Мөрөөдөх үү? Монголын МТ-ийн залуусаа?

Дэлхийн бүх тооцоолуур, бүх гар утас, тооцоолуурын бүхий л техник технологи Тайвань гэдэг жижигхээн улсад үйлдвэрлдэгддэг гэхэд хилсдэхгүй. Apple комани iPhone, iPod зэргээ, Lenovo ThinkPad, IdeaPad зэргээ гээд л лаг лаг брэндүүд Тайваньгүйгээр юу ч хийж чадахгүй. Учир нь техник технологийг тэдэн шиг яс хирнээ хурдан, хямдхан хийдэг газар өөр хаана ч үгүй. Тэнд гэр бүл болгон энэ чиглэлээр мэрэгшсэн байдаг, гэр бүл бүр нэг компани, харин аав нь бол компанийн захирал. Хэрвээ та Тайваньд очоод нэг хүний толгойруу чулуу шидвэл тэр чулуу чинь хамгийн баян компанийн захирлын толгойг онох болно. Тэнд бүгд л HardWare гэгч зүйлийг хөгжшин залуугүй ярина. Тайвань бол тооцоолуурын техник үйлдвэрлэлийн хаан улс.

Харин одоо Монгол... Таны энэ нийтлэлийг уншиж байхад чинь энэ бүхэн эхлэх болно.

"Дэлхийн хамгийн анхны хүн-киборгийн хиймэл оюун ухааныг Монголын МТ сургуулийн оюутнууд гар дамжсан дипломын ажлаараа хийж дуусгалаа. Техник хангамж нь Япон улсад хийгдсэн бөгөөд нэг сарын дараа их тархинд нь бүрэн суулгаж дуусах юм" гэсэн мэдээ 2012 оны 3 сарын 7-ны өдөр 15:00 цагт CoSMoSBirds-ийн YouTube сувгаар цацагдсан байх юм. Энэ хаягаар ороод харж болох юм (ирээдүйд яг тэр цагтаа энэ линк тавигдана)

Өглөө босоод Болдоо жорлондоо ороод ноолийн цаасны тогтоогуураас мэйлээ шалгачаад ганц хоёр хариу бичиж дуусаад гараа угаангаа өөдөөс нь харан байрлах толиноос хэдэн хөгжилтэй бичлэг YouTube-ээр үзчихнэ. Тэгээд л хэдэн өндөг хагалж печиндээ шарангаа печнээсээ сэтгэл сэргээм сайхан дуу сонсчихно. Болдоогийн өглөө сайхан эхэллээ.

За тэгээд гэдэс цадсан тэрээр 10 настай дүүгийнхээ өрөөгөөр шагайвал дүү нь
- Ёоо! Битгий саад болоод байлдаа, өчигдөр энэ IBM-ийн захиалсан програмыг дууслгах хэрэгтэй байсан мартчиж гээд хөөж байх юм гэнэ.
- Хүе аав! Өглөөний мэнд?
- Өө мэнд мэнд, за мэнд гэснээс нөгөө Токиогийн замын хөдөлгөөний програмын А хэсгийг маргааш дуусгаад өгөх ёстой шүү дээ!
- Мэдэж байгаа. Гэхдээ би өнөөдөр LV-гийн ажилтан бүртгэлийн програмын алдааг шалгаж дуусах хэрэгтэй байна аа. Ядаж байхад ээж Lexus lf-ийн шинэ загварт зориулсан тэнцвэрийн програм зохиоход тусал гээд дарамтлаад байхын гэж өглөөний гэр бүлийн яриа эхлэнэ.

