гарч хожим дэлхийн хэрэглээ болох цаг ирэх буйзаа. 
OS бүтээхдээ дэлхийн зах зээлийн 90 хувийг хангасан аврага OS-ыг бодолцон үзэж тэдгээрийн зайлшгүй хэрэглээний програмууд ажиллах нөхцөл болоцоог сайтар судлан оруулах аваас талархал дагуулсан хэрэглээ буй болж тавхан хоромд та бүхний бүтээл тархан нэвтрэх болой. “Сэтгэлд гал байвал тулганд аргал хэзээд олддог юм” гэсэн зүрхэн тарнийг уншиж нээлттэй эх шигээ салбарынхантайгаа нээлтэй байх аваас сансан бүхэн сэтгэлчлэн бүтэх болой.
 
Энэхүү зурхайн талаар та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ харамгүй хуваалцаарай.
 
Хүндэтгэсэн: 
Салбарын сайн дурын зурхайч Жамух хочтой Цэрэннадмидын Ганцоож


Мэдээллийн технологийн ажил мэргэжил, ур чадварыг тодорхойлох...


Дэлхийн хөгжингүй улс үндэстэнүүд нь мэдээллийн технологийн салбартаа төрөөс бодлогоор дэмжиж, энэ чиглэлийн ажил мэргэжил, хүний нөөц дээр өндөр анхаарал хандуулдаг нь тухайн улсын хөгжилтэй шууд хамааралтай буйзаа.

За тэгээд та бүхэнтэй ITSS-ын талаар хуваалцая гэж бодлоо.

ITSS нь ( ITSkill Standarts ) буюу Мэдээллийн технологийн ур чадварын стандарт юм.
Энэ ур чадварын стандартыг нийт 11 мэргэжилийг 35 хэсэгт хуваагаад 7 түвшингээр тогтоодог юм байна.
Үүнд:

Marketing
 - Marketing Management
 - Sales Channel Strategy
 - Market Communication

Sales
 - Consulting Sales by Visiting Customers
 - Product Sales by Visiting Customers
 - Sales via Media

Consultant
 - Industry
 - Business Function

IT Architect
 - Application Architecture
 - Integration Architecture
 - Infrastructure Architecture

Project Management
 - System Development
 - IT Outsourcing
 - Network Service
 - Software Product Development

IT Specialist
 - Platform
 - Network
 - Database
 - Common Application Infrastructure
 - System Management
 - Security

Application Specialist
 - Application System
 - Application Package

Software Development
 - Operating System
 - Middleware
 - Application Software

Customer Service
 - Hardware
 - Software
 - Facility Management

IT Service Management
 - Operations Management
 - System Management
 - Operation
 - Service Desk

Education
 - Training Planning
 - Instructions

За дээр 7 түвшин гэдэг зүйл гараад ирлээ. Энэ нь юу юм гэхээр таны ур чадварыг 7 түвшинд хуваагаад яг аль түвшний ямар мэдлэг боловсрол, чадвартай, ямар мест, албан тушаалд хэчнээн төгрөгний цалин авч болхоор хүн гэдгийг илэрхийлж өгдөг юм.

Манай улсITPEC-н гишүүн улс болсон болхоор бидэнд эдгээр шалгалтуудыг өгч дэлхийн түвшинд өөрийгөө тодорхойлуулах боломжтой болсон.

1-р түвшний хүн нь тодорхой нэг ажлыг зааврын дагуу хийх чадвартай байна. 
Энэ түвшний хүнийг Follow гэх ба тахианы өндөгтэй зүйрлэдэг.

2-р түвшний хүн нь тодорхой ажлыг өөрийнхөөрөө гүйцэтгэх чадвартай байна. 
Энэ түвшний хүнийг Assist гэх ба пенгвинтэй зүйрлэдэг.

3-р түвшний хүн нь бүх шаардлагатай ажлыг өөрөө гүйцэтгэх чадвартай байна.
Энэ түвшний хүнийг By oneself гэх ба хараацайтай зүйрлэдэг.

4-р түвшний хүн нь ажлын туршлага мэдлэгт тулгуурлан гүйцэтгэх чадвартай байна.
Энэ түвшний хүнийг Leader гэх ба эм тахиатай зүйрлэдэг.

5-р түвшний хүн нь тухайн байгууллагийн лидэр байдаг юм байна.
Энэ түвшний хүнийг Top class in a company гэх ба шаазгаатай зүйрлэдэг.

