Сайн байна уу 2011-2012 оны МХТ-ын салбарын зурхайг та бүхэнд толилуулж байна. За ингээд зурхайд юу гэж буусаныг хамтдаа уншицгаая.
2011 он нь эвлэлдэн нэгдэх модон туулай жил учраас МХТ-ын салбарт томоохон үйл явдал, өөрчлөлтүүдээр арвин жил болох ба оюуныхаа бүтээлийг дэлхийд экспортлох, дэлхийн зах зээлд өөрсдийн байр сууриа олох зэрэгт өлзийтэй сайн ба жилийн сайн сар нь 2-12-р сар болой. Энэ жил дэлхийд үнлэгдсэн мэргэжилтэнгүүд ихээр төрөн гарч Оюуны шавхагдашгүй уйрхайнууд олноороо илэрч эдийн засгийн хувьд тогтвортой болно. Өөрийн ур чадвар, кариарыг өсгөх сонирхолтой залуус 3-р сар болон 10-р сарын сүүлээр МТҮП луу мөрөө гаргах юм бол амжилт урд чинь отож, алт мөнгө даган ирэх болно.
Улс төрийн хувьд:
Их хурлын эрхэм гишүүд өндөр суудлаасаа бууж олон нийтийн сайтуудаар олноороо үзэгдэж өөрсдийн увиагүй хэрүүлээрээ ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж, эсэргүүцсэн нэгнийг нь хэрэгт хийхээр зэхэж байгаа тул Эрхэмийн дээд гишүүдийг найзаараа нэмэх, дагах зэрэгийг цээрлэж, хийж бүтээх үнэтэй цагаа алдахгүй байвал зохилтой. Энэ байдал оны сүүлээр дээд цэгтээ хүрэх ба “Би бол тийм, Тэр бол ийм, Бид бол ийм, Тэд бол тийм” гэсэн үг хэллэгүүд кибер ертөнцийг ноёлох хүсэлт нь мэдэгдэх болно. Энэ увайгүй байдлаас хол байхын тулд PHP, JAVA, .NET, IPHONE, ANDROID....... зэрэг хүчтэй номуудыг уншиж судлан өөрсдийнхөө хөгжилд анхаарал тавьбал нигууртай болой.
Аplecation програм дээр суусан суусан хүмүүсийн хувьд энэ жилийн өнгө нь мөнх хөх тэнгэрийн өнгө ба дэлхийн зах зээлд өөрсдийн бүтээлүүдээ оруулж үлэмж хэмжээний ашиг олох сайн жил юм. Иймд аливаа програмыг бичиж эхлэхдээ хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлж, хэн ашиглах вэ гэдгийг сайн бодож, багаараа ажиллаж, амжилттай нэвтрүүлж, хариуцлагатай хандах юм бол ирээдүй үүдээ том дэлгээдинээмсэглэн угтах болно. “Экспортын баримжаатай ажиллах болно” гэсэн зүрхэн тарнийг уншаад ур чадвараа олон улсын түвшинд хүргээд урагшаа тэмүүлбэл зохилтой. Энэ жилийн уриа үг эвлэлдэн нэгдэх. Сайн үе нь 2-12-р сар.
Веб програмчлал дээр суусан хүмүүс нь дэлхийн хамгийн хамгийн гэсэн тодотголтой жил ба илүү ухаалаг дизайнлаг, найдвартай бүтээлүүдээрээ дэлхийг байлдан дагуулах ба улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж өөрсдийн ашиг орлогийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх жил юм.
PHP, JAVA, ASP.... шүтэх ба Joomla, Wordpress..... зэрэг нээлттэй эх хөгжүүлэхээс цээрлэж эв нэгдэлийг чухалчлан, ур чадвараа дээдлэж өөрсдийн CMS-ыг гаргаж интернэтийн аюулгүй байдлыг шалгагч кибер армийнханд том цохилт өгч чадах юм бол хүн төрлөхтөний дунд суу алдар нь цуурайтсан хүчирхэг Монголын үр сад гэдгээ харуулж шинэ үеийн бахархалыг бий болгох болно. “Бид чадна” гэсэн зүрхэн тарнийг өдөр бүр уншиж чадахын төлөө хичээж зүтгэх юм бол амжилтыг та дагуулж чадна.
Гар утасны програм хөгжүүлэгчид хүрээгээ тэлж эгнээгээ өргөтгөж нийт хүн төрлөхтөнийг байгаа болгон онилж, тэдний хүсэл сонирхолд нийцсэн бүтээлүүдийг ар араас нь гаргах юм бол өөрсдийн ур чадварыг дэлхийд үнэлүүлж, байр сууриа эзлэн Оюу-Толгойгоос их ашигийг улсдаа оруулж өөдрөг өнгөлөг амьдралыг бүтээх болно. “Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд” гэсэн зүрхэн тарнийг байнга уншиж бие биедээ харамгүй туслаж багаар ажиллаж чадвал сайхан бүхний эхлэл илүү хурдан ирэх болно.
Опенсоурс хөгжүүлэгчдэд энэ жилийн хувьд Хүч чадлын чинь сорьсон жил болох ба хэрвээ нэгдэж нийлээд хийж бүтээж чадах юм бол Монгол агуулагтай үйлдлийн систем зохиож Монгол туургатны хэрэглээ болгох боломжийн үүд нээгдэж байгаа билээ.
Тийм учраас энэ чиглэлийн залуус эвлэлдэн нэгдэж өөрсдийн мэддэг чаддаг бүхнээ зориулж, хамтаараа хөдлөх юм бол Монголоор овоглосон үйлдлийн систем гарч хожим дэлхийн хэрэглээ болох цаг ирэх буйзаа.
OS бүтээхдээ дэлхийн зах зээлийн 90 хувийг хангасан аврага OS-ыг бодолцон үзэж тэдгээрийн зайлшгүй хэрэглээний програмууд ажиллах нөхцөл болоцоог сайтар судлан оруулах аваас талархал дагуулсан хэрэглээ буй болж тавхан хоромд та бүхний бүтээл тархан нэвтрэх болой. “Сэтгэлд гал байвал тулганд аргал хэзээд олддог юм” гэсэн зүрхэн тарнийг уншиж нээлттэй эх шигээ салбарынхантайгаа нээлтэй байх аваас сансан бүхэн сэтгэлчлэн бүтэх болой.
Энэхүү зурхайн талаар та бүхэн өөрсдийн санал хүсэлтээ харамгүй хуваалцаарай.
Хүндэтгэсэн:
Салбарын сайн дурын зурхайч Жамух хочтой Цэрэннадмидын Ганцоож

No comments:
Post a Comment