Болдоо агаар амьгалангаа найз охинтойгоо амьдаар уулзах төлөвлөгөөтэй түр гэрээс гарлаа. Очсон чинь найз охин нь
- Чи Монгол эр хүн байж болзооноосоо 3 минут хоцорлоо
- Ёоо би 2 минут л хоцорлоо шүү дээ
- Бараг л 3. За тэр ч яахав, юу байна миний өөлкнөөр?
- Юу байхав, өчигдөр завгүй байсан болохоор чатлаж чадаагүй юм шүү
- Өө заза надаас илүү ажил чамд бас байна аа?
- Нөгөө л LV-гийн ажилтан бүртгэх нэгдсэн онлайн...
- Аан тэрийгээ дуусгаагүй л байгаа юм уу?
(найз охины утас дуугарав)
- Өө дарга мэйл бичсэн байна.
- Юу гэж байхын?
- Манай ажлын газрын хийсэн амьтан хамгаалах систем Африкт амжилттай туршигдсан гэнэ ээ. Өнөөдөр 2 цагаас хайр нь гялс Африк луу нисчээд л хүрээд ирий за?
- Өө тэгээд одоо 1 цаг болох гэж байна шүү дээ. Хүргээд өгье гээд тэд цаашаа алхаж байтал нэг өвгөн гуйлга гуйгаад зогсож байх юм гэнэ. Дээр үеийн лаптоп өвдөг дээрээ тавьсан өвөөд ганц хоёр төгрөгийг дансаар нь шилжүүллээ.

Найз охиноо суулгаж өгөөд гэртээ ирээд оюуны ажлаа хийнэ. Өдөр хичээлдээ явах цаг боллоо. Явах ч гэждээ хичээлдээ суух, тэр хийж байгаа ажлаа бүгдийг нь хааж байгаад хичээлийнхээ програмыг гаргаж ирээд нэг цагийн турш багшийнхаа бэлдсэн эх дээр хичээлээ хийж хамгаалснаар өнөөдрийн хичээл дуусав. Хийж байсан ажлуудаа хийж дуусгаад оройны хоолоо бүгд нэг ширээндээ суугаад иднэ. Оройн хоол ч гэж дээ гэр бүлийн хурал, компаний уулзалт гэж хэлж болмоор бөөн ажил хэргийн яриа тэнд яригдана.

Ийм маягаар л Болдоогийн нэг өдрийн амьдрал дуусна.

Ядаж байхад Монголын гэр бүлүүдийн 70% гаран нь Болдоогийн гэр бүлтэй эн дүйж өрнөнө.

Сониноос өглөө TIME сэтгүүл гарчиглаж суухад нүүрэн дээр нь томоос том Чингис хааны лаптоп барьцан зураг, дээр нь "Монгол програм хангамжийн хаан улс мөн үү?" гэдэг гарчиг хэвлэгдсэн байх юм. Гайхаад уншиж үзтэл дотор нь:

Арван жилийн өмнөх Монгол улсыг өнөөгийн байдалтай нь харьцуулж үзвэл их сонин үр дүн гарна. Тэд арван жилийн өмнө анхныхаа алтан медалийг олимпоос авч байсан, арван жилийн өмнө тэдний 60% нь ядуугийн зовлонгоор амьдарч байсан, арван жилийн өмнө газрын бүх баялагаа харийн нөхдөд алдаж, оронд нь авсан хэдэн төгрөгөө ард иргэддээ хувааж өгөөд тэр мөнгө нь бүгд Эрээний өмч болж байсан, арван жилийн өмнө тэд програм хангамжийн оутсоурсингийг үлэг салга хийдэг байсан бол өнөөдөр тэд завсар зайгүй инсоурсинг хийж байна. Тэд гадны том том төслүүдийг аваад, түүнийгээ гадныхнаар хийлгээд Монгодоо шалгаж, нийлүүлээд эргүүлээд нийлүүлж байна. Тэд арван жилийн өмнө 3-хан сая хүн амтай байсан бол одоо тэд 3-ын гурван сая хүн амтай болжээ. Монголчууд цөөхүүлээ ч гэсэн хүчирхэг програм хангамжийн шийдлийг хамгийн хямд үнээр хийж байна. Маш олон програм хангамжийн команиуд өрсөлдөөнөөс бус Монголын хэт монополиоос болж бөөн бөөнөөрөө нуран унасаар байна. Өнөөдөр NASA Ангараглуу явуулах хөлгөө Microsoft-оор маш өндөр үнээр програмчлуулж дэлбэлэх үү? Монголчуудаар нээлттэй эхийг ашиглуулж хийлгээд хамгийн бага зардлаар амжилттай, найдвартай нислэг хийлгэх үү? гэдэг хоёр замын аль нэгийн сонгоход хүрээд байна. Харамсалтай нь NASA аль замыг сонгох нь мэдээж биз ээ.

