Эзнээс нь өөр хэн ч мэддэггүй сардаа ганц хоёрхон зочид ордог, хуучирч хэнд ч хэрэггүй мэдээ мэдээлэлтэй, хэрэглэгчийн хүссэн мэдээлэл байдаггүй, хэт өндөр ачаалдаг, хэрэглэгчийг татах ямар нэг маркетинг байхгүй тиймэрхүү сайтыг өнчин болон орхигдож гологдсон сайт гэх болов уу.
Монгол улсын интернэт хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа одоо үед онлайн талбарт хэн ч ордоггүй нэг сайт байснаас өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилсан олон мянган хэрэглэгч өдөр тутам зочлон ордог сайт болгох нь чухал шүү.
За тэгвэл өөрийн байгуулгийн сайтыг энэ байдлаас гаргахын тулд эзэн, эзэмшигч, бизнес эрхлэгч, үйл ажиллагаа явуулагч та юу хийх хэрэгтэй вэ?
1. Бүх менюг хангалттай мэдээ мэдээллээр дүүргэх.
2. Домайн нэртэйгээ адилхан нэр, логотой fage, user-ыг сошайл нетворкуудаар үүсгээд вэб сайттайгаа холбож өгөх.
3. Олны анхаарал татахаар мэдээ мэдээлэл, санал асуулга, асуулт хариултыг өрнүүлэх.
4. Онлайн талбарт өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хямдрал урамшуулалтай болгох.
5. Сайтдаа хэрэглэгчидтэй түргэн шуурхай харилцах хэсгийг гаргаад ирсэн мэйлд хурдан шуурхай хариу өгч занших /хэрвээ бараа бүтээгдэхүүн борлуулдаг бол сайтын зочидтой шууд харилцах боломжтой талбарыг нээж ажилуул/
6. Сайтад гарч болзошгүй кодны алдаа, кибер довтолгооноос байнга сэрэмжлэн ажиллах. /тухайн сайтыг хийсэн програм хангамжийн компанитай хөгжүүлэлтийн гэрээг урт хугацааны турш хийх/
7. Сайтын хэрэглэгчиддээ хандсан идэвхитэй маркетинг ажиллагаа өрнүүлэх. /хямдралын эрх, бонус урамшуулал гэх мэт/
Иймэрхүү үйл ажиллагаануудыг эрчимтэй хийх юм бол магадгүй танай сайт сарын дотор олонд танигдаж олон хэрэглэгчтэй болоод үйл ажиллагаа чинь онлайн талбарт улам бүр хүрээгээ тэлэх болно.

No comments:
Post a Comment