6-р түвшний хүн нь улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер хүн байдаг.
Энэ түвшний хүнийг Top class in Domestic гэх ба хун шувуутай зүйрлэдэг.

7-р түвшний хүн нь олон улс болон дэлхийн түвшний лидер байдаг.
Энэ түвшний хүнийг Top class in the World гэх ба бүргэд шувуугаар зүйрлэдэг. Дэлхийд байгаа бүргэдүүдээс дурдвал Билл Гейпс, Марк Цукирберг гэх мэт

Мэдээж та хувь хүнийхээ ур чадвар түвшингээ тогтоолгохын тулд олон улсад зөвшөөрөгдсөн шалгалтыг өгөх хэрэгтэй болно. Гэхдээ эдгээр түвшингүүдийн 1-4хүртэл л шалгалтаар тогтоодог. 5-7 р түвшин нь олон жилийн ажлын туршлага, дэлхий нийтэд танигдсан том том бүтээл, нэр хүнд зэрэгээр тодорхойлогддог юм байна.

1-р түвшинг тодорхойлох шалгалт.
За ингээд эхлэл буюу хамгийн доод төвшний /1/ шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (IP - IT PASSPORT) бөгөөд бизнесийн салбарт ажиллагсдын эзэмшвэл зохих мэдээллийн технологийн хамгийн ерөнхий мэдлэгийг шалгах, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй хүний нөөцийг хөгжүүлэх улмаар мэдээллийн технологийг хэрэглэх бүх нийтийн чадавхийг сайжруулах зорилготой юм. 
Мэдээллийн технологийн паспорт шалгалтаар мэдээллийн технологийн хамгийн ерөнхий мэдлэгийг шалгах бөгөөд шалгуулагчид нь өөрсдийн мэдлэг чадварыг цаашид идэвхтэй сайжруулах хүсэл эрмэлзлэлтэй байх шаардлагатай.

Мэдээллийн технологийн 1-р төвшний ур чадварын стандарт нь салбар хамааралгүйгээр дээд төвшний мэргэжилтний удирдлаган доор өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх ажилтнуудын чадвар, чадавхийг тодорхойлно.

Мэдээллийн технологийн паспорт шалгалтаар мэдээллийн технологийн мэргэжилтэн байхад шаардагдах хамгийн доод төвшний ерөнхий мэдлэгийг үнэлэх бөгөөд энэ шалгалтанд тэнцсэнээр мэдээллийн технологийн 1-р төвшний ур чадварын стандартыг хангана.

Манай улсын бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн мэдлэгийг үнэлэх, компьютерийн хэрэглээний төвшинг тодорхойлох боломж бүрдэнэ.
Эдийн засгийн ямар ч салбарын хүний нөөцийн мэдээллийн систем болон төхөөрөмжүүдийн хэрэглээний чадварыг тогтоох боломжтой болно.

Мэдээллийн технологийн паспорт шалгалтанд бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн ойлголттой хүн, мэдээллийн технологитой холбоотой ажил, үүрэг гүйцэтгэдэг эсвэл албан үүргээ гүйцэтгэхэд мэдээллийн технологийг хэрэглэдэг хүмүүс оролцоно.

2-р түвшинг тодорхойлоход МТ-ийн инженерийн суурь шалгалт (FE) юм.
Энэ нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих мэдлэгийг шалгасан, мэргэжилийн шалгалт юм. 
ITPEC-н гишүүн орнууд нь мэдээллийн технологийн инженерийн нэгдсэн шалгалтыг жилд 2 удаа, нэг цаг хугацаанд, ижил асуулгатайгаар явуулж байхаар тогтсон бөгөөд шалгалтыг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн. Нэгдсэн шалгалтад амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.

3-р түвшинг тодорхойлох шалгалт нь (AP) Програм хангамжийн инженерийн шалгалт
Энэ шалгалтыг өгсөнөөрөө багийн жинхэнэ гишүүн болох эрхийг олж авдаг. Энэ шалгалт нь жилд 1 удаа явагддаг юм байна

4-р түвшинг тодорхойлох шалгалт нь (PM, NW, DB...) Мэргэжлийн шалгалт
Энэ шалгалтанд 
МТ-ийн стратегичийн шалгалт
МТ-ийн архитекторын шалгалт
Төслийн менежерийн шалгалт
Сүлжээний мэргэжилтний шалгалт
Өгөгдлийн сангийн мэргэжилтний шалгалт
Шигтгэсэн системийн мэргэжилтний шалгалт
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний шалгалт
МТ-ийн үйлчилгээний менежерийн шалгалт
Системийн аудиторын шалгалт зэрэг багтах ба жилд  1 удаа явагддаг.

