"Өргөн зурвасын сүлжээ" үндэсний хөтөлбөр

F6e3d49712c4cc5a7c90b083f0980e5b

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологи /МШХХТГ/-ын газраас “Өргөн зурвасын сүлжээ” Үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Хөгжлийн Институт (KISDI) –тэй хамтран “Өргөн зурвасын сүлжээний хөгжлийн чиг хандлага” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй 3 дахь удаагийн уулзалт семинарыг Дэлхийн банк, БНСУ-ын Харилцаа холбооны зохицуулах хорооны санхүүжилтээр 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Чингис” зочид буудлын хурлын танхимд МШХХТГ, МУ-ын Харилцаа холбооны зохицуулах хороо болон БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Хөгжлийн Институт (KISDI) хамтран зохион байгуулсан билээ. Тус семинарт дээрхи байгууллагуудаас, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгчид уригдан оролцож санал бодлоо илэрхийллээ.

Тус семинарын үеэр Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Институт (KISDI) –ийн ерөнхийлөгч ноён Suk Ho Bang нар “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.

Семинарт Олон улсын өргөн зурвасын хөгжлийн чиг хандлага, Монгол улс дахь өргөн зурвасын сүлжээний хөгжлийн бодлого стратеги гэсэн 2 агуулгын хүрээнд Монгол улсын харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтын чиглэлээр, мөн БНСУ-ын Мэдээлэлжсэн Нийгмийн Хөгжлийн Институтын зөвлөхүүдийн Монгол Улсын өргөн зурвасын сүлжээний хөгжлийн өнөөгийн байдал болон хэтийн төлвийн талаар төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтарсан хэлэлцүүлэг хийлээ.
Энэхүү “Өргөн зурвасын сүлжээ”-ний Үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг семинарыг зохион байгуулснаар олон улсын болон БНСУ-ын туршлагаас суралцах, түүнчлэн улс орон даяар шилэн кабель, сүлжээний холболтыг бий болгосон суурилуулалтын талаар мэдээлэл авах, тус хөтөлбөрийн төслийг эхний байдлаар хэлэлцүүлж, төлөөлөгч байгууллагууд, олон нийтээс өгч буй саналыг тусгах юм.

No comments:

Post a Comment