Бяцхан хүүд хараа хайрлаач............

Хандивын данс:  Хаан банк:  5003179748 , Голомт банк: 1501125024
Та 152345 дугаарт Erkhes гэсэн sms илгээж Бяцхан хүүд орчлонг харах нүд бэлэглэе. Нэг SMS 350 төгрөг
Энэ хүүг Батхүүгийн Эрхэс гэдэг ба одоо дөнгөж 3 сартай юм  Өвчний улмаас нүд нь юм харахгүй болсон ба цаашдаа хөгжингүй улсад очиж эмчилгээ хийлгэх юм бол энэ орчлонг харах нүдтэй болох боломжтой юм байна. Хүүгийн аав Батхүү нь Монголын Залуу Програмистуудын Холбооны идэвхитэй гишүүн бөгөөд МТҮП-ын гар утасны аплекайшн зохиох сургалтанд амжилттай суралцаж төгссөн билээ. 
Бяцхан хүүд харах мэлмий бэлэглэх аянд нэгдэж бяцхан хүүд хараа хайрлая гэж сэтгэл нэгт ахан дүүсээ Монголын Залуу Програмистуудын Холбооноос уриалж байна.
Хэрвээ хүүг Энэтхэгт аваачиж эмчилгээ хийлгэх юм бол 10 сая орчим төгрөгний эмчилгээний зардал хэрэгтэй юм байна
"Миний хүүг Эрхэс гэдэг. 2010 оны 11 сарын 25нд I-р төрөхөд төрсөн.  одоо 4 сартай. Төрсөн цагаасаа их уйлдаг , нойронд муу байлаа. Бид хүү маань тархины даралтаасаа болоод уйлаад байгаа байх , аяндаа гайгүй болно гээд тоодгүй байлаа. Гэтэл 2 сартайгаас эхлээд нүднээс нь нулимс их гардаг болсон. Өрхийн эмч тархины даралт болон ханиаднаас болж байна гээд эмч ч , бид ч бид анзаараагүй яваад л байв. Сүүлдээ маш их уйлдаг болж , нүд нь улайн бөлцийж , томорч эхэлсэн. 
Анх 2-р сарын 22нд ЭНЭШТ-ийн нүдний эмчид үзүүлж 2 нүд нь юм харахгүй байгаа гэдгийг мэдсэн. Тэгээд хэд хоног Эх нялхаст хэвтэж 3-р сарын 3нд ЭНЭШТ-д яаралтай зүүн нүдэндээ нүдний даралт буулгах мэс засал хийлгэсэн. "
Одоогийн зовиур: цочно , их уйлагнана , нойронд муу , 2 нүд юм харахгүй
Онош: PHPV + Cougenital glaucoma / анхдагч шилэнцэрийн гинерплаци , нүдний даралт ихдэх /
Эмчийн дүгнэлт: яаралтай гадаадад торлог шилэнцэрийн мэс засал хийлгэх шаардлагатай.
Эмчилгээниы зардал: Бээжинд шинжилгээ , эмчилгээ , замын зардал нийлээд 5-аас 6 сая төгрөг 
жич: зардал xарьцангуй бага хэдийч бидний хувьд хүнд байгаа ...
Ийм учраас бидэнд яаралтай санхүүгийн тусламж , дэмжлэг хэрэгтэй байна.  
Сайхан сэтгэлээ гаргаж хүүд минь туслаач.
холбоо барих утас: 88069916 , 88159915
email: ts.batkhuu@gmail.com
Хандивын данс: Хаан банк:  5003179748 , Голомт банк: 1501125024
Та 152345 дугаарт Erkhes гэсэн sms илгээж Бяцхан хүүд орчлонг харах нүд бэлэглэе. Нэг SMS 350 төгрөг
Сайхан сэтгэлтэй хувь хүн, бүлэг, албан байгууллага, пүүс компани, төрийн болон төрийн бус байгууллагууд бидэнтэй нэгдэж хамтдаа энэ хүүд туслаач гэж уриалж байна.
Энэ хүүгийн хувьд цаг бол алт болчихоод байгаа. Хугацаа алдах тусам орчлонг харах хувь нь багасах юм. Тиймээс хамтдаа нэгдэж энэ хүүг хараа оруулцгаая.....
Бидэнтэй нэгдэхийг хүссэн хувь хүн албан байгууллагийнхан 88904006 утсаар холбогдоорой

 

  

Энэ хүүд туслахыг хүссэн хэн бүхэн энэ мэдээг бизнетворк, фэйсбүүк, твитер, микс, мэссэнжэрээрээ аль болох олон хүнд түгээнэ үү.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Энэ бяцхан хүүд орчлонг харах хараа хайрлацгаая

No comments:

Post a Comment