Хийсвэр ертөнцийн хэл ба дурлал

Хийсвэр ертөнц яг бодит ертөнц шиг болж, бүр тэрнээс ч илүү болж эхэллээ. Эхлээд зүгээр л интернэт рүү орж, зарим сайтаар тэнэж, мэйлээ шалгадаг байхад хийсвэр ертөнц гэж хэн ч хэзээ ч ярьдаггүй байлаа. Гэвч одоо... Мэйлээ шалгадаг байсан хүмүүс, улмаар чатладаг болж, тэр дор нь газар дээр нь хүнтэй танилцаж, эсвэл таньдаг хүмүүстэйгээ ярилцчихдаг болжээ. Улмаар хэдэн жил чатласны эцэст блог гарснаар яг одоо хийсвэр ертөнц бүр бий болж, хийсвэр ертөнцийн хөгжил хурдацтай явагдаж байна.

Хийсвэр ертөнцөд найзалж, нөхөрлөж, ярилцаж, тоглож, инээж, хошигнож, наргиан хийж болно. Ярианы энгийн жишээнүүдийг авъя.

-Ороод ир /бодит ертөнцөд бодит хаалгаар бодит өрөө рүү ордог бол мэссэнжэртээ ороод ир, хоёулаа ярилцъя гэхэд энэ үгийг хэлдэг/

-Манайхаар шагайдаггүй ээ /блогоор орох/

-bye, би гарлаа /чатаас гарах/

Энэ мэтчилэн олон олон үг хэл бий. Хэрвээ бидний хажууд ахмад настай хүн сонсоход яг л бодит амьдралын хэл шиг өөрийн гэсэн онцлог хэлээр ойлголцдог болжээ.

Хийсвэр ертөнц тэгвэл яг л бас өөрийн гэсэн онцлог бүхий хайр дурлалтай. Нөгөө талаар хэлэхэд хийсвэр ертөнцөөр дуу хоолойгоо сонсохгүйгээр, зөвхөн үг үсгээр ярилцдаг хэдий ч бие биенийхээ сэтгэлийг хөндөж, шохоорхлыг төрүүлдэг ажээ. Хүнийг ганцаардлаас аврах гол зэвсэг болсон давуу талтай хэдий ч хэт гүнзгийрэхээрээ сөрөг үр дагаварыг дагуулдаг нь олон жишээн дээр батлагдаж байна. Гадны улсад саяхан өсвөр насны охин онлайнаар үерхдэг хөвгүүнээсээ болж амиа хорложээ. Үнэндээ тэр хөвгүүн нь 40 орчим насны эмэгтэй байсан гэдэг. Гутранги үзэлтэй, өөртөө итгэдэггүй охинг тэр л ганцаараа хөөрхөн сайхан хэмээж, хүндэлж харьцдаг байснаа гэнэт л доромжилж эхэлсэнд нь охин тэсээгүй гэдэг.

Саяхан Америкчууд нэгэн судалгааг хийжээ. Хийсвэр ертөнцөд эмэгтэйчүүд ихээр дурладаг. Харин тэдний толгойг эргүүлэхэд тунчиг амархан гэнэ. Хийсвэр ертөнцийн өөрийнх нь бие биеэ, нүүр нүүрээ хардаггүй онцлогийг давуу талаа болгоод ашиглачихдаг ажээ. Юу гэхээр, энэ ертөнцөд худлаа ярьж, санаанаасаа зохиох тунчиг амархан. Ингээд аль нэг партнерийнхаа уран фантааз үгэнд гэнэн итгэмтгий зангаар аль хэдийн хууртаж орхиод сэтгэлийн зовлон эдлэх нь олонтаа болжээ.

Ингээд дээрх судалгааг хийсэн багийнхан зөвлөж байна. "Хэрвээ та хийсвэр ертөнцөд дурлалтайгаа учирч, зүрх сэтгэл чинь догдлоод байгаа бол тэрхүү онлайн хайртыгаа цаг алдалгүй бодит болгоорой". Өөрөөр хэлбэл бушуухан шиг бодит амьдрал дээр уулзаж, хэн хэн нь ил гарах нь чухал ажээ. Ингэснээрээ магадгүй наанадаж зүрхээ шархалхаас сэргийлнэ, цаанадаж бүр сөрөг аюулд учрахаас сэргийлэх ажээ.

Мэдээллийн эх сурвалж

No comments:

Post a Comment