Дэлхийн хөгжингүй улс үндэстэнүүд нь мэдээллийн технологийн салбартаа төрөөс бодлогоор дэмжиж, энэ чиглэлийн ажил мэргэжил, хүний нөөц дээр өндөр анхаарал хандуулдаг нь тухайн улсын хөгжилтэй шууд хамааралтай буйзаа.
За тэгээд та бүхэнтэй ITSS-ын талаар хуваалцая гэж бодлоо.
ITSS нь ( ITSkill Standarts ) буюу Мэдээллийн технологийн ур чадварын стандарт юм.
Энэ ур чадварын стандартыг нийт 11 мэргэжилийг 35 хэсэгт хуваагаад 7 түвшингээр тогтоодог юм байна.
Үүнд:
Marketing
- Marketing Management
- Sales Channel Strategy
- Market Communication
Sales
- Consulting Sales by Visiting Customers
- Product Sales by Visiting Customers
- Sales via Media
Consultant
- Industry
- Business Function
IT Architect
- Application Architecture
- Integration Architecture
- Infrastructure Architecture
Project Management
- System Development
- IT Outsourcing
- Network Service
- Software Product Development
IT Specialist
- Platform
- Network
- Database
- Common Application Infrastructure
- System Management
- Security
Application Specialist
- Application System
- Application Package
Software Development
- Operating System
- Middleware
- Application Software
Customer Service
- Hardware
- Software
- Facility Management
IT Service Management
- Operations Management
- System Management
- Operation
- Service Desk
Education
- Training Planning
- Instructions
За дээр 7 түвшин гэдэг зүйл гараад ирлээ. Энэ нь юу юм гэхээр таны ур чадварыг 7 түвшинд хуваагаад яг аль түвшний ямар мэдлэг боловсрол, чадвартай, ямар мест, албан тушаалд хэчнээн төгрөгний цалин авч болхоор хүн гэдгийг илэрхийлж өгдөг юм.
Манай улсITPEC-н гишүүн улс болсон болхоор бидэнд эдгээр шалгалтуудыг өгч дэлхийн түвшинд өөрийгөө тодорхойлуулах боломжтой болсон.
1-р түвшний хүн нь тодорхой нэг ажлыг зааврын дагуу хийх чадвартай байна.
Энэ түвшний хүнийг Follow гэх ба тахианы өндөгтэй зүйрлэдэг.
2-р түвшний хүн нь тодорхой ажлыг өөрийнхөөрөө гүйцэтгэх чадвартай байна.
Энэ түвшний хүнийг Assist гэх ба пенгвинтэй зүйрлэдэг.
3-р түвшний хүн нь бүх шаардлагатай ажлыг өөрөө гүйцэтгэх чадвартай байна.
Энэ түвшний хүнийг By oneself гэх ба хараацайтай зүйрлэдэг.
4-р түвшний хүн нь ажлын туршлага мэдлэгт тулгуурлан гүйцэтгэх чадвартай байна.
Энэ түвшний хүнийг Leader гэх ба эм тахиатай зүйрлэдэг.
5-р түвшний хүн нь тухайн байгууллагийн лидэр байдаг юм байна.
Энэ түвшний хүнийг Top class in a company гэх ба шаазгаатай зүйрлэдэг.
6-р түвшний хүн нь улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер хүн байдаг.
Энэ түвшний хүнийг Top class in Domestic гэх ба хун шувуутай зүйрлэдэг.
7-р түвшний хүн нь олон улс болон дэлхийн түвшний лидер байдаг.
Энэ түвшний хүнийг Top class in the World гэх ба бүргэд шувуугаар зүйрлэдэг. Дэлхийд байгаа бүргэдүүдээс дурдвал Билл Гейпс, Марк Цукирберг гэх мэт
Мэдээж та хувь хүнийхээ ур чадвар түвшингээ тогтоолгохын тулд олон улсад зөвшөөрөгдсөн шалгалтыг өгөх хэрэгтэй болно. Гэхдээ эдгээр түвшингүүдийн 1-4хүртэл л шалгалтаар тогтоодог. 5-7 р түвшин нь олон жилийн ажлын туршлага, дэлхий нийтэд танигдсан том том бүтээл, нэр хүнд зэрэгээр тодорхойлогддог юм байна.
1-р түвшинг тодорхойлох шалгалт.