За эдгээрээс хараад байхад МТ-ын мэргэжилтэн нь өөрийн ур чадвараа дээшлүүлж эдгээр шалгалтанд тэнцсэнээрээ дэлхийн хаана ч гэсэн тогтвортой, өндөр цалинтай ажиллах, өөрийн эзэмшэн мэргэжилээрээ өшөө илүү амжилт гаргах боломж бүрдэж байна. 


Анхаарал тавин уншсанд баярлалаа. 

Хүндэтгэсэн Ц. Ганцоож

Уриалга

Бид Монгол Улсынхаа агуу их түүхээр бахархаж, түүнээс илүү ирээдүй хүлээж байгаад итгэдэг мэдээллийн технологийн салбарын залуучууд билээ.
Өнөөдөр байгалийн баялагаа ашиглан иргэддээ оюуны хөрөнгө оруулалт хийх, оюуны өндөр шингээлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих талаар төр, засгаас гарч байгаа аливаа санал, санаачлага бүрийг баяртайгаар хүлээн авч, талархан дэмждэг.
Мэдээллийн технолгийн салбарын залуус бид баян чинээлэг, оюунлаг Монгол Улсыг хүсэмжилж, татварын хөнгөлөлт үзүүлэх замаар улс орны хөгжлийн амин чухал зүйл болсон мэдээллийн технологийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг та бүхэнд уриалж байна. Хүлээн авна уу.
Бид:
1. Монгол хүний оюун ухаан шингэсэн програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд НӨАТ-ын хөнгөлөлт үзүүлээсэй
2. Програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний экспортыг дэмжиж, энэ төрлийн орлогыг НӨАТ болон аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татвараас чөлөөлөх, энэ чиглэлээр зуун хувь ажиллаж, цалин авч байгаа иргэдийг хүн амын орлогын албан татвараас 3 жилийн хугацаатай чөлөөлөөсэй гэж хүсэж байна.
Оюуны баялаг дундрашгүй, Монголын заяа тэнгэрлэг билээ.

Монголын залуу програмистуудын холбоо

Мэдээллийн технологийн нэгдсэн сайт

Англи хэл сурахгүй бол хол явахгүй нь дээ...... (2)

Урд би бас блогтоо 200 үг оруулсан байгаа. Өнөөдөр нэт ухаад сууж байтал Шилжилт залуус блог дээр миний урд нь оруулсан үгнээс өөр үгнүүд байхаар нь өөрийнхөө блогруу оруулчихлаа. Хэл сурахгүй бол хол явахгүй нь дээ залуусаа.

За ингээд хамтдаа цээжлээд байх уу :)

