Анхны Майкрософтчид

70-аад оны стильтэй эдгээр залуус бол Майкрософтийн анхын багийнхан. бараг 30 жилийн өмнө буюу 1978 оны 12-р сарын 7-нд энэ багийнхан бие биетэйгээ нэгджээ.


Харин энэ зураг бол Билл Гейтс Майкрософтийг орхихоос хэдхэн долоо хоногийн өмнө авахуулсан зураг юм. Тэд дахин цугларчээ. Анхны багийнхнаас бараг бүгдээрээ амьд сэрүүн, амжилттай явж байгаа ч нэг нь 2002 онд нас баржээ. Тэр бол Bob Wallace ба тэр хуучин зургийн хамгийн дээд эгнээний голд зогсож байгаа юм. Miriam Lubow эд нар дээр сүүлд нь нэмэгджээ.

Хуучин зураг дээр Билл Гейтс, Полл Ален нар доод эгнээний хоёр талд суусан байна.

Хуучин зургийн яг төвд зогсож байгаа улаан цамцтай Bob Greenberg тэр үед програмист хийж байсан бол одоо техниологи, санхүүгийн зөвлөгч хийж байгаа. Биллийн дээр зогсож байгаа Bob O'Rear сайн ажилтан байсан бөгөөд одоо үхрийн нилээн томоохон фермтэй болжээ. Тэр бас урьд нь НАСА-д инженер хийж байсан байна.

Steve Wood /дээд эгнээний зүүн талд байгаа/(top left) одоо цахилгаан холбооны компанийг даргалж байгаа бол мөн тэр үед ажиллаж байсан түүний эхнэр, доод эгнээний зүүнээсээ гуравт байгаа Marla сайн дурын ажилтан болжээ.

Мэдээллийн эх сурвалж

No comments:

Post a Comment