ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ САЙТЫН СУДАЛГАА

Дэлхий нийтээр сүлжээ болон холбогдсон онлайн талбарт ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭцахим хуудсууд маш эрчтэй хүч түрэн орж байна. Эдгээрээс дурдах юм бол facebook.com, twitter.com, google.com myspace.com, delicious.com, digg.com, reddit.com, linkedin.com, youtube.com, foursquare.com гэх мэт дэлхий нийтийн цахим хуудсууд болон biznetwork.mn, iluu.mn, hi6.mn, caak.mn/twitt гэх мэтмонголын цахим хуудсуудыг нэрлэж болох юм.
Эдгээр олон нийтийн сүлжээ цахим хуудсуудаас Монголчуудын түлхүү ордог сайтууд дээр хийсэн судалгааг та бүхэнд хүргэе.
Бизнетворк.мн
Бизнетворк.мн цахим хуудас нь анх 2008 онд байгуулагдсан ба 2011 оны 8-р сарын 1-ны өдрийн байдлаар нийт 93.464 хэрэглэгч бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын нийт хүн амын 3.39%нь бизнетворк цахим хуудсыг хэрэглэдэг гэсэн үг.
Хувь хүн нь ямар нэгэн  олон нийтийн сүлжээнд нэгдсэнээрээ танилын хүрээгээ тэлэх, тэдэнтэй ойр байх, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах, ажлын байраа сайжруулах, бизнесээ өргөжүүлэх гэх мэт боломжуудыг олж авдаг. Компани, байгуулагуудад ч мөн ижил эдгээр боломжуудаас гадна өөрийн байгуулагыг таниулах, чадварлаг боловсон хүчин олох, бизнес зар явуулах гэх мэт олон боломжууд нээлттэй байдаг.
Твиттер.ком
“Твиттер бол Блог гэдэг киноны товч танилцуулга (Trailer) юм”
Энэхүү олон нийтийн сүлжээ нь Гар утсанд зориулагдаж бүтээгдсэн  бөгөөд 140 тэмдэгтээс бүтсэн мэдээлэл явуулах боломжтой.Нийт 200 орчим сая хэрэглэгчтэй. Тэдгээрийг бүсчилж авч үзвэл:
Ази – 37%
Хойд америк 31%
Өмнөд америк 15%
Европ 14%
Африк 1.5%
Номхон далайн арлуудаас 1,5%эзэлж байна.
Твиттер.ком-дбүртгэлтэй нийт гишүүдийн 40 гаруй хувь нь идэвхтэй байдаг ба 92%нь 100-аас бага хэрэглэгчийг дагадаг. Насны ангиллаар авч үзэх юм бол
15-19 нас 31%
20-24 нас 34%
25-29 нас 15%
30-34 нас 7%
35-39 нас 4%
40-44 нас 3%
45-49 нас 2%
50-с дээш нас 3%-ийг эзэлдэг.
Хүйсийн харьцаагаар нь авч үзвэл:
Эрэгтэй 47%
Эмэгтэй 53%
Фэйсбүүк.ком
Дэлхий даяар 726.007.860 хэрэглэгчтэй энэ том цахим сүлжээ нь хэрвээ улс байсан бол Хятад, Энэтхэгийн дараа орохоор том улс байх нь. 2011 оны 6-р сарын 13 нд хийсэн судалгаанаас / http://likeit.mn/news/id/1604/ хойш сар гаруйхан хугацаанд 27.739.520 хүн шинээр хэрэглэгч болон нэмэгдсэн байна. Бүсчилж авч үзвэл:
Хойд америк – 209.880.620
Европ – 209.851.820
Ази – 175.011.120
Өмнөд америк – 86.038.340
Африк – 32.286.280
Австрали болон Номхон далайн арлуудаас -12.935.420хэрэглэгч бүртгэлтэй байдаг юм байна.
Энэхүү олон нийтийн сүлжээнд нэгдсэн Монгол хэрэглэгчдийн тоо 8-р сарын 1-ний өдрийн байдлаар 184.880-д хүрчээ. Энэ нь 2011 оны 6-р сарын 13-ны өдрийн судалгаатай / http://likeit.mn/news/id/1604/ харьцуулж харвал 7.460 хэрэглэгч шинээр нэмэгдэж орсон гэсэн үг.
Фэйсбүүкийн Монгол хэрэглэгчдийг насны хувьд авч үзвэл:
13-15 насны хэрэглэгч – 6 хувь
14-17 насны хэрэглэгч – 8 хувь
18-24 насны хэрэглэгч – 49 хувь
25-34 насны хэрэглэгч – 26 хувь
35-44 насны хэрэглэгч – 6 хувь
45-54 насны хэрэглэгч – 2 хувь
55-аас дээш насны хэрэглэгч 2 хувь байна.
Хүйсийн харьцаагаар нь харвал:
51 хувь – эмэгтэй
49 хувь – эрэгтэй
Судалгаанд ашигласан сайтууд:
http://www.socialbakers.com
http://www.sysomos.com
http://biznetwork.mn

No comments:

Post a Comment