1. Achieve - хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree - зeвшeeрeх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate - таалагдах, илvv таалах, eндрeeр vнэлэх
4. Believe - найдах, итгэх,vнэмших
5. cheap - хямд, сул дорой, харамч
6. dream - зvvд, мeрeeдeл,сайхан зvйл
7. eager - хорхойсох, эрч хvчтэй
8. extremely - vнэхээр, яг, туйлын
9. feel - ухаж ойлгох, мэдрэх
10. free - чeлeeтэй, завтай vнэгvй
11. lead - удирдах, манлайлах, жолоодох
12. meet - учрах, уулзах, танилцах
13. need - хэрэгтэй байх, шаардагдах
14. secret - нууц, нуугдмал
15. succeed - амжилт олох, амжилтад хvрэх
16. sweet - анхилуун амттай, хeeрхeн
17. ability - мэдлэг,чадвар, авъяас
18. business - ажил, арилжаа vйл ажиллагаа
19. busy - завгvй, чeлeeгvй
20. consider - бодох, vзэх,....дагуу хэлэлцэх
21. delicious - амттай, таатай мэдрэмж
22. different - eeр, ялгаатай
23. difficult - хvнд хэцvv, бэрх ярвигтай
24. diligent - оролдлоготой, хичээнгvй
25. efficient - vр дvнтэй, чадварлаг
26. interesting - сонирхолтой, сонин
27. live - амьдрах, орших
28. million - сая
29. rich - элбэг, баян тансаг
30. sick - eвчтэй залхсан, гомдсон
31. silly - инээдтэй, тэнэг, ухаан муутай
32. think - бодох, vнэмших, санах, таамаглах
33. visit - зочлох, очих, айлчлах
34. wish - хvсэх, тэмvvлэх, ерeeх, хvсэл, дурлал
35. anybody - хэн нэгэн, хэн ч
36. anything - ямар нэгэн
37. benefit - ашиг тус, ашиг, тус хvртэх
38. depend - хамаарах, шалтгаалах
39. develop - хeгжих, хeгжvvлэх, дэвших
40. energy - энерги, чадавхи, эрч хvч
41. especially - ялангуяа, ерeнхийдee
42. essential - салшгvй, чухал, vндсэн
43. everybody - бvгдээрээ, хvн бvр
44. everything - юм бvр, бvх юм
45. excellent - онцгой сайн, гойд
46. expensive - vнэтэй
47. forget - мартах, умартах
48. fresh - цэнгэг, цэвэр, шинэ, эрvvл
49. generous - eглeгч, энгйин бус, eгeeмeр
50. guess  - таах, таамаглах, тeсeeлeх
51. impress - сэтгэл хeдлeх, сэтгэгдэл тeрvvлэх
52. intelligent - ухаалаг, ухаантай
53. pleasure - тааламж, хvсэл таалал
54. question - асуух, асуулт, асуудал, эргэлзээ
55. remember - санах, мэдэх, дурсах
56. SPECIAL - онцгой, тусгай
57. suggest - санал болгох, батлах
58. terrible - аймаар, зэвvvн, тааламжгvй
59. together - хамт, цуг, цугларах
60. welcome - уулзах,мэндлэх, хvлээн авах
61. absolutely - туйлын, vнэхээр, яг
62. action - vйл ажиллагаа
63. challenge - уриалах, хvч сорьсон зvйл
64. chance - боломж, тохиолдол, эрсдэл
65. embarrass - сандрах, бажгадах
66. exactly - яг зeв, туйлын vнэхээр
67. exaggerate  - давслах, хэтрvvлэх
68. examination - шалгалт, шvvлэг
69. fantastic - хачин гайхамшигтай
70. graduate - тeгсeх
71. handle - учрыг нь олох, харьцах
72. happy - аз жаргалтай, таатай
73. laugh - инээх, хeхрeх, шоолох
74. outstanding - онц сайн, тeлeвлeгдeeгvй
75. plan - тeлeвлeгee, тeлeвлeх
76. practice - давтах, сургуулилах, дасгал
77. shallow - гvехэн, намхан, хоосон толгойтой
78. understand - ойлгох, мэдэх, таних
79. discover - нээх, илрvvлэх
80. enough - хангалттай, хvрэлцээтэй
81. funny - хeгжилтэй
82. hungry - eлсeх
83. just - яг, eчvvхэн
84. love - хайр, хайрлах, дурлах, сонирхох
85. luck - аз завшаан
86. money - мeнгe
87. nothing - юу ч , аль ч, чухал биш
88. other - бусад, eeр , хоёрдогч
89. somebody - хэн нэгэн, vл таних нэгэн
90. something - зарим нэг юм, .....шиг, юм
91. touch - хvрэх
92. trouble - хvндрэл, эрсдэл, eвчин
93. trust - итгэх, итгэл
94. wonderful - гайхамшигтай, шагшрам
95. young - залуу, хeгжингvй
96. deserve - хэрэгтэй, ашигтай, байх, хvсэх
97. dirty - бохир бvдvvлэг
98. encourage - урамшуулах, дэмжих
99. learn - судлах, суралцах, олж мэдэх
100. hurt - eвтгeх, гэмтээх, бэртээх
101. personal - хувийн , хувь хvний
102. work - ажиллах, ажил мэргэжил
