Байгууллага уу хувь хүн үү?

Мэдлэг дутсандаа ч юмуу эсүүл онлайн талбарыг буруугаар ойлгосондоо ч юмуу олон нийтийн сошиал нетворк сайтуудад хэрэглэгчийн профайл үүсгэсэн пүүс компани, төрийн болон төрийн бус байгууллага мөн улс төрийн намууд фэйсбүүк бизнетворк сайтуудаар нэлээн их байгаад байгаан бүхэнд ил байгаа билээ.
Мэдээж эдгээр байгуулагууд нь хувь хүний профайлаар олон нийтэд өөрсдийгөө таниулах гэж байгаа бол өөрсдийн байгуулагаа өөрсдөө дорд үзэж байгаа гэсэн үг шүү дээ. Би ганц нэг байгууллагад профайл үүсгээд дэмий тэрний оронд фэйж, групп, бүлэг үүсгээд өөрсдийн байгуулагийн нэрийг авч явсан нь дээр гэж хэлдэг боловч зарим нэг байгуулагийн хүмүүс юугаа хийх нь бидний дур гэх маягтай хариулт өгөх нь цөөнгүй байна.
Мэдээж тэдгээр байгуулагууд юугаа хийх нь тэдний дур. Гэхдээ албан байгуулага нь хувь хүний зиндаанд яваад байх юм бол хэн тэдний байгуулагад итгэж үйлчилүүлэх вэ дэ.
Хувь хүний профайл нь 5000 танил буюу найзтай болж болох ба түүнээс илүү танилтай байхыг хориглосон байдаг. Мэдээж энэ хориг нь олон нийтийн сошиал нетворк сайтууд дээр адилхан байдаг. Тийм болхоор танай байгууллага 5000 харилцагч буюу хэрэглэгчтэй болоод л цаашаагаа нэг ч алхам хийж чадахгүй байх болно.
Харин энэ байдал нь фэйж, бүлэг, группд бол хамааралгүй байдаг танай байгуулагийн фэйж, бүлэг, группд хэдэн сая хүн ч нэгдэж болно. Фэйж, бүлэг, групп үүсгэхэд бас ямар нэгэн төлбөр байхгүй ердийн профайл үүсгэдэгтэй адилхан үнэ төлбөргүй. Магадгүй нэмэлтээр бага хэмжээний мөнгө төлөөд баталгаат фэйж, бүлэг, групптэй болж ч болно.
Байгууллагийн онлайн талбар гэдэг бол бусдад өөрийн байгууллагаа яаж зөвөөр таниулах, маш олон хэрэглэгчийг өөртөө хэрхэн яаж нэгтгэх, өөрсдийн үйл ажиллагаагаа хэрхэн үр ашигтай сурталчлах, бусдаас яаж ялгаран өөрсдийгөө хүчирхэг гэдэгээ харуулах болхоос биш хэрэглэгчидтэйгээ адилхан жирийн нэг профайл үүсгээд тэднээсээ ялгарах юмгүй байх гэсэн үг биш шүү дээ. Магадгүй танай байгуулага чинь Батаа эсвэл Дулмаагаар ялгарах юмгүй болчоод байна.
Хэрвээ олон нийтийн сошиал нетворк сайт дээр яаж фэйж, бүлэг, групп үүсгэхийг мэдэхгүй байгаа бол би бяцхан зөвлөгөө өгье.
Фэйсбүүк сайт дээр өөрийн байгуулагийн фэйж үүсгэхдээ http://www.facebook.com/pages/create.php энэ линк дээр дараад үүсгэж болно. 
Бизнетворк сайтад өөрийн байгуулагийн бүлэг үүсгэхдээ өөрийн профайлын эрхийг дэмжигч эсвэл бизнес эрхтэй болгоод Бүлэг гэсэн цэсрүү ороод үүсгэж болно. Мөн компаниа бүртгүүлж хүний нөөцөө бизнетворк сайтаас авч болно.
Хэрэглэгч та өөрийн байгууллагийн олон нийтийн сайт дахь талбарыг нэг сонирхоод хараарай. Магадгүй танай байгуулага хэрэглэгчийн профайл үүсгэчихсэн байж ч мэднэ.
Фэйсбүүк сайт дээр Фэйж үүсгэх 
Фэйсбүүк сайт дээр Групп үүсгэх
Бизнетворк сайтад бүлэг үүсгэх
Бизнетворк сайтад Компани бүртгүүлэх

Ц. Ганцоож


No comments:

Post a Comment