Амеркийн бүх тооцоолуурууд Apple компанийн бүтээгдэхүүн байх авч цаанаасаа Соёмбо UNIX гэдэг үнэгүй OS-той ирдэг. Гэхдээ иргэд тэр програмыг устгаад Coёмбо Linux систем суулгахыг илүүд үзэх болжээ.

Дэлхийн програмистуудын жил бүрийн хамгийн дуртай үе бол 12 сарын 31-ний өдөр 12:00 цаг байдаг. Учир нь тэр үед Монголын ерөнхийлөгч үг хэлнэ. Жилийн зөвхөн энэ үед дэлхийн бүх хандалтууд ганц ерөнхийлөгчийн үг хэлж буй сайтлуу орж ирдэг учир хамгийн хүчирхэг супер сүлжээний сэрверийг ажиллуулна. Жилийн өөр ямар ч үед энэ сэрверийн хүчин чадал ингэтлээ шавхагдахгүй. Дэлхийн сүлжээний төв цэг зөвхөн тэр Монголын супер сэрвер дээр байрлаж байдаг болсон нь сонин зүйл биш юм.

Энэ бүхний нууц юу юм бэ?

гэж байх юм. TIME-д хариу хэллээ. Энэ бүхний нууцыг тайлахыг хүсвэл доорх нийтлэлийг үг үсгээр нь орчуулаад уншаарай. Учир нь надаа та нарын Англи хэл байхгүй, байх ч хэрэг алга. Учир нь дэлхийн Мэдээлэллийн хэл нь Монгол болсон.

Нууц:

Арван жилийн өмнө Монгол гэдэг улс ядуу байсан нь үнэн. Арван жилийн өмнө Монголчууд одоогийнх шигээ цөөхөн байсан нь үнэн, тэр үед бүгд тарзан мэт соёлгүй байсан нь ч үнэн. Харин одоо та нар гайхаж байна уу? Гэхдээ л хэчнээн ч биднийг дууриаж далдганаад та нар юм олж долоохгүй. Бидэнд дараах хоёр хаана ч давтагдашгүй давуу тал байдаг:
- Цөөхөн
- Ухаантай
Цөөхөн байх нь бидэнд нэг бүхэл болон нэгдэж, бие биенийгээ илүү мэдэр ч хөдлөхөд тус бодог. Ухаан гэдгийг би IQ болон сэтгэн бодох хурдаар хэмжих гэсэнгүй. Монгол ухаан гэдэг бол үе удам, ген дамжин ирсэн, өвөрмөц төсөөлөх чадвар, гоц гойд сэтгэх урлаг, илүү нарийн мэдрэх мэдрэмж зэргээр үнэлэгдэнэ. Харин дэлхий дээр Монголчуудын ганцхан гоц гойд сэтгэх урлагтай өрсөлдөхүйц ард түмэн бол Жүүдүүд буюу Еврэйчүүд юм.

За нуршихаа болий. Энэ бүхний нууц нь арван жилийн өмнө бичиж байсан энэ нийтлэл биеллээ олсонд байгаа юм.

Анхаарал тавьсан TIME сэтгүүлийнхэндээ баярлалаа

Мэдээлийн эх сурвалж

No comments:

Post a Comment