103. world - дэлхий, ертeнц, орчлон
104. worry - санаа зовох, яршиг болох
105. worst - хамгийн муу, бусдаас муу
106. argue - маргах, vл зeвшeeрeх
107. hard - хvнд, бэрх, хэцvv, шаргуу
108. heart - зvрх зориг
109. apologize - уучлалт гуйх, хvлцэл eчих
110. bother - уурлуулах, саад болох
111. confident - бvрэн итгэлтэй
112. impossible - боломжгvй, бvтэшгvй
113. job - ажил, мэргэжил
114. knowledge - мэдлэг, туршлага
115. possible - боломжгvй, бvтэшгvй
116. problem - асуудал
117. promise - амлах, амлалт
118. prosperous - хeгжин цэцэглэсэн, баян тансаг
119. responsible - итгэлтэй, хариуцлагатай найдвартай
120. stop - зогсох, сэргийлэх, зайлсхийх
121. tomorrow -маргааш, ирээдvйд
122. want - хvсэх, тэмvvлэх, эрж хайх
123. afford - боломж олгох, дийлэх, чадах
124. always - vргэлж, дандаа
125. boring - уйтгартай, гунигтай, залхуутай
126. gorgeous - гайхамшигтай сайхан, агуу
127. important -чухал, vр дvнтэй, vнэ цэнэтэй
128. strong - хvч чадалтай, эрvvл чийрэг
129. beautiful - сайхан, гоё,         хeeрхeн
130. choose - сонгох, шилэх
131. cool - сэрvvн, тайван, сайхан, гоё
132. enthusiasm - сэтгэл хeдeлгeсeн, сонирхолтой
133. excuse - уучлах, хvлцэх, eршeeл шалтаг
134. fool - тэнэг, мэхлэх, хуурах
135. improve - сайжруулах, дээшлvvлэх
136. opportunity - боломж, тохиолдол
137. soon - удахгvй, тeдeлгvй, мeд
138. stupid - тэнэг, мохоо, мулгуу
139. unusual - ер бусын , энгийн биш, ховор
140. look - харах,....шиг харагдах, харц, дvр тeрх
141. afraid - айх, эмээх, гэмших
142. amazing - гайхалтай, хачин, гайхамшигтай
143. ashamed - гэмшсэн, ичсэн, нvvр улайсан
144. change - eeрчлeх, солих, eeрчлeх
145. cooperation - хамтын ажиллагаа, хамтран ажиллах
146. dangerous - аюултай, хортой
147. determination - тодорхой ирээдvйн зорилго
148. education - боловсрол, мэдлэг
149. famous - алдартай, олны танил, нэртэй
150. great - агуу, ер бусын сайхан
151. hate  - vзэн ядах, дургvй байх
152. lazy - залхуу, залхуутай, назгай
153. mistake - алдаа, эндvvрэл
154. pain - eвчин, эмгэг шарх
155. pay - тeлeх, .......д анхаарал тавих
156. strange - хачин сонин, гадны танихгvй
157. today - eнeeдeр, eнee vе
158. waste - гарз, хохирол, дэмий eнгeрvvлэх
159. advice - зeвeлгee, зeвлeх
160. admire - гайхах, шагшрах
161. decide - шийдэх, шvvх
162. desire - тэмvvлэх, хvсэх, мeрeeдeх
163. environment - орчин
164. exciting - сэтгэл хeдeлгeсeн, сэтгэлд нийцсэн
165. invite - урих, залах
166. lie - хэвтэх, байх, худал ярих
167. life - амьдрал
168. mind - санаа, ой ухаан,санаа тавих
169. surprising - гайхширмаар, санаанд оромгvй
170. time - цаг хугацаа
171. tired - ядарсан, залхсан
172. try - оролдох, хичээх
173. annoying - ядаргаатай, уур хvрмээр
174. appointment - болзоо, тов
175. disappoint  - урам хугалах, найдвар таслах
176. employ - ажил эрхлэх, ажил олгох
177. enjoy - таалагдах, дуртай байх, таатай байх
178. join - нэгдэх, хамтрах, элсэх
179. doubt - эргэлзэх, эргэлзээ, тээнэгэлзэх
180. lousy - маш муу, балиар заваан
181. outgoing - нeхeрсeг, нийтэч
182. proud - бардам, эхэмсэг, бахдам
183. thousand  - мянга
184. global - глобаль, дэлхий, ертeнц
185. hope - найдах, итгэх
186. nobody - хэн ч, хэн ч биш
187. only - зeвхeн, дeнгeж, гэвч
188. suppose - таамаглах, найдах, хvлээх,........бол
189. experience - дадлага, туршлага, адал явдал
190. fear - айдас, аймшиг, болгоомжлол, айх
191. mysterious - тайлагдашгvй, нууцлаг
192. serious - чухал, ноцтой
193. idea - санаа, vзэл бодол, илтгэл
194. realize - ухаарах, биелvvлэх
195. weird - хачин, сонин, байж боломгvй
196. care - анхаарах, санаа тавих
197. prepare - бэлдэх, бэлэн болгох
198. share - хуваалцах, ядуу, ядмаг
199. poor - хeeрхий, ядуу ядмаг
200. sure - итгэлтэй, тодорхой, эргэлзээгvй

