Жуумлаадаад жуумлаадуулаад л байх уу

Жуумла хэдий нээлттэй эх, хөгжүүлэхэд хялбар боловч Монголчууд өөрсдийн гэсэн бүтээгдхүүн болох CMS гаргах нь зөв байх гэж бодож байна. Жуумлааг төр дэмжиж ивээл дороо авч хөгжүүлснээрээ Монгол вэб мастеруудын үнэ цэнэ, нэр хүнд, гаргасан бүтээгдэхүүн нь хүртэл үнэгүйдээд дуусаж байгаа гэдэгтээ манай програмистууд санал нэг байгаа байх гэдэгт итгэж байна. Үүнийг батлах олон жишээ бидний өдөр тутмын амьралд байнга л тохиолддог. Ердийн нэг жишээ хэлхэд А байгууллага вэб сайттай болох гээд Б, В, Г байгууллагууд үнийн саналаа өгье гэж бодоё. Б байгууллага танилцуулах сайтад 500.000 төгрөгний үнэ, В байгууллага 650.000 төгрөг, Г байгууллага 150.000 төгрөгний үнийн санал өгөөд А байгууллага Г байгууллагийг гүйцэтгэгчээр авчихлаа.
Яагаад Б биш В биш Г байгууллагийг сонгох болсон дээр хэдүүлээ жаахан дүгнэлт хийе.

Б байгууллага:
Олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд өөрсдийн гэсэн боломжийн CMS-тэй болчихсон ба тухайн CMS дээрээ хийхэд захиалагч талаас шалтгаалах мэдээ, мэдээлэл, зураг, танилцуулга болох контент нь асуудалгүй ирээд загвар дизайн, том жижиг модулаа тохирчихвол ажлын 7 хоногт хийж дуусгаад 7 хоногт нь тухайн сайтын тэст, админ панел дээр ажиллах сургалт, бас бус жижиг ажил гээд 14 хоногт өгөх боломжтой. Гадны халдлага болон бусад зүйлд өртөх магадлал бараг байхгүй гэж болно.  2-3 хүн энэ захиалгийг хийхэд ажилна.

В байгууллага:
framework ашигладаг учраас түүнийгээ хөгжүүлээд бас маш чанартай нууцлал хамгаалалт өндөртэй сайт хийх чадвартай. Загвар дизайн, ажиллахад хялбар дөхөм сайн хийх чадвартай. Мөн гадны халдлагад өртөх магадлал бараг байхгүй гэж болно. Хугацааны хувьд Б байгууллагатай адилхан. 2-3 хүн энэ захиалга дээр ажиллна.

Г байгууллага:
Хэрвээ захиалагч тал нь өөрөөс шаардагдах материалыг бэлэн өгөх юм бол ажлын 2 хоногт ганц хүн л хийгээд өгчих боломжтой. Заавал програм хангамжийн нарийн мэдлэг шаардлаггүй. Энэ боломжуудыг нь хараад програм хангамжийн нарийн мэдлэггүй хүмүүс сонголтоо хийдэг гэдэгт эргэлзэхгүй байна л даа. Гэтэл жуумлагийн давуу талаас илүү сул талууд байдаг гэдгийг сайн ойлогдоггүй байх.

Хакерт хамгийн амархан өртдөг энэ системийн хамгийн сул тал гэж болно. Угаасаа нээлттэй эхээр хөгждөг болхоор програмчлал гадарладаг захын нэг хүн л гүүглэ ухаж байгаад хакердах боломжтой. Аажим аажмаар хөгжөөд байгаа боловч бас үнэтэй хамгаалалтын модул, компнент, түүлүүдийг худалдаад авах юм бол арай дээр байх л даа. Гэхдээ хакердая гэвэл тэр бүхэн тийм ч найдвартай хамгаалалт болж чадахгүй.

Төрийн бүх сайтууд жуумла систем дээр хийгдсэн байдаг нь захиалагч талын эргэлзээг бүрэн үгүй болгодог байх л даа. Энэ нь монгол програмистуудын үнэ цэнийг шууд л унгаж байгаа шүү дээ. 

Санал бодлоо бичээрэй бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг болхоор сайн комент үлдээгээд байгаарай.

Хүндэтгэсэн Ц. Ганцоож

No comments:

Post a Comment