За ингээд эхлэл буюу хамгийн доод төвшний /1/ шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (IP - IT PASSPORT) бөгөөд бизнесийн салбарт ажиллагсдын эзэмшвэл зохих мэдээллийн технологийн хамгийн ерөнхий мэдлэгийг шалгах, мэдээллийн технологийн анхан шатны мэдлэгтэй хүний нөөцийг хөгжүүлэх улмаар мэдээллийн технологийг хэрэглэх бүх нийтийн чадавхийг сайжруулах зорилготой юм.
Мэдээллийн технологийн паспорт шалгалтаар мэдээллийн технологийн хамгийн ерөнхий мэдлэгийг шалгах бөгөөд шалгуулагчид нь өөрсдийн мэдлэг чадварыг цаашид идэвхтэй сайжруулах хүсэл эрмэлзлэлтэй байх шаардлагатай.
Мэдээллийн технологийн 1-р төвшний ур чадварын стандарт нь салбар хамааралгүйгээр дээд төвшний мэргэжилтний удирдлаган доор өгөгдсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх ажилтнуудын чадвар, чадавхийг тодорхойлно.
Мэдээллийн технологийн паспорт шалгалтаар мэдээллийн технологийн мэргэжилтэн байхад шаардагдах хамгийн доод төвшний ерөнхий мэдлэгийг үнэлэх бөгөөд энэ шалгалтанд тэнцсэнээр мэдээллийн технологийн 1-р төвшний ур чадварын стандартыг хангана.
Манай улсын бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн мэдлэгийг үнэлэх, компьютерийн хэрэглээний төвшинг тодорхойлох боломж бүрдэнэ.
Эдийн засгийн ямар ч салбарын хүний нөөцийн мэдээллийн систем болон төхөөрөмжүүдийн хэрэглээний чадварыг тогтоох боломжтой болно.
Мэдээллийн технологийн паспорт шалгалтанд бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн ойлголттой хүн, мэдээллийн технологитой холбоотой ажил, үүрэг гүйцэтгэдэг эсвэл албан үүргээ гүйцэтгэхэд мэдээллийн технологийг хэрэглэдэг хүмүүс оролцоно.
2-р түвшинг тодорхойлоход МТ-ийн инженерийн суурь шалгалт (FE) юм.
Энэ нь мэдээллийн технологийн инженерүүдийн мэдвэл зохих мэдлэгийг шалгасан, мэргэжилийн шалгалт юм.
ITPEC-н гишүүн орнууд нь мэдээллийн технологийн инженерийн нэгдсэн шалгалтыг жилд 2 удаа, нэг цаг хугацаанд, ижил асуулгатайгаар явуулж байхаар тогтсон бөгөөд шалгалтыг 2006 оноос зохион байгуулж эхэлсэн. Нэгдсэн шалгалтад амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.
3-р түвшинг тодорхойлох шалгалт нь (AP) Програм хангамжийн инженерийн шалгалт
Энэ шалгалтыг өгсөнөөрөө багийн жинхэнэ гишүүн болох эрхийг олж авдаг. Энэ шалгалт нь жилд 1 удаа явагддаг юм байна
4-р түвшинг тодорхойлох шалгалт нь (PM, NW, DB...) Мэргэжлийн шалгалт
Энэ шалгалтанд
МТ-ийн стратегичийн шалгалт
МТ-ийн архитекторын шалгалт
Төслийн менежерийн шалгалт
Сүлжээний мэргэжилтний шалгалт
Өгөгдлийн сангийн мэргэжилтний шалгалт
Шигтгэсэн системийн мэргэжилтний шалгалт
Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтний шалгалт
МТ-ийн үйлчилгээний менежерийн шалгалт
Системийн аудиторын шалгалт зэрэг багтах ба жилд 1 удаа явагддаг.
За эдгээрээс хараад байхад МТ-ын мэргэжилтэн нь өөрийн ур чадвараа дээшлүүлж эдгээр шалгалтанд тэнцсэнээрээ дэлхийн хаана ч гэсэн тогтвортой, өндөр цалинтай ажиллах, өөрийн эзэмшэн мэргэжилээрээ өшөө илүү амжилт гаргах боломж бүрдэж байна.
Анхаарал тавин уншсанд баярлалаа.
Хүндэтгэсэн Ц. Ганцоож

No comments:
Post a Comment