Жуумлаадаад жуумлаадуулаад л байх уу

Жуумла хэдий нээлттэй эх, хөгжүүлэхэд хялбар боловч Монголчууд өөрсдийн гэсэн бүтээгдхүүн болох CMS гаргах нь зөв байх гэж бодож байна. Жуумлааг төр дэмжиж ивээл дороо авч хөгжүүлснээрээ Монгол вэб мастеруудын үнэ цэнэ, нэр хүнд, гаргасан бүтээгдэхүүн нь хүртэл үнэгүйдээд дуусаж байгаа гэдэгтээ манай програмистууд санал нэг байгаа байх гэдэгт итгэж байна. Үүнийг батлах олон жишээ бидний өдөр тутмын амьралд байнга л тохиолддог. Ердийн нэг жишээ хэлхэд А байгууллага вэб сайттай болох гээд Б, В, Г байгууллагууд үнийн саналаа өгье гэж бодоё. Б байгууллага танилцуулах сайтад 500.000 төгрөгний үнэ, В байгууллага 650.000 төгрөг, Г байгууллага 150.000 төгрөгний үнийн санал өгөөд А байгууллага Г байгууллагийг гүйцэтгэгчээр авчихлаа.
Яагаад Б биш В биш Г байгууллагийг сонгох болсон дээр хэдүүлээ жаахан дүгнэлт хийе.

Б байгууллага:
Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өөрсдийн гэсэн боломжийн CMS-тэй болчихсон ба тухайн CMS дээрээ хийхэд захиалагч талаас шалтгаалах мэдээ, мэдээлэл, зураг, танилцуулга болох контент нь асуудалгүй ирээд загвар дизайн, том жижиг модулаа тохирчихвол ажлын 7 хоногт хийж дуусгаад 7 хоногт нь тухайн сайтын тэст, админ панел дээр ажиллах сургалт, бас бус жижиг ажил гээд 14 хоногт өгөх боломжтой. Гадны халдлага болон бусад зүйлд өртөх магадлал бараг байхгүй гэж болно.  2-3 хүн энэ захиалгийг хийхэд ажилна.

В байгууллага:
framework ашигладаг учраас түүнийгээ хөгжүүлээд бас маш чанартай нууцлал хамгаалалт өндөртэй сайт хийх чадвартай. Загвар дизайн, ажиллахад хялбар дөхөм сайн хийх чадвартай. Мөн гадны халдлагад өртөх магадлал бараг байхгүй гэж болно. Хугацааны хувьд Б байгууллагатай адилхан. 2-3 хүн энэ захиалга дээр ажиллна.

Г байгууллага:
Хэрвээ захиалагч тал нь өөрөөс шаардагдах материалыг бэлэн өгөх юм бол ажлын 2 хоногт ганц хүн л хийгээд өгчих боломжтой. Заавал програм хангамжийн нарийн мэдлэг шаардлаггүй. Энэ боломжуудыг нь хараад програм хангамжийн нарийн мэдлэггүй хүмүүс сонголтоо хийдэг гэдэгт эргэлзэхгүй байна л даа. Гэтэл жуумлагийн давуу талаас илүү сул талууд байдаг гэдгийг сайн ойлогдоггүй байх.

Хакерт хамгийн амархан өртдөг энэ системийн хамгийн сул тал гэж болно. Угаасаа нээлттэй эхээр хөгждөг болхоор програмчлал гадарладаг захын нэг хүн л гүүглэ ухаж байгаад хакердах боломжтой. Аажим аажмаар хөгжөөд байгаа боловч бас үнэтэй хамгаалалтын модул, компнент, түүлүүдийг худалдаад авах юм бол арай дээр байх л даа. Гэхдээ хакердая гэвэл тэр бүхэн тийм ч найдвартай хамгаалалт болж чадахгүй.

Төрийн бүх сайтууд жуумла систем дээр хийгдсэн байдаг нь захиалагч талын эргэлзээг бүрэн үгүй болгодог байх л даа. Энэ нь монгол програмистуудын үнэ цэнийг шууд л унгаж байгаа шүү дээ. 

Санал бодлоо бичээрэй бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг болхоор сайн комент үлдээгээд байгаарай.

Хүндэтгэсэн Ц. Ганцоож