Хүний хамгийн тлм
өрсөлдөгч өөрөө байдаг гэдэгтэй би 100 хувь санал нийлдэг. Миний бодол
санаа, муу зуршил, зан харьцаа, биеээ авч яваа байдал, залхуу хойрго
зан, амласандаа хүрдэггүй байдал бүгд миний өрсөлдөгч. Би өнөөдрийг
хүртэл амьдрахдаа өөрийн бодол санаа, муу зуршил, зан харьцаа, биеээ авч
явах, залхуу хойрго зан, амласандаа хүрдэггүй байдалдаа үргэлж
ялагдсаар ирсэн. Өөрийн минь хамгийн хүчтэй өрсөлдөгч үргэлж дэргэд минь
байна гэдгийг мэдтэлээ би өөртөө ямар нэг байдлаар ялагсаар ирсэн.
Тэгүүл яг одоос эхлээд би өөртөөгөө тэмцэж өөрийгөө ялхаар шийдлээ. Энэ
тэмцэлээ би цаг минут тутам, хором мөч бүрт хийх болно.
Хэрвээ би өөрийгөө ялах юм бол хүн төрлөхтөний дунд мартагдашгүй сайн зүйлсийг хийх хүч чадалтай болно гэдэгтээ итгэлтэй байна.
Өөртөөгөө хийх тэмцэлийг би яг одооноос эхлэхээр шийдлээ. Та ч бас надтай хамт өөрийгөө ялах тэмцэлд нэгдээрээ.
Хамтдаа бүгдийг бүтээе................
Миний өөрийгөө ялах тэмцэл маань өглөө болгон 6 цагт босож гүйхээс эхлэх болно. Өдөр шөнийн 25 цаг комьютерын ард суудаг над мэтийн хүнд хөдөлгөөний дутагдал нь архаг хууч өвчин авч ирэх нь гарцаагүй биз. Цас, шуурга, бороо, шороо байгалийн ямарч гамшигтай байсан би өөрийгөө ялтлаа гүйх болно. Хэрвээ та надтай хамт өөрийгөө ялах хүсэлтэй байгаа бол өглөө бүр зайсан толгой дээр уулзаж байя.
Зургаан жил тамхи татсан хэрнээ тамхи надаа ямар ч ашиг тусыг өгсөнгүй. Тамхинаас гарна гэж ярьж явсаар 3 жилийг ардаа үдэж дээ. Одоо хоосон ярьхаа болиод яг одоо хайрцагтай тамхиа хогын сав руу чулуудаад тамхи гэдэг чимээгүй алуурчинаас өөрийгөө холдуулая. Хэрвээ та тамхи татдаг бол надтай хамт тамхитай тэмцээрэй.
Хааяа уудаг бор дарсыг огт хэрэглэхээ болоё харин түүний оронд шар, цагаан айргыг багхан шиг хэрэглэж байя. Тэр найз, энэ найз намайг уруу татаад, тэр хүнд энэ хүнд гомдоод, тийм баяр ийм баяр болоод гэх мэт ууж идсэн шалтгаанаа бусдаас эрэхээ болоё. Учир нь та уухгүй гэвэл уухгүй байж чадна. Хүчээр архи цутгадаг ямарч хүн байхгүй болхоор.
Өнөөдөр хийчих ажлыг маргааш гэж хойшлуулхаа болоё, одоо хийчих зүйлийг дараа гэж залхуурхаа болоё. Эрт орой хэзээ нэг өдөр хийхээс хойшалт шиг цаг хугацааг хий дэмий өнгөрүүлэхээ болоё.
Бодол санаагаа ариухан байлгая, бусадтай хүн ёсоор харилцаж байя энд тэндхийн хүмүүсийг ийм тийм гэж гоочлохоо болоё. Хүнтэй хүн ёсоор л харьцаж байя. Хэн хүнтэй эвтэй байж хамгийн сайн найз, хамгийн сайн багийн гишүүн, хамгийн сайн туслагч, хамгийн сайн зөвлөгч байя.
Өөрийн зорилгодоо үнэнчээр зүтгэж урагшлах бүрдээ цэвэр алхая.
Хэрвээ та надтай нэгдэж өөрийгөө ялах тэмцэлд нэгдэхийг хүсэж байгаа бол өглөө бүр надтай хамт гүйгээрэй. Би таны хамгийн сайн найз байх болно. :)
Бид эхний алхамыг хийхгүй бол хэзээч хүссэндээ хүрж чадахгүй. Тийм болхоор хамтдаа эхний алхамыг хийцгээе найзуудаа........................
Хэрвээ би өөртөө ялагдаж явбал та намайг хатуу үгээр харамгүй шүүмжилж өөрийгөө ялж явбал урмын үгээр тэтгэж байгаарай.
Хүчээ нийлүүлж хамтдаа зүтгэе.
Нэг л өдөр......... :)
Ц. Ганцоож
2011.09.11

No comments:
Post a Comment